ОХУ-ын гавьяат жүжигчин, Буриад улсын ардын жүжигчин Б.Амархүү мөрийтэй тоглоомд тун ч аз, одтой нэгэн гэнэ
Зохиогч: Урлаг
Холливудын домогт жүжигчин, өдгөө 70 насыг шүргэж яваа Роберт де Ниро “АВС”-д ярилцлага өгчээ.
Сонин хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй тэрээр Испанийн сэтгүүлчдийг хүлээн авч киноноос гаднах амьдралынхаа талаар ярьсан байна.
Монгол түмний бүтээсэн их өв соёлын нэг нь үндэсний монгол бичиг. Уран бичлэг буюу каллиграф нь дорно дахины ард түмний дотоод сэтгэлгээний урлаг болж, тухайн улс түмнийхээ ахуй соёл, ёс заншил, яруу найраг сэлттэй нягт уялдаатай хөгжсөн түүхтэй…
Хошин урлагийн “Х-ТҮЦ” продакшн Айн Рэндийн “1.16″ жүжгийг тоглох гэж байгаа билээ. Уг жүжгийн гол дүрд тус продакшны жүжигчин Б.Хуланг тоглуулахаар товлож байсан ч тэрээр амаржаад удаагүй байгаа учир шинэ жүжигт түүний оронд Аглуу гавъяатын эхнэр Н.Оюунчимэг тоглохоор болсон байна. Жүжигчин Н.Оюунчимэгийн хувьд хаа нэг тоглолтын дундуур туслах дүр бүтээж байсан бол энэ удаа “1.16” жүжгийн гол дүрийг бүтээхээр боллоо.
Шинэ оны өмнөхөн шинэ дууны клипний teaser-ээ цацаж, сонсогч залуусаа гэгэлзүүлээд авсан “Anemone” хамтлагийнхан “Хэлээгүй” дууны клипээ үзэгчдийн хүртээл болгож эхэллээ. Хүн бүхний хамгийн мартагдашгүй, нандин дурсамжийг хөглөж байдаг гайхалтай шинэ жилийн баярын уур амьсгал дуусаагүй байгаа энэ үед “Anemone” хамтлагийнхан гэгээн хайрыг өгүүлэх цоо шинэ дуу, шинэ клиптэйгээр үзэгч тантай мэндчилж байна.
Сонсогч, фенүүдийнхээ дунд багагүй хүлээлт үүсгээд байсан “Anemone” хамтлаг өнгөрсөн хугацаанд шинэ цомгийн ажилдаа ханцуй шамлан орж, дуусах шатандаа оржээ. Харин одоо танд хүрч байгаа “Хэлээгүй” дууных нь аяыг “UP MUSIC” продакшны хөгжмийн продюсер Н.Халиун зохиосон бол үгийг залуу яруу найрагч П.Нарангэрэл бичжээ.
Мөн энэхүү дууны микс, мастеринг буюу дууны тохиргооны ажлыг Сингапурын “Микс” студийн саунд инженер Жерри Чуа хэмээх эрхэм хийж гүйцэтгэсэн нь дууны дуугаралтыг мэргэжлийн, өндөр түвшинд дуугаргаж өгчээ. Энэ эрхэм өмнө нь Монголоос “Камертон” хамтлагтай хамтран ажиллаж байсан бөгөөд тэдний “Retro to Remix”, “Celebration”, “June-2004”, “Өнөөдөр”, “Хайрын хот” зэрэг ихэнх цомогт нь гар бие ажиллаж байсан юм.
Мөн тэрээр Сингапурын хөгжмийн зах зээлд томоохон төлөөлөгч төдийгүй энэ жилийн “Grammy awards”-т гитарчин Arun Shenoy-ийн “Rumbadoodle” хэмээх цомогт бөмбөр болон хөгжмийн тохиргооны ажлыг хийж гүйцэтгэснэрээ “Grammy awards”-ийн “Шилдэг поп хөгжмийн бүтээл” номинацид тус цомгийн уран бүтээлчдийн хамт нэр дэвшиж байгаа юм байна. Энэ баярт үйл явдал нь түүнд төдийгүй нийт Сингапурчуудад бахархууштай үйл явдал болж байгаа гэнэ.
