Оросын панк хамтлаг “Pussy Riot”-ын гурван гишүүнд шашныг үл хүндэтгэн, доромжилсон хэргээр тус бүр хоёр жилийн хорих ял оноосон тухай “Новости” мэдээлжээ.
Марина Алехина, Екатерина Самуцевич, Надежда Толоконникова нарын өмгөөлөгч тэдэнд тэнсэн харгалзах ял оноохыг хүсэж байсан ч шүүгч хүлээж авсангүй.
