Сүүлийн үед Монголд зохиогдож буй хамтлаг, дуучдын бүх том тоглолтыг On’n Off продакшны захирал С.Ононбат найруулж байгаа. Тоглолт бүрийг дахин давтагдашгүйгээр найруулдаг тул манайхан түүнийг л зорин очдог гэлцэх юм билээ.
Зохиогч: Урлаг
“Box office” өнгөрсөн долоо хоногийн сүүлийн байдлаар ашиг орлогоороо тэргүүлсэн кинонуудаа шалгаруулжээ. Английн нэрт кино найруулагч Паул Андерсоны энэ сарын 14-нд нээлтээ хийсэн “Оршин суугчид ба залхаан цээрлүүлэлт” аймшгийн кино өнгөрсөн долоо хоногийн сүүлийн байдлаар 21 сая ам.долларын ашиг орлого олсноор “Box office”-ийн шилдгээр шалгарсан байна. Харин “Walt Disney”-н “Немогийн эрэлд” хүүхэлдэйн киноны 3D хувилбар 17.5 сая ам.долларын ашиг олж, хоёрдугаарт шалгарсан бол “The Possession” 5.8 ам.доллараар нэгдүгээр байраасаа ухарч, гуравдугаарт бичигдсэн байна.
“Марвел” студи тэнгэрийн ханхүү Торын дараагийн ангийг “Тор: Харанхуй ертөнц” нэртэйгээр ирэх онд гаргахаар зарласан билээ. Тэгвэл энэ сарын 9-нд киноны зураг авалт эхэлсэн байна. Киноны хоёрдугаар ангид Торын дүрийг чадварлаг бүтээсэн Крис Хемсворт тоглож байгаа бөгөөд найруулагчаар нь “Хаан ширээний тоглоом” киног бүтээсэн Алан Тайлор ажиллаж байгаа аж. Найруулагч энэ удаагийн ангид хаалганы харуулуудыг түлхүү харуулах талаар мэдэгдсэн аж. Кинонд Натали Портмон, Том Хадлистон зэрэг одод тоглож байгаа юм. “Харанхуй ертөнц” киноны нээлт ирэх оны арваннэгдүгээр сарын 8-нд болох ажээ.
Рэппэр Ники Минаж болон Америкийн каунтри урсгалын дуучин Урбан Кит нар “Америкийн шүтээн” шоуны шүүгчээр ажиллахаар болжээ. Шоуны зохион байгуулагчид өнөөдөр буюу даваа гаригт Нью-Йоркт албан ёсны мэдэгдэл хийж, шүүгчдийн талаарх олон таамгийг эвдсэн байна.
Өвөр Монголын соёлын өдрүүд өчигдрөөс (09.17) эхэлсэн бөгөөд энэ сарын 21 хүртэл үргэлжлэх билээ. Соёлын өдрийн арга хэмжээнд урлагын тоглолт, уулзалт, ярилцлага, үзэсгэлэн, эмч нарын үзлэг оношлогоо, кино өдрүүд зэрэг арга хэмжээнүүд буй.
ДБЭТ-ын дэргэдэх “Нюанс” хамтлагийнхан Улаан-Үд хотыг зорих нь ээ. Тэд есдүгээр сарын 23-нд тус хотод дөрөв дэх тоглолтоо хийх гэж байгаа ба энэ удаад Буриадын Ардын жүжигчин К.И.Базарсадаевын соёлын фондын урилгаар Буриадын драмын театрт зочилж байгаа юм
Хар тамхины хэрэгт холбогдож, ихэр охин төрүүлж, сургуулиа хаяж, цэргийн албыг хоёр удаа хашсан дуучин PSY-ийн тухай сонирхолтой баримтуудаас…
Язгуур урлагийн “Шанз 3” хамтлагийнхан “Эрч хүч” хэмээх шинэ клипээ цацлаа. Тус уран бүтээлийн аяыг Хурд хамтлагийн хөгжимчин Д.Отгонбаяр зохиожээ. Ийнхүү шинэ клипийг та бүхэндээ хүргэж байна.
МУГЖ С.Жавхлан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг сүйдэж байгаа талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрээр “Би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын тухай сонсоод “Нутгийг минь арилжихийг би тэвчихгүй. Нуурыг минь ширгээхийг би тэвчихгүй” хэмээн ихэд бухимдаж байна. Тэдэнд нутгийн иргэд уух усгүй, мал нь идэх өвсгүй болсон байна. Мөн нүүхгүй гэсэн айлыг тойруулж, газар ухаж, ухсан нүхэнд нь тэмээ, мал унаж үхэж байна.