Монголын рок поп урсгалд хүч түрин орж ирэн залуусын зүрх сэтгэлийг “Зөөлөн хайр”, “Ариунзаяа”, “Энхрий” зэрэг дуунуудаар эзэмдэж олны танил болж чадсан дуучин ACool ирэх сард “UB Раlасе”-ын задгай талбайд бие даасан анхны тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Энэхүү тоглолтоо бусад хамтлаг дуучдын тоглолтуудааст өөрөөр сэдэж шинэлэг болгож байгаагаар ихэд онцлог бөгөөд 11-р сарын 09нд ганцхан өдөр болох юм байна. Мөн тоглолтоосоо өмнө бие даасан анхны цомгоо гаргахаар Герман улс руу хэвлэлтэнд явуулжээ.
Зохиогч: Урлаг
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч, орчуулагч Г.Аюурзана өчигдөр уншигчидтайгаа уулзлаа. “Интер ном”-д болсон тус уулзалтыг “Номын түлхүүр” сэтгүүлийн газраас санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд анхныхаа зочноор түүнийг сонгожээ. Зохиолч 1988-1994 онд ОХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж төгссөнөөс хойш орчуулгын болоод үргэлжилсэн үг, яруу найргийн олон номоор уншигчдынхаа оюуны хэрэгцээнд хувь нэмэр оруулсан билээ. Тодруулбал “Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “Сэтгэл рүү шагайгч түүнд” зэрэг яруу найргийн түүвэр, “Дурлалгүй ертөнцийн блюз”, “Амь тавьж буй шувууны далавч” хүүрнэл зохиолын эмхэтгэл, “Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, “Шүгдэн” зэрэг роман хэвлүүлсэн.
Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү
Амьд яваа минь таны гүн таалал гэмү
Аугаа их тандаа би өдөр бүр мөргөмү
Монгол улсын засгийн газраас жил бүр хүүхдэд зориулсан уран бүтээлийг олшруулах зорилгоор тайз дэлгэцийн бүтээлийн зохиолын уралдааныг зарлаж, түрүүлсэн бүтээлд санхүүжилт олгодог. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хорооноос (Хуучин нэрээр) зарласан 2012 оны энэ тендерт Ц.Түмэнбаярын “Мөрөөдлийн үзэг” зохиол (Төслийн баг) шалгарсан юм. Жүжгийн ерөнхий найруулагчаар Монгол Улсын Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж, телевизийн найруулагчаар соёлын гавьяат зүтгэлтэн Б.Жаргал, хөгжмийн зохиолчоор Төрийн шагналт Б.Мөнхболд, тайзны зураачаар “Гэгээн Муза”-гийн эзэн О.Баярмагнай, туслах найруулагчаар Г.Содбилэг нар ажиллаж байна.
Уран зохиолоор дамжуу лан хүүхдийн оюунд гэгээ нэмэх зорилгоор энэ төрлийн бүтээлийг дэмжих журам батлагдаад багагүй хугацаа өнгөрсөн. Засгийн газрын шийдвэрээр 2008 оноос хойш хүүхдэд зориулсан уран бүтээлийн уралдаанд зориулж 500 сая төгрөг зарцуулдаг болоод байгаа аж. Энэ жилийн уралдааны драмын жүжгийн төрөлд Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаярын “Мөрөөдлийн үзэг” зохиол шалгарсан. Түүнтэй 13.40 цагт холбогдож жүжгийнх нь талаар зарим зүйлийг тодрууллаа.
“Би хэн болчихоод байна, хүн байхын ханаа нь явна вэ” гэдгээ мэдэхийг хүсвэл “Гамлет” жүжгийг сонирхоорой гэдгийг уран бүтээлчид нь дуулгаж байсан. Хүн байхын утга учрыг харуулах уг жүжиг энэ сарын 9-нд УДЭТ-ын тайзнаа амилах юм. Бид “Гамлет” жүжгийн бэлтгэл дээр өчигдөр очиж, сурвалжлалаа. Гамлет аавыгаа оршуулж, ээж нь авга ахтай нь амьдралаа холбосноор уг жүжиг эхлэх боловч өшөө хорсол, ухаарал, асуултыг тавьсаар цааш үргэлжлэх юм. Энэ жүжиг анх 1601 онд үзэгчдийн хүртээл болж, түүнээс хойш дэлхийн олон оронд олон зуун найруулагч өөр өөрийнхөөрөө ойлгож тавьсан байдаг. Харин манайд анх 1980 онд С.Галсанжавын найруулгаар тоглосон юм. “Гамлет”-ыг дэлхийн олон оронд өшөө авагч, солиотой гэх мэт хэлбэрээр тоглож ирсэн бол энэ удаа ард түмний саруул ухааныг харуулах нь. Тухайлбал, энэ цаг үеийн болохгүй бүтэхгүй байгааг сонгодог хэлбэрээр тольдож болох юм. Уильям Шекспирийн “Гамлет” жүжиг 32 жилийн дараа Монголын тайзнаа дахин тавих гэж байгаа нь энэ. Тиймээс уг жүжгийн багийнхан нэлээдгүй хүч хөдөлмөр зарцуулж бэлтгэж байна билээ. Тайз болоод хувцас нь аль хэдийнэ бэлэн болсон харагдсан. Жүжигчид нь ч гэсэн өөрийн бүтээх дүрээ чадварлаг амилуулж байлаа.
Америкийн кантри урсгалын шилдгүүдийг шалгаруулдаг “Country Music Association Awards” буюу “CMA” өчигдөр болж өнгөрсөн байна. Шагнал гардуулах ёслолд кантри урсгалын “Little Big Town” шилдэг хамтлагаар шалгарсан бол дуучин Эрик Чарч шилдэг эрэгтэй дуучнаар шалгарсан байна. “Little Big Town” дэлхийн олон мянган хөгжим сонирхогчдыг байлдан дагуулсан “Pontoon” нэртэй синглээрээ ийнхүү шилдгийн шагнал хүртжээ. Тэд шагналаа гардаж аваад “Шилдэг шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Бидэнтэй үргэлж хамт байдаг, биднийг дэмждэг фэнүүддээ маш их баяраллаа” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцжээ.
Монголын хошин урлагийн “Маск” продакшны жүжигчид хилийн дээс алхаж, АНУ дахь монголчуудад шилдэг бүхнээ толилуулахаар болжээ. Тэрээр арваннэгдүгээр сарын 10-25-нд АНУ-ын хотуудаар “Best of Mask” тоглолтоо хүргэх гэнэ.
Харин үүнээс өмнө орон нутгийн үзэгчдэд инээд бэлэглэж яваа бөгөөд “Маск” продакшныхан Зүүнхараа, Дарханд тоглож, өчигдөр Эрдэнэт хотод буудаллажээ. Орон нутаг дахь тоглолтын тасалбар эрэлт ихтэй, үзэгчдийн хүлээлт ч их байгаа тул “Маск”-ын залуус товлосон өдрөө тоглож буй гэнэ.
Дэлхийн супер од “Stefani Joanne Angelina” буюу “Lady Gaga” жил бүрийн 10 сарын 26-ны өдөр дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг “HALLOWEEN”-ий баярыг хагас нүцгэн байдлаар тэмдэглэн өнгөрүүлжээ. Тэрээр лааны тосон барималын музейд тус баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд цаг үргэлж сонин содон, этгээд зүйлсээр фенүүдээ гайхшруулж байдаг түүний энэхүү үйлдэл нь хэдийнээ дэлхий нийтээр шуугиан тариад байгаа ажээ.
