Монголын үе үеийнхний төлөөлөл болсон 50 гаруй уран бүтээлчийн үзэл санаа, сэтгэлгээний цар хүрээг нэгтгэсэн “Бид” үзэсгэлэнгийн шилдгүүдийг өнөөдөр 16.00 цагт тодруулах ажээ. Уран зураг, керамик, баримал, контемпорари гээд дүрслэх урлагийн бүхий л бүтээлүүдийг хамруулсан энэхүү үзэсгэлэнгийн шилдгүүдтэй танилцахыг хүсвэл “Өргөө-2” кино театрын хойно байрлах “Blue mon” барилгын нэгдүгээр давхарт буюу “Blue moon” –“Цэнхэр сар” галлерейг зориорой.
Зохиогч: Урлаг
Хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрэнгийн гурав дахь уран бүтээлийн тайлан тоглолт Монгол бөхийн өргөөнд энэ сарын 18-ны 19:00 цагаас ганцхан болох нээ. Монголын нийтийн дууны нэрт мастеруудын олон сайхан хит болсон дуунуудын хөг аялгууг амьдруулж дуунд дуртай, дуучин монгол ард түмэндээ уран бүтээлээрээ хэдийнээ танил болон хүндлэгдсэн хөгжмийн зохиолчын маань “Ирж яваа цаг” хэмээх уран бүтээлийн шинэ цомог энэхүү тоглолтынх нь үеэр дуунд дуртай дуучин монгол түмний гар дээр очих юм байна.
Дорнын их шүлэгч Д.Нямсүрэнгийн сүүлд гарсан гурван ном надад байна. Энэ гурван номонд орсон шүлэг бүрийн талаар тогтон өгүүлж, түүний найргийн ертөнцийн тухай хүүрнэж болох ч, энэ удаа би “Амитаба” хэмээх нэгэн шүлгийнх нь тухай өгүүлэхийг хүссэн юм. “Амитаба” бол найрагчийн шилдэг шүлгүүдийн нэг төдийгүй, Монголын яруу найргийн хүрээлэн дэх сонгодог бүтээлүүдийн зиндаанд хүрсэн гайхамшигт шүлэг гэж би боддог.
Монголын соёл урлагийн салбарын хөгжил дэвшилийг тодорхойлохоор төрийн болон төрийн бус, олон арван байгууллага үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ. 2012 онд шинэ сайдыын тушаалаар монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг урлаг соёлын байгууллагуудын тоон судалгааг явуулжээ. Үүнээс төрийн өмчийн 761, орон нутгийн 25, хувийн өмчийн 38-н байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар судалгаа гаржээ.
Хөгжим бүжгийн коллеж шинэ элсэлтээ авч эхэлжээ. Тэрээр төгөлдөр хуурын анги болон утсан хөгжмийн ангид 38 сурагч элсүүлэхээр болжээ. Дээрхи хоёр анги нь зөвхөн нэгдүгээр ангид суралцуулах элсэлт юм. Харин тавдугаар ангид суралцаж байгаа 38 сурагчийг үлээвэр хөгжим болон ардын хөгжимийн ангид суралцуулах юм. Үлээвэр хөгжим дотроо саксафон, туба, труба, тромбон, валторн, цохивор зэрэг хөгжмийн ангиуд багтаж байгаа бол ардын хөгжим дотор морин хуур, хуучир, ятга, лимбэ, ёочин, шудрага, эвэр бүрээ, бишгүүр, их хуур зэрэг багтаж байгаа юм. Мөн ардын бүжгийн ангидаа одоо 7-р ангид суралцаж байгаа сурагчдыг элсүүлэхээр болсон байна. Ингэхдээ мөн 38 хүүхдийг шалгаруулж авах юм.
Монголчууд бид эрт дээр үеэсээ хээр талд морин дэл дээрээ уртын сайхан дуугаа аялаж ирсэн гайхимшигт ард түмэн билээ. Тиймдээ ч манай уртын дууны сан хөмрөг шавхагдашгүй арвин байдаг бизээ. Нийт Монгол туургатны хэмжээнд 3000 гаруй уртын дуу байдгаас манай улсад 2000 гаруй нь байдаг гэсэн судалгаа байдаг ажээ. Үнэхээр энэ цаг үеийн хүүхэд залуучууддаа уртын дуугаа өвлүүлэн үлдээхээр олон арван уран бүтээлчид маань ажил амьдралаа зориулан хөдөлмөрлөсөөр байгаа хэдий ч бүх нийтийг хамарч чадахгүй л байсаар байна.
Мөн сүүлийн үеийн залуус уртын дууг дуулах нь битгий хэл нэргийг нь ч мэддэггүй болсоор байгаа нь туйлын харамсалтай. Одоогийн байдлаар ард түмний аманд аялагдаж зурагт радиогоор эгшиглэдэг 80 гаруй уртын дуу байдаг талаар холбогдох хүмүүс санаа зовинон ярьцгаасаар байна.
Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын баритон Э.Амартүвшин Испанид дэлхийн алдарт тенор Francesc Viñas-ын нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаанд амжилттай оролцон хагас шигшээд шалгаран үлджээ.
2013 он гарснаар Циркийн амжилт дахин мөнгө, хүрэл гэсэн медалиар нэмэгдлээ. Италийн Ромд жил бүр зохиогддог 29 дахь “Golden circus festival” гэх алдартай тэмцээнд Монголын гурван нугараач хоёр төрлөөр оролцоод эх орондоо мөнгө, хүрэл медаль өвөртлөн ирлээ. Ингээд тус наадмаас хүрэл медаль хүртсэн СТА О.Цэцэглэнтэй уулзаж ярилцлаа.
Рок, поп урлагт нэгэн өвөрмөц стилийг “So hot” бий болголоо. Уран сайхны кино болон клип, рекламны чиглэлээр мэргэшсэн “Qwan Effect” интертайнментийн дуучид болох Дэрмээ, Бямбаа нар энэхүү “Party rock” стилийн дуутай “Qwan Family” цомгийн цоо шинэхэн уран бүтээлийг залууст хүргэжээ. Тэдний “So hot” хэмээх анхны хамтарсан уран бүтээл FM, радиогийн хитүүдийн жагсаалтад дээгүүр бичигдэж эхэлсэн байна.
Монголын кино урлагийн үнэнч үзэгч, сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд буй “Ану хатан” түүхэн уран сайхны киноны албан ёсны хэвлэлийн хурал өнөөдөр 11 цагт “Өргөө-2” кино театрд боллоо.