Зохиогч: Урлаг

Энэ гарчгийг уншсан хэн боловч хэний тухай бичих гэж байгааг төвөггүй ойлгох биз ээ. Тийм ээ, үнэхээр Б.Жамъяндагва бол Монголын балетын урлагийг үүсгэн хөгжүүлж, гардан зохион байгуулсан хүн. Түүний дэглэн найруулсан дэлхийн сонгодог болон үндэсний, орчин үеийн балетын жүжгүүд нь үзэгчдийн гоо сайхны таашаалд нийцэн, үе үеийн балетын жүжигчдийн ур чадварыг сорьж, Монголын балетын урын санг баяжуулж, гол ноён нуруу нь болсоор байна.

Read More

Монгол төрийн Түүхийн музейд “Тэнгэрлэг Чингис хаан” нэртэй үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг үзэсгэлэнг нээхдээ “Тэртээ XIII, XIV зуун буюу бүтэн хоёр зуун дамнан дэлхий дахин Монголоор овоглож, Монголын тухай л ярьж байлаа. Эдүгээ дэлхийд оршин байгаа 200 гаруй улс орноос хүн төрөлхтний хоёр зууны өнгийг тодорхойлж байсан үндэстэн Монголоос өөр гараагүй. Тухайн үеийн дэлхий дахин монгол эр хүн, монгол аргамаг хүлгийн хурдыг гайхан биширч байсан гэдэг. Тэр үеийн хурдыг өнөөгийн интернэтийн хурдтай зүйрлэж болмоор. Бидний монголчууд тэр хурдаа өнөөгийн нөхцөлд сэргээж ашиглаж чадвал Монгол Улс өөдлөн дэвжих болно” гэдгийг онцолж хэллээ.

Read More

Монголчууд бидний бахархал олон. Мянганы суут хүн эзэн Чингис хаан, нэгэн цагт дэлхийн бодлогыг тодорхойлж байсан их түүх, өвөг дээдсээрээ бахархана. Уудам газар нутаг, тусгаар тогтнолоороо бахархана. Монголынхоо нэрийг дуурсгасан эрдэм оюун төгс Монгол хүнээрээ бахархана. Тусгаар тогтнол минь мөнх байж тулганд асаасан гал үүрд бадарч байх болтугай.

Read More

Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Ижилгүй Ганцхан Амраг” хэмээх шинэ уран бүтээл цацагдаж эхэллээ. Тус уран бүтээлийн шүлгийг Төрийн шагналт Б.Догмид аяалгууг МУУГЗ Л.Балхжав зохиожээ. Ингээд та бүхэндээ “Ижилгүй Ганцхан Амраг” дууны клипийг хүргэж байна.

Read More

Дэлхийн супер од Рианна өнгөрсөн жилийн 5 сард болсон нэгэн улаан хивсний ёслолд үнэхээр еротик загвартай даашинз өмсөж ирсэн нь дэлхий даяар нийт 22,878,591 сая гаруй мянган хүн үзсэнээр шуугиан тариад байна.

Read More

Мандухай сэцэн хатан гэхээр Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд гуай л нүдэнд харагддаг юм. Харин Монголын анхны Офелия гэдгийг нь мэдэх хүн цөөн л болов уу. Түүнтэй У.Шекспирийн “Гамлет” жүжгийн Офелиягийн дүр болон бусад уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

Read More

МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн Уран зургийн багш, Монголын Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын үндэсний нийгэмлэгийн дэд дарга, зураач Сүхбаярын Батцоожийн “Хүлэг мину” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 22-нд Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд С.Батцоожийн 40 гаруй уран бүтээл дэлгэгдэж байгаа бөгөөд хадны сүг зураг дахь морь дүрсэлгээ, хүрэлийн үеийн морь дүрсэлгээ зэрэг уламжлалт хэв маягийг монгол үндэсний хээ угалзны загвартай уялдуулан өөрийн гэсэн шинэлэг өнгө төрх бүхий морь дүрсэлгээнүүдийг гаргаж, илэрхийлснээрээ онцлог юм.

Read More