2013 он гарснаар Циркийн амжилт дахин мөнгө, хүрэл гэсэн медалиар нэмэгдлээ. Италийн Ромд жил бүр зохиогддог 29 дахь “Golden circus festival” гэх алдартай тэмцээнд Монголын гурван нугараач хоёр төрлөөр оролцоод эх орондоо мөнгө, хүрэл медаль өвөртлөн ирлээ. Ингээд тус наадмаас хүрэл медаль хүртсэн СТА О.Цэцэглэнтэй уулзаж ярилцлаа.
Зохиогч: Урлаг
Рок, поп урлагт нэгэн өвөрмөц стилийг “So hot” бий болголоо. Уран сайхны кино болон клип, рекламны чиглэлээр мэргэшсэн “Qwan Effect” интертайнментийн дуучид болох Дэрмээ, Бямбаа нар энэхүү “Party rock” стилийн дуутай “Qwan Family” цомгийн цоо шинэхэн уран бүтээлийг залууст хүргэжээ. Тэдний “So hot” хэмээх анхны хамтарсан уран бүтээл FM, радиогийн хитүүдийн жагсаалтад дээгүүр бичигдэж эхэлсэн байна.
Монголын кино урлагийн үнэнч үзэгч, сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд буй “Ану хатан” түүхэн уран сайхны киноны албан ёсны хэвлэлийн хурал өнөөдөр 11 цагт “Өргөө-2” кино театрд боллоо.
“UBS” телевизээс санаачлан зохион байгуулдаг “Universe Best Songs” наадам 5 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Авъяаслаг, өөртөө итгэлтэй, дуулах хүсэл сонирхолтой 16 -аас дээш насны хэн бүхний өмнө үүд хаалга нь үргэлж нээлттэй байдаг тус наадмын албан ёсны хэвлэлийн бага хурал өнөөдөр 14:00 цагт ”Мongol news” төв дээр боллоо. Хэвлэлийн хуралд “UBS” телевизийн хөтлөгч Э.Гантулга, Маркетингийн албаны дарга Б.Батсайхан, Ерөнхий редактор Ө.Гэрэлтцэцэг, Ерөнхий найруулагч Д.Отгонзаяа, “Universe-Best Songs 2012” наадмын Гран При шагналтан Э.Төгсбаяр нар оролцож “Universe-Best Songs 2013” наадмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн юм.
Танд нэгэн түүх ярьж өгье. Чөлөөлөлд хүрэхийн тулд Нигамананда хэдэн сарын турш Бенарест сууж, чанд нарийн хатамжлал үйлдэж байв. Нэгэн өдөр тэрээр маш их өлсчээ. Гэвч огт идэх юмгүй байлаа. Тэрээр арвин тансаг идээ ундны охин тэнгэр Аннапүрнад дотроо аниргүйгээр: “надад яагаад идэх юм огт байдаггүй юм бэ?” гэж хэлжээ.
Айл гэрийн хойморт урилгагүй зочилж, эх орны өнцөг булан бүрт болж байгаа үйл явдлыг цаг алдалгүй үзэгч, сонсогчдод хүргэдэг гайхамшигтай албыг гүйцэтгэж яваа хүмүүс бол нэвтрүүлэгч нар. СГЗ нэвтрүүлэгч Б.Рагчаагийн хувьд олон жил МҮОНРТ-ийн нүүр царай болж яваа туршлагатай нэвтрүүлэгчийн нэг. Тэрээр өдгөө МҮОНР-ийн “Гурван эрдэнэ” студид ажиллан сонсогчдодоо бурхны сургаалиа хайрлан тэдний ухаарал, гэгээрэлд цучил нэмсээр явна. Түүнтэй уулзаж ярилцлаа.
Либертари үзлийн дууч Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг өчигдөр Төрийн соёрхолт, жүжигчин Д.Сосорбарамын “Од” театрын тайзнаа тоглож, NTV телевиз шууд дамжуулан нэвтрүүлсэн билээ.
Дэлхийн супер од Колумбын нэрт дуучин “Шакира” өнөө маргаашгүй амаржих гэж байгаа билээ. Тэрээр амаржихаасаа өмнө жирэмсэн нүцгэн зургаа авахуулаад амжжээ. Гэхдээ ганцаараа ч биш найз залуу, хөлбөмбөгч Жерар Пикетэйгээ хамт хар цагаан зураг авахуулсан нь тун сайхан зураг болжээ. Одод цүдгэр гэдэстэй байхдаа нүцгэн зураг авахуулж хэвлэлд тавиулах дуртай байдаг. Бритни Спирс, Деми Мур нар хөл хүндтэй байх үедээ нүцгэлж зурага авахуулснаа хэвлэлд зарж байсан удаатай. Харин Шакира найз залуутайгаа авахуулсан энэ зургаа шүтэн бишрэгчдэд зориулан интернэтэд тавьсан юм байна.
Колумбын нэрт дуучин Шакира хөл хүндтэй байгаа билээ. Тэр мөдхөн амаржих гэж байгаа юм. Гэхдээ амаржихаасаа өмнө цүдгэр гэдэстэй зургаа авахуулаад амжжээ. Гэхдээ ганцаараа ч биш найз залуу, хөлбөмбөгч Жерар Пикетэйгээ хамт хар цагаан зураг авахуулсан нь тун сайхан зураг болжээ
