Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Монголын үндэсний телевиз болон радиогийн даргаа томилжээ. Телевизийн захирлаар Ц.Даваадорж сонгогдсон бөгөөд өмнө нь “Өнөөдөр” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Харин үндэсний радиогийн захирлаар Л Цэрэн-Очирыг томилжээ. Тэрээр “Ил товчоо”, “Ардчилал” зэрэг сонинд сэтгүүлчээр ажиллаж байсан бөгөөд өдгөө “Өнөөдрийн тойм” сонины ерөнхий эрхлэгчийн албыг хашиж байгаа юм. Харин ММ агентлагийн захирлаар С.Батзаяаг томилоод удаагүй байгаа билээ.
Зохиогч: Урлаг
Дэлхий хавтгай бөгөөд үлэмж биет хоёр зааны нуруун дээр тогтоно. Харин хоёр заан аварга том яст мэлхийний нуруун дээр оршдог тухай домгоор эртний хүмүүс ертөнцийн үүслийг тайлбарладаг байв. Гэвч үнэн хэрэгтээ уг домог хамгийн зөв тайлбар ч байж болохыг зураач Х.Ууганбаярын шинэ бүтээлийг харж зогсох үедээ бодсон юм.
Гэнэтхэн л чармай нүцгэн эмэгтэйг харвал танд нэн түрүүн юу бодогдох вэ?” гэж эрчүүдээс асуужээ. Юу гэцгээснийг нь та аяндаа ойлгох болно.
Хамгийн гол нь ингэж нүцгэлэх тааламжтай шалтгаан байх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг өрөө рүү шагайсан чинь л чармай нүцгэн хүүхэн зогсож байх юм бол, хэн ч хачирхана шүү дээ. Түүнээс биш ямар нүцгэн хүүхэн хараагүй биш дээ… гэж эхний хүн хариулжээ. Харин өөр нэг нэг нь доорх түүхийг ярьсан байна.
“48 цаг Монгол 2012” бэсрэг кино наадмын гол үйл ажиллагаа болох 48 цагт багтаан кино хийх уралдааны нээлт есдүгээр сарын 14-ний 18.00 цагт “Жүр үр” төв дээр боллоо. Нээлтийн үеэр наадамд оролцож буй 30 багийн ахлагчид хийх киноныхоо төрөл, хэлбэрээ сугалж, кинонд ашиглах өгөгдлүүдээ авсанаар баасан гарагийн 19.00 цагаас ням гарагийн 19.00 цаг хүртэлх 48 цагт багтаан кино хийх ажилдаа орж, кино багийн кадр явж эхэллээ.
“Цуутай хүүхэн хуримгүй, дуутай тэнгэр хургүй” гэдэг үнэн бололтой. Монголын урлаг, соёлын нүүр царай болсон бүсгүйчүүд амьдралаа аз жаргалтайгаар эхлүүлсэн ч нэг л өдөр салж, энгэртээ тэврэх үртэйгээ хоцорсон бүсгүйчүүдийн тоог нэмсээр байна. “Өрх толгойлсон олны танил ээжүүд” цувралийг уншигч танаа толилуулж байна.
АНУ-д дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан “Тиранозаурус Батаар”-ын ясыг Монголынх гэдгийг нотлох ажил үргэлжилж байгаа. Энэ үлэг гүрвэлийн ясыг Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг Нэмэхтийн хөндийгөөс хууль бусаар хил давуулан гаргасан болох нь эхний байдлаар тогтоогдоод байгаа. Энэ ажилд анхнаасаа гар бие оролцсон хүн бол Соёл, Спорт, Аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл. Бид түүнтэй уулзаж, энэ асуудлын талаар ярилцлаа.
Икабана буюу цэцэг амьдруулах урлагийн үзэсгэлэн өнөөдөр Байгалийн түүхийн музейд болох юм байна. Икэбана гэдэг нь үгчлэн орчуулбал амьд цэцэг гэсэн утгатай бөгөөд эрт дээр цагаас өнөөг хүртэл Японд уламлагдан үлдсэн урлагийн нэг төрөл юм.
Тарьмал болон хээрийн цэцгээр гэр орон, ажлын газар, өөрөөр хэлбэл хүнд таатай мэдрэмж төрүүлэх зорилгоор өрөө тасалгааг чимдэг байна.
БНХАУ-ын соёлын сар манай улсад үргэлжилж байгаа билээ. Энэ хүрээнд тус улсын ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотын соёлын өдрүүд өнөөдрөөс манай улсад эхлэж байна. Энэ үеэр ӨМӨЗО-ы зураачдын уран бүтээлийн үзэсгэлэнг Үндэсний уран зургийн галерейд дэлгэн үзүүлэх аж. Түүнчлэн Хөх хотын Эдийн засгийн хамтын ажиллагааны газар болон Улаанбаатар бизнес төвийн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулах юм байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын соёлын өдрүүд Улаанбаатарт тав хоног үргэлжилнэ.
Дуучин PSY-ийн “Gangnam style” дуу нь солонгосоос халин дэлхийн олон улсад хит болоод байгаа билээ. PSY Америкийн “MTV Music Awards”-д уригдаж, дэлхийн одуудаас эхлээд түүнийг шүтэж попын гүнж Бритни Спирс хүртэл түүгээр бүжиг заалгаад авсан. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт (09.15) Америкийн NBC TV-н “Today show” шууд нэвтрүүлэгт Ази тивийн дуучдаас анхлан уригдан “Gangnam style” дуугаа дуулжээ. Түүнийг харахыг хүссэн 1000 гаруй шүтэн бишрэгчдийнхээ хамт дуулж, “БНСУ мандтугай” гэж хэлэхээ ч мартаагүй аж. Бостон хотын Беркли хөгжмийн сургуулийнхан түүгээр бахархаж байгаа аж. PSY тус сургуульд суралцаж байхдаа төгсөлгүй орхиж явжээ.
“Мисс монголиа 2011” наадмын шилдэг оролцогч “Азийн модель” агентлагийн модель Э.Хулангийн фэйсбүүкийн зурагнуудаас та бүхэндээ хүргэж байна.