Зохиогч: Урлаг

Энэ онд Америкийн кино зах зээлд болон дэлхийн зах зээлд олон сонирхолтой кино нээлтээ хийхээр товоо зарлаад байгаа юм. Тэдний нэги болох “Open Road Films”-ын бүтээл “End of watch” ирэх есдүгээр сарын 21-нд Америкт нээлтээ хийхээр болжээ. “End of watch” киноны найруулагчаар David Ayer ажилласан бөгөөд гол дүрд Jake Gyllenhaa, Michael Peсa,Anna Kendrick, Natalie Martinez тогложээ. Галт зэвсэг наймаалдаг онц ноцтой зэвсэг тээвэрлэлтээрээ алдартай нууц бүлгийн гишүүдийг илэрүүлэхээр хоёр залуу офицер тэдний тээвэрлэлтийг зогсоож байгаагаар “End of watch” киноны үйл явдал өрнөдөг юм байна.

Read More

“Зугаалга”, “Франц үнсэлт”, “Хамт байвал болох уу” зэрэг олон хит дууны эзэн дуучин Г.Тэнүүн тун удахгүй өөрийн гэсэн “Chapter Record’s” студиэ нээх гэж байна.

Тэрбээр өнгөрсөн зун “Picnic” нэртэй анхны цомгоо гарган залуусыг өөрийнхөө найман өнгийн ертөнцөөр аялуулсан билээ. Тэгвэл тэрбээр шинэ сутидийн нээлттэйгээ давхцуулан анхны дан хөгжмийн “Exotic” цомгоо дэлгэхээр зэхээд байгаа гэнэ.

Read More

Холливуудын сайхан бүсгүй Америкийн жүжигчин Зой Салдана Америкийн төгөлдөр хуурч, хөгжмийн найруулагч, нийгмийн идэвхтэн, жазз хөгжмийн түүхэнд том хувь нэмэр оруулсан дуучин Нина Симон агсны намтраар бүтээх гэж буй кинонд түүний дүрийг бүтээхээр болсон байна.

Өмнө нь Нина Симоны дүрд Америкийн дуучин, продюссер, жүжигчин Мэри Жей Блайжийг тоглуулахаар төлөвлөж байжээ.

Харин Холливуудын эх сурвалжийн мэдээлснээр Нина Симоны дүрд Зой Салдана тоглохоор болсон гэнэ. Энэхүү киног Нина Симоны 1992 онд өөрөө бичсэн “I Put A Spell On You” хэмээх намтар дээр үндсэлэн бүтээх гэж байгаа юм байна.

Read More

“Мосфильм” кино студид “Кавказад болсон явдал-2” киноны зураг авалт эхэлжээ. Алдарт Гайдайн зохиолоор бүтээж буй тус киноны гол дүр Балбест Николай Добрынин, Хашир эрд Сергей Степанченко, Аймхай эрд Семен Стругачев нар тоглож байгаа гэнэ.

1967 онд Леонид Гайдай “Шурикийн шинэ адал явдал буюу Кавказад болсон явдал” киног бүтээсэн ч өнөөг үзэгчдийн дурладаг бүтээлийн нэг хэвээр багйаа төдийгүй киноны гол баатруудын хэлдэг “Амьдарна гэдэг сайхан. Гэхдээ сайхан амьдарна гэдэг бүүр сайхан”, “Шувуу л хайран байна”, “Склифосовский товчхон” гэх мэт үгс нь өнөөдрийн Орост өргөн ашиглагддаг гэнэ шүү.

Read More

“48 цаг” богино хэмжээний кино наадам Монголд гурав дахь удаагаа зоxиогдох гэж байна. Монгол Улсын өнцөг булан бүрээс уран бүтээлч, сонирхогчид хүрэлцэн ирж, 48-xан цагийн дотор xамгийн сайн богино xэмжээний кино xийxийн төлөө ур ухаанаа шавхан өрсөлдөх юм. Тус наадмын бүртгэл хэдийнээ хэлэснэ бөгөөд ирэх есдүгээр сарын 13-ны 18.00 цаг хүртэл үргэлжлэх ба 14-нд багууд сугалаагаа сугалан 16-нд бүтээлээ шалгаруулалтад сойх юм байна. Шилдэг бүтээлүүдийг тухайн үед нь зарлан кино театрын дэлгэцээр үзэгчдийн хүртээл болгох нь ээ.

