Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“ТВ Коктейль” “Хоёр ертөнцийн буудал” Францын жүжгээ толилуулна
Нийгэм

“ТВ Коктейль” “Хоёр ертөнцийн буудал” Францын жүжгээ толилуулна

Урлаг Урлаг03/09/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_ертөнцийн_буудал”2017614272012-09-03-10-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“ТВ Коктейль” хамтлагийнхан тун удахгүй анхны драмын жүжгээ үзэгч түмэндээ өргөн барих гэж байна. Тэд энэ сарын 8-нд 19.00 цагт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт “Хоёр ертөнцийн буудал” Францын жүжгийг толилуулахаар болсоноо албан ёсоор зарлажээ.

Тэд Францын Элчин сайдын яамнаас эл жүжгийг тайзнаа тавихаар албан ёсоор зөвшөөрөл аван монголд анх удаа тайзнаа толилуулахаар болсон юм. Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн эл жүжгийн найруулагчаар Б.Сэнгэдорж ажиллажээ. Тэрбээр “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Диваажингаас амьдралд хүрэх зам”, “Адам”, “Бодлын хулгайч” зэрэг киног найруулсан авьяаслаг уран бүтээлч билээ. Жүжгийн гол дүрд тус хамтлагийн Н.Цэнд-Аюуш, А.Өнөржаргал, Э.Цолмонбаяр, Д.Энхбаяр болон Амбий буюу Ц.Батхуяг тоглох юм байна.

ТВ коктейль хамтлаг өөрсдийн уран бүтээлийн стиль имижийг эрс өөрчилж энэхүү жүжгийг тоглох болсон нь нийгмийн сэтгэлзүйд өөрсдийн оролцоог нэмэрлэж буй хэрэг аж.

Амьдрал бол чамд өгсөн бэлэг… Хэн хаанаас өгдөгийг, талархаж түүнийг таашаахгүй хайнга явбаас хэрхэн буцааж авч болдог тухай та энэ жүжгээс үзэхээс гадна олон олон ухаарлыг олох нь ээ. Тэр ч утгаараа сонгодог жүжиг анх тавьж байгаа “ТВ коктейль”-чид классик орчинг бүрдүүлэхээр УДБЭТ-ын алтан тайзыг сонгосон гэнэ. “Хоёр ертөнцийн буудал” сонгодог жүжиг энэ сарын 18 хүртэл үзэгчдийн хүртээл болох тул та яараарай.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…

www.urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Whisper Man” киноны зохиолч нь Роберт Де Нирог тоглохоор болсныг сонсоод дуу алдсан тухайгаа ярьжээ

26/08/2026

Бритни Спирсийн намтарчилсан киноны зохиол бичигдэж байна

26/08/2026

Дэйв Франко “Now You See Me” киног карьерынх нь төгсгөл болно гэж боддог байжээ

26/08/2026

Шинээр гарах “Naruto” кинонд Какашигийн дүрд Чарльз Мелтон тоглохоор яригдаж байна

26/08/2026

Барри Манилоу аялан тоглолтоо түр завсарлалаа

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.