Дэлхийн кино сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаад байсан Жеймс Бондын шинэ адал явдлыг харуулах ”Skyfall” кино өчигдөр орой Лондоны ”Royal Albert Hall” ёслол төгөлдөр нээлтээ хийлээ. Жинхэнэ сонгодог Жеймс Бондыг дэлгэцнээ эргүүлэн авчирсан хэмээн үнэлэгдэж буй ”Skyfall”-ын нээлтэд Английн угсаа залгамжлах хунтайж Чарльз, гэргий Камиллагийн хамт хүрэлцэн ирсэн нь Жеймс Бонд хэр нэр хүндтэй кино болохыг харуулсан юм.
Зохиогч: Урлаг
Монголын хөгжмийн урлагийн түүхийн хуудаснаа дахин давтагдашгүй нэгэн гайхалтай тоглолтын түүх нэмэгдсэн билээ. Тэрээр хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Sweetymotion” хамтлагийн продюсер Б.Чинбатын “Аравт” хэмээх түүхэн киноны хөгжмөөс бүтсэн “Эзлэн” хэмээх тоглолт мөнхөд эгшиглэх нүсэр хөгжмийн дугаралт, мянга мянган үзэгчдийн тасралтгүй нэжигнэтэл таших алга ташилтын дор үргэлжилсэн юм. Үнэхээр үзэгчдийн зүрх сэтгэлийг “Эзлэн” хэмээн нэрийдсэндээ хүрч тэдэнд сэтгэлийн их цэнгэл эдлүүлж, эх түүхээр нь омогшуулсан юм.
Хүн бүрт хүссэн үедээ харж , сонсож, мөн үйлдэхдээ сэтгэлийн гайхам таашаал – мэдрэмжийг авдаг олон зүйлс байдаг. Магад амьдралд утга учир, шинэхэн амтыг хачирлах “хобби”-той холбоотой ээлжит нийтлэлээр ОДДЫН АМЬДРАЛ-ын сонирхолтой “зүйлс”-ийн тухай хүргэхээр бэлдлээ. Алдар цуутай, төгс төгөлдөрийн оргилд хүрсэн ч эгэл бидний л ижил тэдний ямар хоббитойг хамтдаа сонирхоцгооё.
Монголын урлагийн Дурсамж сэргээх зурагнууд
Чехийн “Зөвхөн эрчүүдэд” сэтгүүл сексийн талаар элдэв материал цуглуулж, жагсаалт гаргахдаа тун гарамгай.
Тэд өнгөрсөн аравдугаар сард нэгэн сонирхолтой дээд амжилтын талаар өгүүлжээ. Бид та бүхэнд тэдгээр дээд амжилтуудын 19-ийг нь онцлон танилцуулж байна.
Дуучин Шакира таван сартай бие давхар ч тайзан дээр гарсан хэвээрээ байна. тэрээр Азербайжаны Бакуд болж буй хөлбөмбөгийн тэмцээнийг тохиолдуулж тоглолтоо хийсэн байна. Тэрээр тайзнаа гарахын өмнөхөн Твиттертээ “Хэдхэн минутын дараа бидний бяцхан хүүхэд анх удаа тайзанд гарах гэж байна” хэмээн бичжээ. Дуучны сүйт залуу нь Испаний Барселона багийн хөлбөмбөгч Пике юм.
Их Британийн дуу хөгжмийн ертөнцийн мэдээллийг олон нийтэд хүргэдэг “Q” сэтгүүлээс жил бүр зохион байгуулдаг “Q Awards” өчигдөр шилдгүүдээ тодруулсан байна. Энэ удаагийн “Шилдгийн шилдэг” шагналыг Их Британийн альтарнатив рок хамтлаг “Blur” хүртжээ. “Blur” өнгөрсөн наймдугаар сард Лондонгийн олимпын нээлтэд оролцож байсан юм.
Монголын үндэсний номын санд өчигдөр Монгол Улсын болон ХБНГУ-ын Засгийн газар хоорондын соёлын харилцааны хэлэлцээрийн дагуу Германд бүрэн засварласан түүх соёлын хосгүй үнэт дурсгал болох “Үйсэн дээрх бичиг”-ийг хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэл, тус яамны сайдын зөвлөх Х.Золбаяр, соёлын бодлогыг хэрэгжүүлэгч газрын дарга Т.Оргил, МҮНС-гийн дарга Х.Чилаажав, ХБНГУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Петер Шаллер, сайдын нэгдүгээр нарийн бичгийн дарга нар хүрэлцэн ирсэн юм. Нээлтийн ажиллагааны үеэр Ц.Оюунгэрэл сайд 20 жилийг элээн соёлын үнэт өвийг маань сэргээн засварлаж өгсөн ХБНГУ-ын эрдэмтэд, тус улсын Засгийн газарт хоёр улсын соёлын харилцааг идэвхжүүлж байгаа байгууллагудад талархсанаа илэрхийлсэн юм.
Монголд анх удаа хүрэл цутгуураар хийсэн бүтээлүүдийг дэлгэх нь. Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 24-нд нээлтээ хийх “Тэнгэрийн санаа” нэртэй үзэсгэлэнд 16 бүтээл тавигдах юм байна. Дээрх арга хэмжээг санаачлагч нь Монголын уран цутгуурын үйлдвэрийнхэн. Одоогоос зургаан жилийн өмнө үйл ажиллагаагаа эхэлж байсан энэ хамт олны урласан олон сайхан бүтээлүүд бий. Тухайлбал, тэд Эрдэнэт хот дахь өндрөөрөө Ази тивдээ хоёрт орох Бурхан багшийн хөшөө цогцолборыг бүтээсэн. Мөн Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд Соёмбо хэмээх цогцолбор байгуулж, 21 Дарь эх, Язгуурын таван бурханыг Өндөр гэгээний өөрийнх нь тэг хэмжээсээр цутгаж хийсэн нь олны талархлыг хүлээгээд байна. Түүнээс гадна Арвайхээр хотод босгосон Өндөр гэгээн Занабазарын суурьтайгаа 25 метр өндөр хүрэл цутгуур, гадаад хэргийн анхны сайд Чин ван Ханддорж, Монгол Улсын генерал Цог, Чингүнжав нарын хөшөө гээд тэдний хийсэн бүтээлийг нэрлэж болно.
Поп хатагтай Б.Сарантуяа энэ сарын 26-29-нд Америкт “Unforgettable evening” буюу “Сэтгэл догдлуулсан орой” аялан тоглолтоо хийхээр болсон билээ. Тэрээр өөрийн www.sarantuya.mn цахим хуудсаар дамжуулан аялан тоглолт болох хотууд болон цагийн хуваариа зарлалаа. Зууны манлай дуучин Б.Сарантуяа Америк дахь Монголчуудын холбооны урилгаар энэ сарын 26-нд Лос Анжелос, 27-нд Сан Франциско, 28-нд Вашингтон Диси, 29-нд Чикаго хотноо тоглохоор болжээ.