Уламжлал ёсоор тэргүүн байр эзэлсэн бүтээл нь энэ оны “48 цаг” богино шагналын төлөө дэлxийн өөр бусад xот, улсаас шалгарсан кинонуудтай өрсөлдөх юм. Тус наадмыг уламжлал ёсоор “Rise pictures” студийн захирал, найруулагч Н.Цогтбаяр “Глоб арт” төв, “NTV” телевиз, “Mongol films group”, “Жүр үр” төвтэй хамтран зохион байгуулах юм байна.

Read More

“Бүтэлгүй новш”, “Зугтаарай”, “Ядуугийн зовлон”, “Сүүлчийн бүжиг”, “Бор чоно”, “Сая долларын олз” зэрэг инээдмийн уран сайхны киног дэлгэцнээ гаргасан “Шилдэг өнгө” продакшны уран бүтээлчид ээлжит сюрпризээ дэлгэх нь.

Тэд хайрын түүхээр өрнөх сонирхолтой адал явдал бүхий “Дурлалын сум” киногоо маргаашнаас эхлэн кино тетаруудад гаргаж эхлэх ба албан ёсны нээлтээ энэ сарын 25-нд “Тэнгис” кино театр хийхээр зэхжээ.

Энэхүү киноны гол дүрд Гавьяат жүжигчин Б.Туяа, Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай, жүжигчин С.Өлзийхүү болон “Шилдэг өнгө” продакшны жүжигчдээс гадна СУИС-ийг дөнгөж төгссөн залуу жүжигчид тоглосон юм байна.

Read More

Зураач Ц.Ган-Эрдэнэ энэ сарын 19-нд ХБНГУ-ын Веслин хотын захиргаанаас зохион байгуулсан уралдааны гранпри шагналын эзэн болсон юм. Тэрбээр сүүлийн арав гаруй жил ХНБГУ-д уран зургийн чиглэлээр суралцан, ажиллаж эх орныхоо нэрийг гадаадад гаргаж яваа авьяаслаг уран бүтээлч. Зураач Ц.Ган-Эрдэнийг зуныхаа амралтаа эх орондоо ирээд буцах гэж байхад нь бид уулзаж ярилцсан юм. Тэрээр өнгөрсөн пүрэв гаригт Германыг зорин өчигдөр буюу энэ сарын 19-нд Веслин хотын захиргаанаас зохион байгуулсан уралдааны гранпри шагналаа гардан авсан юм.

Read More

Эмчилгээний хоолны дэглэм хооллолтын физиологийн дэглэмээс хамааралтай. Хоолны дэглэм өвчний шинж төрх, хувь хүний онцлог, нас, хийгдэж байгаа эмчилгээ, хөдөлгөөн ажил хөдөлмөрийн дэглэмийг харгалзан тогтооно. 2 хооллолтын хооронд 4-5 цаг оройн хоолноос өглөөний хоолны хооронд 8-10 цаг байх нь тохиромжтой. Шөнийн дэглэмийг өвчний байдлыг харгалзан 6 тогтооно. Их турж, эцсэн, ходоодны шархтай, цус багадалт зэрэг өвчний үед шөнийн дэглэмийг богинсгож өгнө.

Read More

УИХ-ын 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар томилогдсон хүмүүс өнөөдрөөс ажилдаа орлоо. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хамгийн түрүүнд тамгаа хүлээн авсан байна. Ажлаа өгч байгаа Ч.Хүрэлбаатар шинэ сайдад амжилт хүсээд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар хамт олонтойгоо 2 жил 8 сар ажиллалаа. Хийсэн ажил ч их байлаа. Хэрэг эрхлэх газрын ажилтнууд чадварлаг, ажилсаг, гар, сэтгэл нийлсэн хүмүүс гэдгийг тэмдэглэв.

Read More

“Universe best songs” наадмын анхны ялагч, “Зүрхэнд гэрэлтэх од” болон “Ээжийн дайсан” хэмээх хоёр ч кинонд гол дүр бүтээж амжсан дуучин бүсгүй Ч.Цэлмүүн энэ сарын 18-нд хуримаа хийлээ. Түүний сүйт залууг Н.Алтанхайрхан гэдэг. АНУ-д боловсрол эзэмшсэн, баян айлын ганц хүү аж.

Read More