Зохиогч: Урлаг

“Рearl Art gallery” буюу “Сувд” арт галерейд аравдугаар сарын 26-нд зураач Ц.Ягаанцэцэг “Гэгээ” нэртэй уран зургийн бие даасан үзэсгэлэнгээ нээх гэж байна. Уран бүтээлч Ц.Ягаанцэцэг нь Унгар улсын Будапешт хотод Хөнгөн үйлдвэрийн дээд сургуулийг загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн. Тэрээр Монголийн урлагийн зөвлөлийн гишүүн бөгөөд Турк улсад зохиогдсон олон улсын үзэсгэлэнгээс “Мөнгөн баавгай” шагнал хүртэж байсан авьяаслаг уран бүтээлч юм.

Read More

“Тогоруу үрдээ харам, өндгийг нь няцалхад төмөр дөрөөний сэнж тасартал хараадаг” хэмээх монголчуудын эртний үгээс ишлэл хийн онцолсон “Дөрөө” модерн бүжгэн жүжиг тун удахгүй үзэгчдийн хүртээл болох нь ээ.

Орчин үеийн бүжгийн “Натурданс” студи, Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгатай хамтран Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнолоор найруулан дэглэсэн “Дөрөө” модерн бүжгэн жүжгийг энэ сарын 24, 25-нд 19.00 цагт Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа толилуулах гэж байна.

Read More

“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”-ыг анх 1993 оноос Нийслэлийн Соёл урлагийн газрын санаачлагаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Хүүхдийн найрал дууны уралдааныг Монголын Урлагийн ажилтны холбооны санаачлагаар 2005 оноос эхлэн Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон. Уралдаануудад нийслэлийн дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулиудаас гадна Дархан, Эрдэнэт хотуудаас, мөн ОХУ-ын Буриад улсын Улан-Үд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын хүүхдийн найрал дууны хамтлагууд ач холбогдол өгч оролцдог нь энэхүү уралдааны хүрээ жилээс жилд өргөжин тэлж буйтай холбоотой.

Read More

Ирэх арваннэгдүгээр сарын 5-нд Улсын филармони өвөл цагийн уран бүтээлийн нээлтээ “Баян Монгол” чуулгын “Уран сэтгэмж” нэртэй шинэ уран бүтээлийн тоглолтоор хийхэд бэлэн болжээ. Мөн арваннэгдүгээр сарын 6-нд симфони найрал хөгжмийн хамтлагийн 55 жилийн ойн тоглолт, 7-нд Морин хуурын чуулга 20 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж өөрийн орны төдийгүй гадаадын шилдэг бүтээлүүдээс түүвэрлэн толилуулах бол 9-нд дээрх гурван хамтлаг хамтарсан тоглолтоо хийх нь ээ. Ирэх сарын 9–нд болох Улсын филармонийн нэгдсэн тоглолтод филармонийн бүх уран бүтээлчдээс гадна тэдний дэргэдэх “Voice”, “Шуранхай” хамтлаг, ардын дууч Д.Бурмаа нарын арав гаруй дуучин оролцох юм байна.

Read More

Монголын алдарт “Мандухай сэцэн хатан”-ы дүрийг дэлгэцнээ амилуулах хэн хүнд заяахгүй эрхийг авсан тэрээр азтай жүжигчин билээ. Энэхүү киноны хамгийн агуу дүрийг бүтээснээрээ Төрийн шагнал хүртэж байсан юм. Өнөөдрийг хүртэл ардын жүжигчин маань хаа явсан газартаа Мандухай сэцэн хатны дүрээрээ овоглож яваа нэгэн. Жүжигчин Н.Сувд өдгөө 60 насын босгыг давсан ч саяхнаас үсэндээ анхаарах болж шараар будуулсан байна. Өмнө нь байнга үндэснийхээ дээлээр гоёж явдаг байсан жүжигчинг үснийхээ өнгийг ийнхүү өөрчилөхөд гайхах нэгэн байтал сайшааж байгаа хүмүүс ч байгаа гэнэ шүү.

Read More

Порно киноны хамгийн олон үзэгчтэй, чадварлаг жүжигчин
Италийн сэтгүүл “‘Lei”-ийн нүүрэнд гарснаар түүний анхны олонд танигдах эхлэл тавигдсан.
2004 оны судалгаагаар тэрээр зуугаас илүү сэтгүүлийн нүүрэнд гарчээ.
36 сая долларын ашиг орлого мэдүүлснээр баян моделиудын тоонд багтаж чадсан.

Read More

“Алтан хальс” холбоо зуны турш ҮСАХ-д долоо хоног бүр задгай кино театр ажиллуулсан бөгөөд энэ ням гаригт “The Royal Tenenbaums” киногоор хаалтаа хийх гэж байна. Орчин цагийн шилдэг залуу найруулагчдын нэг Вес Андерсоны энэхүү бүтээл Тененбаумсынхны гэр бүлийг тойрон өрнөх үйл явдлуудыг хошин байдлаар харуулжээ. “Алтан хальс”-ынхан тус бүтээлийг “Орчин цагт Америкт мандаж буй залуу найруулагч Вес Андерсоны тун хөгжилтэй аян. Аян гэж нэрлэсний учир нь кино театрт сууснаараа энэхүү өвөрмөц гэр бүлийн талаарх олон адал явдлын талаар мэдээд зогсохгүй киноны хийц маягийн шинэлэг ертөнцөөр аялна” хэмээн тайлбарлаж байна. “Empire” сэтгүүлээс уг бүтээлийг түүхэн дэх 159 дэх гайхамшигт кино хэмээн…

Read More

Улаанбаатарт өчигдөр Франц хэлтэн орнуудын III кино наадам “Өргөө 2” кино театрт нээлтээ хийлээ. Уг наадмыг Монгол дахь Францын Элчин сайдын яам, Монгол, Франц төв, “Алтан хальс” холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм. Тус наадмын хүрээнд “Өргөө 2” кино театрт Нигери, Швейцарь, Чех, Люксембург, Франц зэрэг орон бүрийн нэг киног үнэ төлбөргүй үзүүлэх юм.

Read More

Өмнөд Солонгосын реппер PSY “Gangnam style” дуугаар дэлхий дахиныг байлдан дагуулаад байгаа гэхэд хилсдэхгүй. Гиннесийн номонд бүртгэгдэхэд тулсан гэхээр ямархуу толгой эргэм амжилт олоод байгааг мэдэж болно. Тэгвэл PSY “Gangnam style” дуундаа шинэ клип хийлгэжээ.

Read More