Дэлхийн кино ертөнцийн шилдгүүд өөрсдийн уран бүтээлээ сойдог томоохон кино наадмын нэг “Торонто” олон улсын кино наадам өнгөрсөн долоо хоногт болж, шилдгүүдээ шалгаруулсан байна. Уг наадамд найруулагч Девид Русселийн энэ сарын 8-нд нээлтээ хийн, дэлгэцнээ гарч эхэлсэн “Silver Linings Playbook” кино “Toronto” олон улсын кино наадмын “Шилдгийн шилдэг” шагналыг хүртжээ.
Зохиогч: Урлаг
Дуурь, бүжгийн эрдмийн театрын гадаа өчигдөр орой хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь энэ л үдэш “ТВ Коктейль” хамтлагийн уран бүтээлчид анхны тайзны бүтээл болох “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжгийн хаалтаа хийсэн юм.
Амьд хөгжмийн “A Sound” хамтлаг тун удахгүй “Зуун наст” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тэд анхны бие даасан “Release” тоглолтоо хийснээс хойш хэдийнэ дөрвөн жил өнгөрсөн учраас дараагийн тоглолтоо хэдийгээр тавих бол хэмээн фенүүдийнх нь дунд хүлээлт үүсээд байсан юм. Гэхдээ энэ хугацаанд тэд зүгээр суугаагүй. Шинэ цомгоо гарган олон ковер тоглолтоор үзэгч, сонсогчидтой уулзсан юм.
Энэ жил 15 жилийн ой нь тохиож буй “Sweetymotion” хамтлагийнхан бие даасан тоглолтоо ирэх арваннэгдүгээр сард хийхээр бэлтгэлдээ оржээ. Тус хамтлагийнхан 15 жилийн ойн тоглолтоо урлагийнхан дундаа анх удаа Яармаг дахь “Буянт-Ухаа” цогцолборт хийхээр болсон байна.
Энэ баасан гаригт анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржийг нэгэн өдөр тутмын сонинд Соёлын Гавьяат зүтгэлтэн гээд биччихжээ. “СГЗ биш ээ, СТА шүү дээ” хэмээн андуу бичсэн сэтгүүлчид нь хэлсэн чинь үнэмшдэггүй гэнэ. Төрсөн нутгийнхаа тухай бичсэн хэмээн өөрөө нэрлэсэн “Улаанбаатарын үдэш”-ээс өгсүүлээд “Нандин эрдэнэ”, “Мартъя”, “Зөвхөн тэр хайрандаа” гээд 30 жил уран бүтээл туурвиж байгаа түүнийг СТА-аас өөр сэтэргүй гэхээр гайхсан нь аргагүй байсан байх.
-Энэ жил миний дотны анд, бид бүхний хайрлаж хүндэтгэж явдаг гитарчин Д.Галсанбат агсаны 60 насны ой болж байна. Үүнийг тохиолдуулан бид цуврал арга хэмжээ авч байгаа. Энэ ажил дээр голдуу ажиллаж байна. Сүүлд л гэхэд өнөөдөр 12.00 цагаас Д.Галсанбатынхаа амьдарч байсан байранд нь ханан хөшөө байрлуулах ёслолын ажиллагаа зохион байгуулна. Зориуд тухайн өдрийн сайн цагийг нь сонгож авсан юм. Мөн найзынхаа тухай ном хийж байгаа гээд ажлууд их байна.
Хөх хотын соёлын өдрүүдийн хүрээнд Монгол, Хятадын зохиолчдын уулзалт МҮНС-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит уншлагын танхимд өнөөдөр боллоо. Энэхүү уулзалтыг МЗХ-ийн хороо, ҮНС, ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулсан юм. Хятадын найман яруу найрагч өчигдөр ирсэн бөгөөд тэдний дунд Өвөр Монголд төдийгүй, Хятадад алдартай зохиолч Х.Артай ирсэн байна. Харин манай улсаас тэдэнтэй МҮНС-ийн захирал, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, яруу найрагч Х.Чилаажав, Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Нямаа, Ардын уран зохиолч, Ш.Сүрэнжав, Т.Галсан, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, зохиолч Ү.Хүрэлбаатар, Монголын соёл урлагийн академийн тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо, Ш.Дулмаа, С.Оюун, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн, соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэн нар уулзсан юм.
Монголын рок поп урсгалд анхлан доргио дуулалт сонин содон стил имиджээрээ ялгаран цойлж гарж ирсэн охидын “Гала” хамтлагийн ахлагч Ану буюу Уранхолбоо одоог хүртэл рок попын ертөнцөд өөрийн гоо үзэсгэлэн стил имиджээрээ ялгарсаар байгаа билээ. Тэрээр энэ намар өөрийн боловсрлдоо хөрөнгө оруулалт хийхээр Сингапурыг зорьсон бөгөөд хичээл сургалтынхаа чөлөөт цагаар далайн эргээр аялаж амарч явах дуртай ажээ. Ингээд түүний ягаахан бикинитэй далайн эргийн аялалын зурагнуудыг толилуулж байна.
Өмнөд Солонгосын реппэр PSY буюу Пак Жаэ Саны “Ганнам стайл” дууг “YouTube” сайтаар 200 сая гаруй удаа үзэж сонирхжээ. Энэхүү бүтээл АНУ-ын “iTunes” чартыг тэргүүлж байгаа юм. AFР-ийн мэдээлснээр реппэр залуу өөрийн албан ёсны “Twitter” хуудсандаа бичихдээ “200 сая удаа үзсэн. Баярлалаа та бүхэнд” гэжээ.