Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»О.Цэцэглэн: Монголын циркчид бусад орны тамирчдаас илүү байж чадсан
Үндэсний хөгжим

О.Цэцэглэн: Монголын циркчид бусад орны тамирчдаас илүү байж чадсан

Урлаг Урлаг18/01/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hurel_medalt6449878762092013-01-18-18-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2013 он гарснаар Циркийн амжилт дахин мөнгө, хүрэл гэсэн медалиар нэмэгдлээ. Италийн Ромд жил бүр зохиогддог 29 дахь “Golden circus festival” гэх алдартай тэмцээнд Монголын гурван нугараач хоёр төрлөөр оролцоод эх орондоо мөнгө, хүрэл медаль өвөртлөн ирлээ. Ингээд тус наадмаас хүрэл медаль хүртсэн СТА О.Цэцэглэнтэй уулзаж ярилцлаа.



-Аль чуулгын нугараач вэ?.Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Одгэрэл овогтой Цэцэглэн гэдэг. 23 настай. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад уран нугараачаар ажилладаг. Мөн “Мандах бүртгэл” дээд сургуулийн Нягтлан бодох бүртгэл, банкны дөрөвдүгээр ангийн оюутан.



-Хэдэн настайгаасаа нугарч эхлэв?

-Би найман настайгаасаа нугаралтаар хичээллэх болсон. Угаасаа цирк, нугаралт аль аль нь  багаасаа хичээллэдэг.



-Хамгийн анх хэдэн настайдаа ямар тэмцээн уралдаанаас шагнал хүртэж байв?.

-Хамгийн анх 10 настайдаа Монгод  “Цэцгэн шүүдэр” гээд нугаралтын тэмцээн болдог байсан. Тэр тэмцээнээс хүрэл медаль авч байсан. Дараа нь дахин нэг жил өнжиж ороод алтан медаль авч байлаа.



-Италид болсон “Golden circus festival” болох олон улсын циркийн наадамд Монголынхоо нэрийг гаргаад маш амжилттай оролцоод ирлээ.  Тэмцээнийхээ талаар?

-Монголынхоо урлагийг тэр дундаа циркээ олон улсад сурталчилж, таниулахын тулд 2013 оны нэгдүгээр сарын  6-нд  “Golden circus festival” гээд тэмцээнд оролцлоо. Энэхүү тэмцээнээс хүрэл цом хүртсэн. Тус тэмцээн 29 дахь удаагаа зохиогдож байгаа Европт их алдартай, нэлээн том, “А” зэрэглэлийн тэмцээн байгаа. 



-Хэдэн орны тамирчид өрсөлдөв?

-13 орны 60 гаруй жүжигчид 30 үзүүлбэрээр өрсөлдсөн. Монгол Улс маань энэ тэмцээний “А” зэрэглэлд бүртгэгдээгүй байсан. Одоо бол бүртгэх байх гэж найдаж байна. Мэдээж улс бүрийн хамгийн шилдэг гэсэн циркийн жүжигчид очиж оролцдог учир маш өрсөлдөөнтэй болсон. Монголоос хоёр номер л бэлтгэгдэж явсан. Тэгвэл энэ хоёр номер хоёулаа медаль хүртээд ирнэ гэдэг үнэхээр сайшаалтай. Оросоос гэхэд л хоёр, гурван номер ирсэн. Бусад улсаас мөн л олон номерууд ирсэн. Гэхдээ тэр бүгдээс Монгол илүү байсан шүү.



-Хос уран нугаралтаар энэхүү шагналыг авсан гэсэн үү?

– Би Ганхуягийн Нямгэрэл гэдэг охинтой хоёр хос үзүүлбэрээр хүрэл цом хүртлээ.

