Зохиогч: Урлаг

Хэдэн жилийн өмнө нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн содон өнгө аяс бүхий дуугаар түрлэг нэмж басхүү нэгэн шинэ үгийн утга нэмсэн яруу найрагч Найдансодын Энхбаатар найрагчийг “Айргаар цэнгэгч” хэмээн нэрлэж болно. Түүнийг ийн нэрлэхийн учрыг өгүүлсү. 5,6 дугаар ангийн жаалхан хүү нэгэн өдөр ган үзгээ хурцлан “Хавар” гэх гарчигтай “хөөрхөн” гэгч нь аргагүй шүлэг бичжээ. Гэтэл эл шүлэг нь Төв аймгийн “Анхдугаар таван жил” сонинд хэвлэгдэж тухайн үедээ “мань эр” ангидаа “Од” болон гялалзаж шүлгээр жигүүр хийн дэрвэж явжээ.

Read More

Зарим уран бүтээлчдэд ингэж хэлмээр санагдав. Дэлхий бөөрөнхий шүү дээ гэж. “Бөхийн өргөө”, “АСА” цирк ч ялгаа байхгүй адилхан. Дугуй хэлбэртэй байх нь нэр болоод хэлбэрээсээ шалтгаалан өөр өөрийн онцлогтой. Учир нь бөхчүүд зөвхөн нэг хэсэг рүү хараад барилдаад байвал хэн ч түүнийг үзэхгүй. Өөрөөр хэлбэл уран бүтээлчдэд зориулсан тайзан дээр бөх барилдах учиргүй юм. Циркийн үзүүлбэр болон бөх барилдахад зориулагдсан байгууламж нь орон зай болон харах өнцөг хамааралгүй бүхий л үзэгчдэд хүрдэг учраас дугуй хэлбэртэй байж болдог.

Read More

ДБЭЧ-ын уран бүтээлчид энэ сарын 10-нд хоёр бүлэг, зургаан үзэгдэлт “Чингис хаан” дуурийг үзэгчдэдээ толилуулах гэж байна. Тус дуурийн агуулга нь Их Эзэн Чингис хааны 1189 он хүртэлх амьдрал, тэмцэл, хайр сэтгэл, эв нөхөрлөл, тэмцэл тулааныг үзүүлэх аж. Хөгжмийг Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав бичсэн бол удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх ажиллана. Найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх, туслах найруулагчаар Е.Сарантуяа ажиллаж байна.

Read More

Зураач Д.Булгантуяа, М.Уранбэрх нарын хамтарсан “Цагийн өнгө” үзэсгэлэнг сонирхохоор урчуудын эвлэлийн Арт галерейг зорилоо. Үзэсгэлэнгийн тан­химд ороход 30 гаруй уран бүтээлийг дэлгэсэн байв. Зураач М.Уранбэрх бүтээ­лүү­дээ монгол зур­гийн ар­гаар зурдаг. Харин Д.Бул­гантуяа абстракт чиглэ­лээр уран бүтээлээ туурви­даг. Түүний зургуу­даас хяз­гааргүй эрх чөлөө, орон зай, хүсэл тэмүүлэл мэд­рэгд­сэн юм. Хэтэрхий тод биш, хоорондоо ууссан завсрын өнгө уран бү­тээлд нь голложээ. Сонир­хол тө­рүүлэм хачин этгээд хийс­вэр сэтгэлгээний зур­гууд харц булаалаа. Хав­рыг орог саарал шаргал өнгөөр ч дүрсэлсэн нь байх юм. Замбараагүй юм шиг ха­рагд­сан ч хаврын хуйс­ганасан тэнгэрийг хүний дотоод ертөнц, бодолтой холбожээ.

Read More

“Хувьсал”-ын гэх то­дот­голтой продюссер Г.Цоггэрэлийг “Ярилцах цаг” буландаа урилаа. Тэ­рээр Үндэсний дуу бүж­гийн эрдмийн чуул­гын захирлаар томилогдоод долоон сар болж байна. Шинэ захирал энэ том айлыг хэрхэн авч явах, үндэсний дуу бүжиг, я­згуур урлагийг хэрхэн хөг­жүүлэх талаар ямар бодол­той явдгийг сонирх­лоо.

Read More

Засгийн газраас жил бүр хүүхэд багачуудад зориулсан уран бүтээлийг олшруулах зорилгоор тайз дэлгэцийн бүтээлийн зохиолын уралдааныг зарлаж, түрүүлсэн бүтээлийг тайз дэлгэцэнд тавихад зориулан санхүүжилт олгодог болоод нэлээдгүй хугацаа өнгөрсөн ажээ.

Read More

Аделийн 10 хоногтой хүүд Жесси Жей, Риана, Сид Овен зэрэг алдартай дуучид бэлэг өгсөн байна. Хамгийн сонирхолтой бэлгийг дуучин Рианна өгчээ. Дуучин бүсгүй бяцхан хүүд хошин хүүрнэл өгүүлж буй хоёр хүүхэлдэй бэлэглэсэн бөгөөд бэлэг нь Аделийн гэр бүлийнхэнд ихэд таалагдсан байна. Мөн дуучин Рианна Аделийг жирэмсэн болсонд баяр хүргэсэн анхны хүн аж. Тэрээр бэлгээ сонгохдоо хэн нэгэнтэй адилхныг сонгохгүйн тулд удаан бодсон гэнэ.

Read More

Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид ЕБС-ийн бага сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан уран бүтээлийн дээжсээ толилуулахад бэлэн болжээ. Тэд бяцхан үзэгчдэдээ зориулан их тайзнаа “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” хүүхэлдэйн шоуг, мөн В.Хауфын зохиол өнгөрсөн жилийн “Гэгээн муза” наадмын хоёр цомын эзэн болсон “Том хамарт одой” жүжгийг дунд болон ахлах ангийнханд зориулан тоглохоор болжээ. Түүнчлэн энэ сард бага тайзнаа амралтын өдөр бүр 13.00 цагт “Өнхрүүш”, мини театртаа 14.00 цагт “Могжоохон даагатай жогжоохон хүү” жүжгээ тоглох нь ээ.

Read More

Оросын нэрт хөгж­мийн зохиолч М.И.Глин­кийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрын шагналт Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатар “Монгол сонгодог” төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. Тус төслийн нээлт болгож монголын нэрт хөгжмийн зохиолч Төрийн хошой шагналт, АЖ Н.Жанцанноровын сонгодог бүтээлүүдээр “Монгол сонгодог” цуврал-I талархалын концертоо энэ сарын 30-нд Тусгаар тогтнолын ордонд хийхээр болжээ.

Read More