Энэ удаагийн “Mobile news”-ээр Номин-Талст хамтлагийн гишүүн Т.Хангэрэлтэй ярилцаж “Номин-Талстын Т.Хангэрэл 3 жолооны үнэмлэх, 2 номертой байжээ” гэсэн гарчигтай мэдээллийн тодруулгыг авлаа.
Зохиогч: Урлаг
Германы Берлин хотноо “Хатуу самар” цуврал киноны төгсгөлийн анги “Үхэхэд сайхан өдөр байна” нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд нэрт жүжигчин Брюс Уиллис гэргий Эмма болон охин Мэйбл Рэйг дагуулан очжээ.
Энэ оны Оскарын шагналд нэр дэвшсэн есөн настай жүжигчин Квинзан Уоллис улаан хивсний ёслолд оролцохдоо хэрхэн өөрийн имижээ бүрдүүлэхээ сайн мэддэг бололтой.
хөгжмөөр хичээллэж эхэлжээ. Тэр эхлээд төгөлдөр хуур тоглодог байсан ч хоёр жилийн дараа хийл хөгжимд дурласан юм. Мэдээж Ванесса хийлтэй амьдралаа холбоно гэж тэр үед төсөөлөөгүй байсан биз.
Хүмүүс, эрчүүд эхнэрээсээ салангуутаа л янаг амрагийн адал явдалд ухаан жолоогүй юм шиг орооцолддог гэж боддог. Гэтэл амьдрал хэрэг дээрээ тийм байдаггүй гэнэ.
“Төрийн өмнө нүгэлтэй бол төрсөн ээж ч ялтай” хэмээсэн Гүюг хааны тухай киног манай нэрт найруулагч Ч. Жумдаан амилуулах гэж байна. Кино зохиолыг Төрийн шагналт, соёлын гавъяат зүтгэлтэн Д. Төрбат “ Туулай туульс” романаасаа сэдэвлэн бичиж байгаа аж.
Үзэгчдийн сэтгэлийг байлдан дагуулаад байгаа “Ану хатан” кино төрсөн нутаг Баянхонгортоо тоглолт хийхээр хүлгийн жолоо залжээ. Саяхан Эрдэнэтэд бие даасан тоглолтоо амжилттай хийгээд ирсэн гэнэ шүү.
Леонардо Ди Каприо Лукас Хаасын хамт Бүсгүйчүүдийг бээлий шигээ сольдог эрийг Леонардо Ди Каприо л гэдэг байх. Гэхдээ нэрт жүжигчин энгийн бүсгүйчүүд бус бүр нэртэй, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй найзалдгаараа дэлхий дахин бүр танигдчихжээ. Сүүлд Ди Каприо загвар өмсөгч Эрин Хизертонтой амрагийн харилцаатай болж, хэдэн сар найзалсан. Гэвч түүнийг солих цаг нь ирсэн бололтой, ойрын хэдэн өдрүүдэд Австралийн жүжигчин бүсгүй Марго Роббитой зугаалах болжээ. Тэд “Уолл-Стритийн чоно” киноны зураг авалтын үеэр танилцсан гэнэ. Одоогоор Леонардо шинэ найз бүсгүйнхээ хамт Майамигийн эрэг дээр амарч байгаа юм байна. 38 настай жүжигчин эрийн шинэ найз бүсгүй нь 22 настай. Тэд Майами дахь зочид буудлын өрөөнийхөө…
Өнөөдөр Реппер Rokit Bay шинэ цомгийнхоо баярыг хийх гэж байна. Түүний хоёр дахь бие даасан “Эвдэрхий хүмүүс” цомог хэвлэгдэж дууссан бөгөөд өнөөдрөөс худалдаанд гарах юм байна. Уг цомгийн баяр “iLoft function house”-д 18.00 цагаас болох юм байна.
Өвөрмонгол бизнесментэй гэр бүл болж, удалгүй салсан дуучин С.Сэрчмаа багагүй хэл аманд өртдөг. Тэгвэл одоогоор шинэ уран бүтээлээ хийхээр ханцуй шамлаад байгаа аж.