-Энэ тэмцээн 2012 оны арванхоёр дугаар сарын 24-нөөс 2013 оны нэгдүгээр сарын 6 хүртэл үргэлжилсэн. Фествалийн хамгийн сүүлийн өдөр оноо нь гарч энэ шагналыг хүртсэн. Бидэнтэй хамт тэнцвэрийн эрэгтэй уран нугаралт үзүүлдэг Э.Лхагва-Очир гээд залуу явсан.  Тэр залуу маань мөнгөн цом хүртсэн. Ингээд Монголоос хоёр номер явсан. Хоёулаа амжилттай оролцоод ирлээ. Мөн шинэ оны хамгийн эхний медаль гэдгээрээ онцлог байгаа. Тиймээс энэ жилдээ нэлээн олон медаль дуудах байх. Бидний хэлдгээр булган сүүлтэй байна байх гэж итгэж байна.



-Хосоороо тэмцээн уралдаанд орохдоо хосоо яаж сонгодог вэ?. Г.Нямгэрэл та хоёрын хувьд хэзээнээс хамтарч үзүүлбэр үзүүлдэг болов?.

-Г.Нямгэрэл бид хоёр дөрөв дэх жилдээ хамт ажиллаж байна. Хамгийн анх 2009 онд нэг баг болоод хамтарч ажилласан. Түүнээс хойш хамт нугардаг болсон. Г.Нямгэрэлийн хувьд цагдаагийн “Сүлд” чуулгын нугараач.

-Чиний хувьд өмнө нь мэдээж олон улсын тэмцээн уралдаануудад оролцож байсан байх?. Ямар, ямар шагнал хүртэж байв?

-Би 2010 онд дэлхийн хамгийн том  Monte-Carlo тэмцээнд оролцсон. Энэ тэмцээн дэлхийн циркийн хамгийн том нь. Спортоор зүйрлүүлж ярьвал олимп, дэлхийн аварга гэсэн үг.  Тэмцээн 2010 оны нэгдүгээр сард 34 дэх төрөл нь болсон. Үүнд  Г.Нямгэрэл бид хоёр бусад охидын хамт есөн хосын үзүүлбэр үзүүлж хүрэл медаль авч байсан.  Ингээд дахин энэ оныхоо аравдугаар сард Хятадын “Ухан” гээд дэлхийд нэлээн дээгүүрт тооцогддог тэмцээнд  оролцоод хүрэл медаль авчирч байсан.



-Олон улсын тэмцээн уралдаанд оролцоход санхүүгийн асуудал тулгарах уу?. Эсвэл улсаас төсөвлөдөг үү?

-Ерөнхийдөө тухайн зохион байгуулж байгаа газраас байрлах зочид буудал, ирж, очих зардлыг даадаг. Зарим тохиолдолд өөрсдийгөө болгодог. Спонсор болон улсаас дэмжиж тусалсан зүйл байдаггүй.



-Мэдээж залуу эрч хүчтэй хүн. Цаашдаа маш том зорилго тавьсан байгаа байх?

-Дэлхий даяараа Monte-Carlo гэдэг тэмцээн бол циркчдийн хүсэл мөрөөдлийн тэмцээн байдаг. Тэр тэмцээнээс л алтыг авах зорилго, хүсэл мөрөөдөл байгаа. Удахгүй энэхүү тэмцээнд оролцохоор явах байх гэж найдаж байна. Мэдээж би монгол хүн. Монголоороо бахархадаг. Монголынхоо энэхүү агуу урлаг, өв соёлыг дэлхий даяар түгээж, эх орноор маань бахархаасай гэж хүсдэг.

Д.Ундрах 

Таныг урлагийн тэнгэр ивээг

urlag.mn  

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно

02/07/2025

Бий биелгээг өвлөн уламжлагчдын тоо 15 жилд 20 дахин өсжээ

02/07/2025

Эрдэнэзуу музейн үзмэрүүдэд сэргээн засварлалт хийлээ

02/07/2025

“Evanescence” хамтлаг 2026 оны эхээр шинэ цомгоо гаргахаар төлөвлөжээ

01/07/2025

Хувцас загварын гэрэл зурагчин Энрико Лабриола манай улсад үзэсгэлэнгээ дэлгэнэ

01/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.