Сайхан аялгуу, үгтэй дууг өнгө будаг нь таарсан клипгүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ нүсэр ажлыг “V” студийн чадварлаг баг хамт олон гүйцэтгэн бүтээсэн байна. Үнэхээр хийц, өнгө сайтай, дуутайгаа тохирсон гэмээр энэхүү дууны клипний зургийг энгийн атлаа, үзэмжтэй бас үзэсгэлэнтэйгээр авчээ.
Мөн хамтлагийн охидын энэ удаад бүрдүүлсэн стиль имиж нь ямар гайхалтай зохицсоныг клипнээс нь харж болно. Тэдэнд байгаагүй шинэ дүр төрхийг “Киви” хамтлагийн дуучин Ука бүтээж, имиж мейкерээр нь ажилласан байна.
Чамбай менежмент мөн туурвих уран бүтээлүүддээ чанарыг эрхэмлэн ажиллаж байгаа “Anemone” хамтлагийн дуунууд цагийн ая даасан, хүний зүрхэнд хүрсэн аялгуутай, олон жилийн настай байх нь дамжиггүй ээ. Үүгээр ч тэдний уран бүтээлийн онцлог, үнэ цэнэ тодорхойлогдох юм.
Ийнхүү хүүхэд, залуусын шүтээн болох зорилго өвөртлөн мэргэжлийн продюсеруудын удирдлаган дор уран бүтээлээ чанартай, чансаатай туурвиж байгаа охидын өгүүлэх ээлжит шинэ хайрын түүхийг хамтдаа сонсоцгооё залуусаа.
Тэд үнэхээр шинэлэг зүйл арвинтай шинэ бүтээлээрээ үзэгч таны сонор бас мэлмийг баясгах болно.
Монголын эмэгтэй зохиолчдоос толгой цохиж яваа зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” романаас сэдэвлэн, “Шүүдэр” продакшны бүтээж буй “Ану хатан” түүхэн уран сайхны кино үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа билээ. Жил дамнан бүтээж буй уг кино өнгөрсөн аравдугаар сард албан ёсны трэйлерээ дэлгэж, нээлтийн товоо арванхоёрдугаар сард хэмээн зарлаад байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлуулаад байсан. Тэгвэл “Ану хатан” кино нээлтээ энэ сарын 18-нд хийхээр эцэслэн шийдсэн гэнэ.
Монголын хошин урлагийн шилдэг продакшн “Х-ТҮЦ” ээлжит уран бүтээлээ энэ сарын 05-наас эхлэн үзэгчиддээ хүргэж эхэлсэн билээ. СТӨ-нд өдөр бүр 19:00 цагаас тоглогдож буй “Best of best” хошин шоу тоглолт нь үзэгчдийг байлдан дагуулж эхлээд байгаа ажээ. 2012 оны хошин шогийн анхны инээд бэлэглэсэн шоу тоглолтын зурагнуудаас та бүхэндээ хүргэж байна.
Найруулагч Б.Бадар-Ууган агсны хүү хөгжмийн зохиолч, продюссер Б.Наранзунтай амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
Дэлхийн сонгодог урлагт эх орныхоо нэрийг өндөрт өргөн яваа Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн санаачлан байгуулсан “Монголын балетын хөгжил сан нь 2013 оныг “Сонгодог бүжгийг олон нийтэд сурталчлан таниулах” жил болгон зарлаад байгаа билээ. АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчинээр ажилладаг Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг хоёр хоногийн өмнө эх орондоо ирсэн билээ.
Дэлхийн тулааны урлагийн нэрт мастер “Брюс Лиг”-ийн кунфугийн их багш “Ип Ман” болон түүний дайснуудын хоорондох ширүүн тэмцлийг өгүүлэх “The Grandmaster” /Их мастер/ хэмээх кино өнөөдөр Бээжин хотноо нээлтээ хийлээ. Хонгконгийн найруулагч “Вон Карвай”-гийн бүтээл уг кино нь уран бүтээлчдийн зургаан жилийн хөдөлмөрөөр бүтжээ. Тус кинонд Өмнөд Солонгосын жүжигчин “Сун Хье Кё” гол дүр буюу тулааны их мастер “Ип Ман”-ы эхнэрийн дүрийг бүтээснээрээ онцлогтой юм. Тэрбээр Өмнөд Солонгосын жүжигчин “Сун Хье Кё” анх удаа хятад кинонд, хятад эмэгтэйн дүрийг бүтээсэн нь энэ юм.