Зохиогч: Урлаг

Дэлхийн супер оддын нэг “Grammy” наадмын найман удаагийн шагналт, Их Британийн алдарт дуучин Адель өнгөрсөн бямба гаригт амаржиж, хүүтэй болжээ. Эх сурвалжийн мэдээлсэнээр ээж, хүү хоёрын бие сайн байгаа бөгөөд Адель болон түүний найз залуу Саймон Конеки нар хүүтэй болсондоо туйлын баяртай байгаа гэнэ. Мөн дуучин Адель амаржсаныхаа дараа “Би цаашдаа сайн ээж, сайн эхнэр байхын тулд хичээх болно.” гэж хэлжээ.

Read More

Монголын рок поп урлагийн загалмайлсан эцэг хэмээгддэг Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны шагналт, “Пентатоник” наадмын 5 удаагийн шагналт хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” уран бүтээлийн тайлан тоглолт энэ жил 14 дэх удаагаа болох гэж байна.

Энэ жилийн “Миний дуунууд” тоглолтонд Төрийн соёрхолт дуучин Д.Болд, МУГЖ дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, “Sweetymotion, “Мотив”, “Гурван охин” хамтлаг, ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин Б.Амархүү, “Universe Best Songs” наадмаар овоглодог дуучин Б.Жавхлантөгс, П.Өнөржаргал, А.Жагар, Э.Төгсбаяр, Э.Соёмбо, Э.Мишээл, Б.Мөнх-Эрдэнэ болон үе үеийн шилдгүүд гээд рок попынхон халуун ам бүлээрээ оролцоно.

Read More

Монголын хөгжмийн урлагийн түүхийн хуудаснаа дахин давтагдашгүй нэгэн гайхалтай тоглолтын түүх нэмэгдлээ. Тэрээр хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Sweetymotion” хамтлагийн продюсер Б.Чинбатын “Аравт” хэмээх түүхэн киноны хөгжмөөс бүтсэн “Эзлэн” хэмээх тоглолт мөнхөд эгшиглэх нүсэр хөгжмийн дугаралт, мянга мянган үзэгчдийн тасралтгүй нэжигнэтэл таших алга ташилтын дор бүтэн хоёр цаг гаруй үргэлжилсэн юм. Үнэхээр үзэгчдийн зүрх сэтгэлийг “Эзлэн” хэмээн нэрийдсэндээ хүрч тэдэнд сэтгэлийн их цэнгэл эдлүүлж, эх түүхээр нь омогшуулж хоёр өдөр болж өнөөдөр сүүлийн тоглолт нь болох гэж байна.

Read More

Хип хопын домогт “ONYX” хамтлаг Монголд ирсэн бөгөөд “Click click boom” хамтлагтай хамтран Буянт-Ухаа спорт цогцолборт маргааш тоглолтоо хийх гэж байна. Өнөөдөр 11.00 цагт “Corporate” зочид буудлын хурлын танхимд “Onyx” “Click click Boom” хамтлаг хамтдаа хэвлэл мэдээллийнхэнд тоглолтынхоо талаар мэдээлэл хийсэн юм.

Харин та тоглолтын тасалбараа амжиж авахаа мартаваа тоглолт маргааш Буянт-Ухаа цогцолборт 19.00 цагт болж “Onyx” “Click click Boom” нар бут авах нь тодорхой.

Read More

“Монгол туульчдын урын сан”-гийн улсын анхдугаар үзлэгийн тусгай байрын шагналт Ховд аймгийн Дуут сумын туульч Н.Дамдиндоржтой ярилцлаа. Тэрээр урианхайн баатарлаг туулийг 12 жил хайлсан төрийн соёрхолт туульч Б.Авирмэдийн ач хүү ажээ.

Read More

Поп дуучин Лэди Гагад инээдмийн кинонд тоглох санал ирсэн ч тэрбээр гурван сая фунтийн цалин бэлдэхийг хүсчээ. Найруулагч, продюсер Бэн Стиллер дуучин бүсгүйд санал тавьсан бөгөөд “Zoolander” нэртэй дэлгэцийн бүтээлийн гол дүрд Лэди Гагаг тохирно гэж үзсэн байна.

Стиллер Гагаг хэтэрхий “үнэтэй” байна гээд өөр жүжигчний эрэлд гарсан байж болзошгүй хэмээн “Сан” мэдээлжээ. Найруулагч Стиллер “Гага энэ дүрд яг тохирох дуучин. Түүнийг би зөвшөөрнө гэдэгт итгэж байна. Бүх зүйл мөнгөтэй холбоогүй” гэжээ. Киноны зураг авалт ирэх жил эхлэх гэнэ.

Read More

Орчин үеийн “алтан гургалдай”гэгддэг дуучин Адель Лондоны хойд Энфилдэд 1988 оны таван сарын 5-нд төржээ. Хотынхоо хамгийн нэр хүндтэй урлагийн сургуулийг төгссөн. (Тус сургуулийг Саймон Коулаас эхлээд маш олон алдартнууд төгссөн аж). Дунд сургуулийн нэлээд даруухан охин Адель дуучин болох гараагаа тун ч санамсаргүй эхэлжээ. Өөрийгөө тийм ч сайхан дуулдаггүй гэж боддог тэрбээр нэгэн өдөр сургуулийнхаа урлагийн зааланд дуулж зогсчээ. Гэтэл дээд нотыг гайхалтай авахыг нь харсан нэгэн хөгжмийн мэргэжилтэн түүнд “Чамд маш гайхалтай хоолой байна. Чи энэ телевизээр дуулдаг охидоос хавьгүй дээр хоолойтой юм. Тэднээс хамаагүй илүү дуулж чадна. Чи бол жинхэнэ дуучин” гэж хэлжээ.

Read More

Билгүүн номч Б.Ренчин гуай “Ану хатан” өгүүллэгийнхээ төгсгөлд “Хэрэв миний бие гүйцэх юм бол эх оронч монгол эмэгтэйн тухай роман бичнэ” хэмээсэн байдаг. Тэнгэрээс илгээсэн түүний “зарлиг”-аар зохиолч Б.Шүүдэрцэцэг баатарлаг эмэгтэйн тухай түүхэн роман туурвиж, жүжиг тавьж, төд удалгүй уран сайхны кино бүтээж ирлэсэн сэлэм шиг гялалзаж явна. Ану хатны түүхийг кино хальсанд мөнхөлж буй найруулагч Т.Алтантуяатай ярилцлаа.

Read More