Зохиогч: Урлаг

Дуучин Мино “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амараагийн дүү С.Амарбаясгалантай хамтран дуулсан “Хатариш” дуу нь хит болон эгшиглэсэн бол энэ удаад дахин нэг дуэт дуугаа дэлгэхээр бичлэгийн ажилдаа оржээ.

Одоогоор түүний хамтран дуулагч хэн болох нь нууц хэвээрээ байгаа ч тэд поп урсгалаар дуулж, бүжиглэн цоглог хэмнэлийг залууст мэдрүүлэх гэнэ. Миногийн уран бүтээлээ туурвидаг байсан “Sound of kiss” хамтлаг одоогоор тус тусын зам мөрөө хөөжээ.

Тус хамтлагийн Номин Солонгост сурч, Золоо ээж болсон бол хамтлагийн ахлагч Уянга Швейцарьт амьдран Чэмка нь “Honeymoon” хамтлагийн гишүүн болжээ.

Харин Мино бие даан уран бүтээлээ туурвихын сацуу жүжигчний мэргэжлээр “Сити” дээд сургуульд сурч байгаа юм.

Read More

Дэлхий дахинаа хит болж байгаа шинэ соргог, шилдэг дуунуудыг татаж авах боломжтойгоор багцлан хүргэдэг Billboard-ын Hot 100 дууны 2012 оны 08-р сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжлэх шилдэг жагсаалтыг та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн Billboard жагсаалтанд дуучин Carly Rae Jepsen-н “Call Me Maybe” дуу тэргүүн байранд бичигдсэн хэвээр байгаа бол Ellie Goulding-н дуулсан “Lights” уран бүтээл дээшилж 2-р байрт орсон байна. Харин Flo Rida-н “Whistle” дуу чаартын 3-р байрт мөн адил дээшилж жагссан байна.

Read More

АНУ-ын Детройт хотын Insane Clown Posse хип-хоп хамтлаг тус улсын Холбооны мөрдөх товчоог шүүхэд өгөхөөр шийдсэн байна. 2011 онд тус товчоо нэгэн баримт бичгийг хэвлэн гаргахдаа тус хамтлагийн шүтэн бишрэгчдийг гудамжны гэмт бүлэглэлүүдэд хамаатуулсан аж. Тус хамтлагийн шүтэн бишрэгчид өөрсдийгөө Juggalos гэж нэрийддэг билээ. Тэд өөрсдийн слэнг яриатай бөгөөд үйл хөдлөлийн өвөрмөц загвартай юм.

Read More

Поп дива дуучин С.Сэрчмаа сүүлийн үед уран бүтээлийн олз омог арвин байгаа.Тэрбээр шинэ уран бүтээлүүдээ туурьвихын хажуугаар өөрийнхөө нэрээр нэрлэсэн шинэхэн студи байгуулахаар ханцуй шамлан ажилдаа ороод тун ч зав зай муутай байгаа гэнэ. Монголын шилдэг эмэгтэй дуучдын жагсаалтад дээгүүрт бичигддэг түүнийг анх амжилтанд хүргэсэн хүн нь Эмоушн хамтлагийн продюссер, хөгжмийн зохиолч Б.Чинбат гэх.

Read More

Монголын хошин урлаг гэх том айлд данстай болсон “Маск” продакшн зургаан нас хүрлээ. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд тус хамтлаг үзэгчдийг байлдан дагуулж, хошин урлагийн “акул”-уудын тоонд зүй ёсоор орох болсон. “Маск”-ынхан энэ намар үзэгч фэнүүддээ зориулж нэлээд олон сюрприз барихаар төлөвлөсөн гэнэ. хамтлагийн үүсгэн байгуулагч жүжигчин П.Эрдэнэзээн, С.Мөнхсайхан, М.Баярмагнай нар өмнө “Өнгөт инээд” хамтлагт хүчин зүтгэдэг байсан бөгөөд 2007 оны 8 сард өрх тусгаарлаж “Маск” продакшныг байгуулсан түүхтэй.

