Зохиогч: Урлаг

БНХАУ-ын соёлын сар манай улсад үргэлжилж байгаа билээ. Энэ хүрээнд тус улсын ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотын соёлын өдрүүд өнөөдрөөс манай улсад эхлэж байна. Энэ үеэр ӨМӨЗО-ы зураачдын уран бүтээлийн үзэсгэлэнг Үндэсний уран зургийн галерейд дэлгэн үзүүлэх аж. Түүнчлэн Хөх хотын Эдийн засгийн хамтын ажиллагааны газар болон Улаанбаатар бизнес төвийн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулах юм байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын соёлын өдрүүд Улаанбаатарт тав хоног үргэлжилнэ.

Read More

Дуучин PSY-ийн “Gangnam style” дуу нь солонгосоос халин дэлхийн олон улсад хит болоод байгаа билээ. PSY Америкийн “MTV Music Awards”-д уригдаж, дэлхийн одуудаас эхлээд түүнийг шүтэж попын гүнж Бритни Спирс хүртэл түүгээр бүжиг заалгаад авсан. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт (09.15) Америкийн NBC TV-н “Today show” шууд нэвтрүүлэгт Ази тивийн дуучдаас анхлан уригдан “Gangnam style” дуугаа дуулжээ. Түүнийг харахыг хүссэн 1000 гаруй шүтэн бишрэгчдийнхээ хамт дуулж, “БНСУ мандтугай” гэж хэлэхээ ч мартаагүй аж. Бостон хотын Беркли хөгжмийн сургуулийнхан түүгээр бахархаж байгаа аж. PSY тус сургуульд суралцаж байхдаа төгсөлгүй орхиж явжээ.

Read More

Загвар өмсөгч, “Catwalk” хамтлагийн дуучин О.Пүрэвдулам загвар болоод урлагийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайг хэдийнээ бий болгож чадсан нэгэн билээ. Тэрээр өөрийн гэсэн өвөрмөц эротик дүр төрхтэй түүний зурагнуудаас та бүхэндээ хүргэж байна.

Read More

“ТНГРИ” киноны продюссер, жүжигчин Доржнямбуугийн Энхтөмөртэй ярилцсанаа хүргэе. Кино урлагийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулж, сонирхолтой бүтээлээр үзэгчдээ гайхуулж чаддаг тэрбээр өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд шинэ киноныхоо нээлтийг хийх гэж буй юм.

Read More

Урлагийнхан гэж хаа явсан газартаа хөгжилтэй дурсамж үлдээдэг улс. Социализмын үед уран бүтээлчид хөдөө орон нутгаар явж, тоглолт хийдэг байсныг хэн хүнгүй л мэдэх биз. Нэгэн удаа театрын жүжигчид томилолт аваад Завхан аймгийг зорьж л дээ. Гэтэл аймагтаа томоохонд тооцогдох цайны газарт нь тухалсан жүжигчид хоол идэх гэж баахан хөглөсөн аж. Учир нь, цуйвангаас өөр сонголт байхгүй тул аргагүйн эрхэнд захиалж автал баахан үс ноос харагдсан юм байх. Хоолныхоо үс, хялгасыг түүж идэх гээд бараагүй жүжигчид ихэд бухимдан уг цайны газраас гарч явтал “Хөх чоно” С.Дамдин гуай шатан дээр буруу хараад сууж байхтай таарчээ. Тэд чухам ямар учраас бусдаас зайдуу газарт чимээгүй суух болсон шалтгааныг нь асуутал мань эр “Харанхуйд идвэл үс ноос нь харагдахгүй амар юм” гээд хээвнэг хэлчихээд хоолоо идэж эхэлсэн гэнэ лээ.

Read More

Нэрт найруулагч, Ардын жүжигчин С.Гэндэн нь хуучин Сайн ноён хан аймгийн Агь Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Баянгол сумын жирийн малчин ардын хүү юм. С.Гэндэн 1931 онд Тарган Бандида Цэвэлваанчигдорж агсны “Борт” хэмээн алдаршсан хүрээний дэргэд байгуулагдсан аймгийн бага сургуульд суралцаж гуравдугаар ангийг дүүргэн аймгийн клубт сүүдэр шийний туслах механикч, ажилчин зэргээр ажиллажээ. Энэ үедээ С.Гэндэн Улаанбаатар хотод үлгэр жишээ бага сургуульд хүүхдүүд элсүүлж байна гэсэн мэдээ авч хөдөө байгаа аав ээждээ учирлан хэлтэл аав нь “Тэнэх л өдөр төрсөн бол тэр өдрийн төөрөг мэддэг юм” хэмээн шуудхан зөвшөөрсөн гэдэг.

Read More

Дэлхий даяар кино сонирхогчдыг байлдан дагуулсан Харри Потер киноны од Эмма Уотсон өчигдөр Жимми Фаллоны “Late Night” шоунд оролцжээ. Уг шоуны үеэр хөтлөгч Эммагаас түүний шинэ уран бүтээл болох “The Perks of Being a Wallflower” киноных нь талаар сонирхолтой асуултуудыг тавин, кино ертөнцөд анх хөл тавьсан дурсамжийнх нь талаар мөн ярилцсан байна. Түүний тоглосон Харри Потер кино Эммад ихээхэн алдар хүнд, амжилтыг авчирсан бөгөөд тэр өөрийн тоглосон бүх уран бүтээлдээ хайртай байдаг хэмээн шоуны үеэр ярьжээ. Түүнчлэн Эмма уг шоуны тайзан дээр хөтлөгч Жимигийн хамтаар бүжиглэсэн үзэгчдийг их л хөгжөөсөн аж. Тэд уянгалаг жааз хөгжмийн аянд ийнхүү бүжиглэсэн нь олны анхаарлыг хамгийн ихээр татсан байна. Тэрбээр шоунд хүрэлцэн ирэхдээ цэцэгсийн мэт тод өнгөтэй богинохон даашинз, улаан туфлээр гангарчээ.

Read More

Дуунд дуртай дуучин монгол түмнийхээ зүрх сэтгэлийг олон сайхан дуунуудаараа хөглөж яваа дуучин Алтангэрэлийн Хосбаярын анхны бие даасан’’Гүйгүүл морин’’ тоглолт Монгол Бөхийн Өргөөнд 2010 оны 09 сарын 27-нд 19:00 цагаас ганцхан удаа болох гэж байна.

Энэхүү тоглолтод урилгаар МУГЖ А.Дашпэлжээ, СТА Д.Хишигбаяр Р. Дэлгэрмаа А.Мөнхбат, дуучин Б.Оюунбат, Р.Бадралмаа, Б. Одончимэг, Ч. Алтантүлхүүр нар оролцоно. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Shine studio ажиллаж байгаа юм. Дуучин Хосбаярын анхны бие даасан тоглолтын талаар та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 9699-3399, 9808-3399, 8866-3399, 9604-3399, 11456879 холбогдон 1905 билетийг үнэгүй хүргэнэ.

Read More