Монголын хошин урлагийн шилдэг продакшн “Х-ТҮЦ” ээлжит уран бүтээлээ энэ сарын 05-наас эхлэн үзэгчиддээ хүргэж эхэлсэн билээ. СТӨ-нд өдөр бүр 19:00 цагаас тоглогдож буй “Best of best” хошин шоу тоглолт нь үзэгчдийг байлдан дагуулж эхлээд байгаа ажээ. 2012 оны хошин шогийн анхны инээд бэлэглэсэн шоу тоглолтын зурагнуудаас та бүхэндээ хүргэж байна.
Зохиогч: Урлаг
Найруулагч Б.Бадар-Ууган агсны хүү хөгжмийн зохиолч, продюссер Б.Наранзунтай амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
Дэлхийн сонгодог урлагт эх орныхоо нэрийг өндөрт өргөн яваа Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн санаачлан байгуулсан “Монголын балетын хөгжил сан нь 2013 оныг “Сонгодог бүжгийг олон нийтэд сурталчлан таниулах” жил болгон зарлаад байгаа билээ. АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчинээр ажилладаг Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг хоёр хоногийн өмнө эх орондоо ирсэн билээ.
Дэлхийн тулааны урлагийн нэрт мастер “Брюс Лиг”-ийн кунфугийн их багш “Ип Ман” болон түүний дайснуудын хоорондох ширүүн тэмцлийг өгүүлэх “The Grandmaster” /Их мастер/ хэмээх кино өнөөдөр Бээжин хотноо нээлтээ хийлээ. Хонгконгийн найруулагч “Вон Карвай”-гийн бүтээл уг кино нь уран бүтээлчдийн зургаан жилийн хөдөлмөрөөр бүтжээ. Тус кинонд Өмнөд Солонгосын жүжигчин “Сун Хье Кё” гол дүр буюу тулааны их мастер “Ип Ман”-ы эхнэрийн дүрийг бүтээснээрээ онцлогтой юм. Тэрбээр Өмнөд Солонгосын жүжигчин “Сун Хье Кё” анх удаа хятад кинонд, хятад эмэгтэйн дүрийг бүтээсэн нь энэ юм.
Алдарт “Битлз” хамтлагийн Америк даяар хийсэн анхны аялан тоглолтын үеэр авсан, өнгөт зургуудыг /Өмнө нь хэвлэж байгаагүй/ үнэ хаялцуулан худалдахаар болжээ. Үүнд “Битлз” хамтлагийн 1964 оны наймдугаар сард Америкт хийсэн тоглолтын үеэр авсан тайзны болоод бэлтгэлийн үеийн 65 зураг багтсан байна. “Битлз” хамтлаг өөрсдийн өнгөт зургуудаар слайд хийж, 1965-1966 оны хооронд хийсэн тоглолтынхоо үеэр үзүүлэх видео бичлэгүүддээ өргөнөөр ашигладаг байжээ. Эдгээрээс хамгийн алдартай нь тус хамтлагийн 1965 онд Нью-Йорк хотын “Ши” цэнгэлдэх хүрээлэнд тоглохдоо ашигласан өнгөт видео бичлэг бөгөөд тухайн үед шоуг “BBC” телевизээр шууд дамжуулж байсан аж.
“Sweetymotion” хамтлагийн 15 жилийн ойн “КОМИК”
МУГЖ Т.Ариунаагийн шинэ уран бүтээл МУСГЗ Ү.Хүрэлбаатарын үг, МУУГЗ Л.Балхжавын аялгуу “Мөнгөн угалз” хэмээх гайхалтай уран бүтээлийг та бүхэндээ толилуулж байна.
С.Бичүү “BE TOGETHER” шинэ дууны клип
Хэрэв хэн нэгэн хотын гудамжаар танк унаад давхиж байвал гайхах юм огт үгүй. Тэр бол Арнольд байх болно хэмээн америкчууд хайртай жүжигчнээ “өхөөрдөж” байна. Холливудын од, басхүү гайгүй сайн улс төрч Арнольдын цуглуулганы хамгийн том нь түүний хувийн танк. Эр зориг, хүч чадлын бэлэг тэмдэг болсон түүнд танк байдаг гэдэгт гайхах хүн бараг үгүй биз ээ.
Үзэгчдийн дунд удаан хүлээлт үүсгэсэн “Ану хатан” уран сайхны кино энэ сарын 18-нд нээлтээ хийхээр болжээ. Энэхүү кинонд нийт 50 гаруй гол болон туслах дүр оролцсоноос Ану хатанд “Voice” группийн дуучин Д.Отгонжаргал, Галданбошгот хаанд дуучин М.Мягмар нар тогложээ. Хэдхэн хоногийн дараа нээлтээ хийх уг киноны улаан хивсний ёслолд Стивен Сигаль тэргүүтэй Холливүүдийн уран бүтээлчид оролцох юм байна.
