Зохиогч: Урлаг

Их Британийн гүнж Кэти Мидлтоны үеэл Катрина Дарлинг энэ оны эхнээс л хэвлэлийнхний анхаарлын төвд орсон юм. Тэрбээр тус улсын хатан хааны угсааны хамаатан болсон учраас түүний хаана, юу хийж байгаа нь хүмүүс сонирхолтой байдаг.

Read More

Орчин үед ном унших үйл ажиллагаанд хүртэл техник технологиуд нэвтэрч эхэллээ. Энэ нь мэдээж ном унших дургүй болсон өсвөр насныхны анхаарлыг татах байх гэж найдаж байна. Тэр тусмаа хүнд боть номнуудыг эргүүлж, хэдэн өдрөөр унших нь маш төвөгтэй гэж бодож байгаа хүмүүст сонирхуулахад Infinitely Adjustable Reading Valet бүтээгдэхүүнийг танилцуулж байна. 2 кг хүртэлх жинтэй номыг таны хүссэн өнцөгөөр өргөх энэ бүтээгдэхүүн интернет дэлгүүрүүдэд 99,95 доллараар зарагдаж байна.

Read More

Харри Потерын мэндэлсэн байшинг худалдах гэж байна. Британийн Саффолк мужид орших, шидтэний тухай киноны зураг авалтанд ашигласан энэ байшинг 1,5 сая доллараар худалдан авах боломжтой юм байна. “De Vere House” гэх нэртэй энэ байшинд кино зохиолын дагуу Поттерын эцэг эх гунигтайгаар өөд болох хүртлээ амьдарч байсан юм. Чухам энэ л байшинд Харри духан дээрээ цахилгааны хэлбэртэй сорвийг авч байсан юм. Энэ байшин жуулчдын дунд ихээхэн алдартай гэнэ.

Read More

Холливудын поп дива “Marian Carey” “Америкийн шүтээн”-ий шинэ шүүгчээр ажиллах болсныг “Фокс” телевиз олонд зарлалаа. Хоёр жилийн турш уран бүтээлээсээ холдож, гэр бүлтэйгээ ойр байсан тэрбээр хоёр ихэр хүүхэд гаргаж фэнүүддээ “бэлэг” барьсан билээ. Харин тэрбээр дахин хөгжмийн ертөнцөд хөл тавьж байна. Гэхдээ тайзан дээрээс олонд ая дуугаа өргөх бус ширээний ард шүүгчийн байр сууринаас залуу дуучдыг од болох замыг нь засах гэнэ.

Read More

Улсын филармонид тун удахгүй нэгэн өвөрмөц жазз хөгжмийн тоглолт болох гэнэ. Энэ сарын 11, 12, 13, 14-нд “Music therapy” нэртэй энергийн тоглолтыг хийх гэж байна.

Уг тоглолтод Украин улсын “The Heavenly river” жазз хамтлаг болон Энэтхэгийн дуучин Санжай Талвар нар оролцох аж.

Орчин үеийн жазз хөгжмийн урсгалаар дамжуулан үзэгчдэд өөр мэдрэмж төрүүлэн энерги өгнө хэмээн тоглолтыг зохион байгуулагчид амлаад байгаа юм. Жааз хөгжөөр алжаал тайлж, энерги авах уг “Music therapy” тоглолтын тасалбар таван мянган төгрөгийн үнэтэй ба Улсын филармонийн кассаар худалдаалж байгаа гэнэ.

Read More

“ТВ Коктейль” хамтлагийнхан тун удахгүй анхны драмын жүжгээ өлгийдөн авах гэж байна. Тэд энэ сарын 8-нд 19.00 цагт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт “Хоёр ертөнцийн буудал” Францын жүжгийг толилуулахаар товоо зарлажээ.

Read More

Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд залуу зураач В.Ундраа “Яруусахуй урлан” нэртэй анхны бие даасан үзэсгэлэнгээ энэ сарын 9-нд 15.00 цагт нээх гэж байна. Уг үзэсгэлэнд зураач В.Ундраагийн сүүлийн үеийн 70 орчим уран зураг мөн бэлэг дурсгалын бүтээлүүд дэлгэгдэх юм байна. Тэрбээр монгол зургийн аргаар эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, гэр бүлийн аз жаргал, бяцхан үрсийг баяр хөөрийг уран бүтээлдээ түлхүү дүрслэх харуулдаг уран бүтээлч билээ. Хүүхэд үеийн гэгээн сэтгэлийг гитар шиг хөглөж, шинэ сэргэг мэдрэмжээр дайлах түүнийг үзэсгэлэнд тухлан саатаарай.

Read More

“Долоон бурхан харвадаггүй”, “Аравт”, “Үхэж үл болно, Чингис хаан”, “999”, “Мойлхон”, “Сүүлчийн бүжиг”, “Цахирмаа” зэрэг олон кинонд тоглож авьяаслаг жүжигчин болохоо харуулж яваа жүжигчин Г.Золбоотыг монголчууд андахгүй. Дэлгэцэнд төдийгүй тайзны урлагт хүч үзэж яваа энэ жүжигчний талаар уншигчдадаа сонирхуулъя.

Read More

Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг, алдарт жүжигчин Скарлет Йохансон дэлхийн дээд амжилтыг эвдэн Гиннест тун удахгүй бичигдэх гэнэ. Учир нь жүжигчин бүсгүй маань кинонд тоглож олсон орлогоороо бүх цаг үеийн жүжигчдээс хамгийн ихийг хүүдийлэх гэж байгаа сурагтай. Тэрээр дэлхийг байлдан дагуулсан “The Avengers” киноны хоёрдугаар ангид тоглож 20 сая ам.доллар авах гэрээ байгуулсан байна. Тиймээс Скарлетын дансанд мөнгө шилжмэгц тэрбээр Гиннест бичигдэж, дэлхийн түүхэнд нэрээ мөнхлөх гэнэ.

Read More