Зохиогч: Урлаг

-Энэ жил миний дотны анд, бид бүхний хайрлаж хүндэтгэж явдаг гитарчин Д.Галсанбат агсаны 60 насны ой болж байна. Үүнийг тохиолдуулан бид цуврал арга хэмжээ авч байгаа. Энэ ажил дээр голдуу ажиллаж байна. Сүүлд л гэхэд өнөөдөр 12.00 цагаас Д.Галсанбатынхаа амьдарч байсан байранд нь ханан хөшөө байрлуулах ёслолын ажиллагаа зохион байгуулна. Зориуд тухайн өдрийн сайн цагийг нь сонгож авсан юм. Мөн найзынхаа тухай ном хийж байгаа гээд ажлууд их байна.

Read More

Хөх хотын соёлын өдрүүдийн хүрээнд Монгол, Хятадын зохиолчдын уулзалт МҮНС-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит уншлагын танхимд өнөөдөр боллоо. Энэхүү уулзалтыг МЗХ-ийн хороо, ҮНС, ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулсан юм. Хятадын найман яруу найрагч өчигдөр ирсэн бөгөөд тэдний дунд Өвөр Монголд төдийгүй, Хятадад алдартай зохиолч Х.Артай ирсэн байна. Харин манай улсаас тэдэнтэй МҮНС-ийн захирал, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, яруу найрагч Х.Чилаажав, Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Нямаа, Ардын уран зохиолч, Ш.Сүрэнжав, Т.Галсан, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, зохиолч Ү.Хүрэлбаатар, Монголын соёл урлагийн академийн тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо, Ш.Дулмаа, С.Оюун, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн, соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэн нар уулзсан юм.

Read More

Монголын рок поп урсгалд анхлан доргио дуулалт сонин содон стил имиджээрээ ялгаран цойлж гарж ирсэн охидын “Гала” хамтлагийн ахлагч Ану буюу Уранхолбоо одоог хүртэл рок попын ертөнцөд өөрийн гоо үзэсгэлэн стил имиджээрээ ялгарсаар байгаа билээ. Тэрээр энэ намар өөрийн боловсрлдоо хөрөнгө оруулалт хийхээр Сингапурыг зорьсон бөгөөд хичээл сургалтынхаа чөлөөт цагаар далайн эргээр аялаж амарч явах дуртай ажээ. Ингээд түүний ягаахан бикинитэй далайн эргийн аялалын зурагнуудыг толилуулж байна.

Read More

Өмнөд Солонгосын реппэр PSY буюу Пак Жаэ Саны “Ганнам стайл” дууг “YouTube” сайтаар 200 сая гаруй удаа үзэж сонирхжээ. Энэхүү бүтээл АНУ-ын “iTunes” чартыг тэргүүлж байгаа юм. AFР-ийн мэдээлснээр реппэр залуу өөрийн албан ёсны “Twitter” хуудсандаа бичихдээ “200 сая удаа үзсэн. Баярлалаа та бүхэнд” гэжээ.

Read More

Хонконгийн сод найруулагч Вон Кар Вай 2007 онд “My blueberry nights” киногоо үзэгчдийн хүртээл болгосон нь фэнүүдийнх нь хувьд том бэлэг байлаа. “My blueberry nights” нь Канны наадмын шилдэг найруулагчийн шагналт Вон Кар Вайн Америкт зургийг нь авч, америк жүжигчдийг тоглуулсан анхны кино болсноороо онцлог юм.

Read More