Read More

Монголын тайз, дэлгэцийн урлагт арилашгүй мөрөө үлдээж, өнөөг хүртэл хүчин зүтгэж яваа МУГЖ З.Жарантав гэх өвөрмөц нэртэй эрхэмийг өдгөө танихгүй, мэдэхгүй хүн ховор бизээ. 30 гаруй кинонд тоглож, театрын маш олон уран бүтээлд туслах болон гол дүрүүдийг амилуулж явсан энэ эрхэм өнөөдөр хөдөө орон нутгийнханд зориулсан соёл, урлагийн сургууль байгуулахаар хөдөлмөрлөж яваа. Залуу насаа театрын тайз, камерын өмнө өнгөрөөсөн түүнийг дэндүү хожуу гавъяат авсаныг мэдэх хүн цөөнгүй. Өөрөөс нь 10, 20 насаар дүү хүмүүс гавъяат болчихоод байхад З.Жарантав гуай Соёлын Тэргүүний Ажилтан ч үгүй явсан. Гэвч түүний театр болон кино урлагт оруулсан хувь нэмэр их тул 70 нас зооглож явахад нь МУГЖ гэх цолыг олгосон юм билээ.

Read More

Түүнийг магадгүй энэ цаг үеийн хамгийн зоригтой оддын нэг гэхэд болно. Учир нь ердөө 22 нас хүрээгүй бүжигчин Катрина Дарлин алдарт “PLAYBOY” сэтгүүлд хагас нүцгэн зургаа нийтлүүлжээ.

Магадгүй түүнийг тийм ч сонирхохгүй байгаа хүмүүст хандан хэлэхэд тэрбээр Их Британийн язгууртан гэр бүлээс гаралтай бөгөөд Мидллтоны гэр бүлийн хүрээний хүн.

Тансаг, ихэмсэг байр сууринаас нийгмийн амьдралд хөл тавих ёстой Дарлин бүсгүй “PLAYBOY” сэтгүүлд зургаа татуулсан нь хатан хааны гэр бүлийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүйг “Сан” сонин уламжилжээ.

Read More

Дэлхийн хамгийн том чөлөөт нэвтэрхий толь, мэдлэгийн сан болсон Википедиа жил ирэх тусам хөгжиж, уншигчдийн тоо нь өссөөр байгаа билээ.

Харин саяхан Википедиа нэгэн сонирхолтой судалгаа явуулсан байна. Судалгааны үр дүнд Википедиа нийт 17 орчим сая мэдээ оруулагч, нийтлэгчтэй болсон ба түүний ердөө 9 хувь буюу 1.5 сая нь эмэгтэйчүүд болох нь тогтоогдсон байна. Үлдсэн 15.5 сая нь бүгд эрчүүд аж.

Read More

Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид ирэх сарын 1-3-нд үлгэрийн наадам зохион байгуулахаар болжээ. Уг наадмаа театрынхан энтертайнмент хэлбэрээр тавихаар болсон байна. Олон улсын хүүхдийн их наадамд амжилттай оролцоод ирсэн жүжигчид бүх аймгаар аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа аж. Өнгөрсөн жил дэлхийн сонгодог “Ах дүү Гримми”- ийг тавьсан бол энэ жилийн жүжгүүд үлгэр домгоос сэдэвлэн хийж байгаагаараа онцлог гэнэ.
Мөн Хүүхэлдэйн театр энэ жил хүүхдийн урлагийн наадмыг зохион явуулахаар төлөвлөжээ. Уралдаанд шалгарсан хүүхдүүд олон улсын хүүхдийн их наадамд оролцох боломжтой аж.

Read More

“Ард түмний мисс” гэгддэг Д.Ариунцэцэг Сингапурт хэсэг хугацаанд амьдарч байгаад эх орондоо ирсэн. Алтны магнат Ц.Мянганбаяртай дэр нэгтгэж, Хайрмаа гэх хөөрхөн охинтой болсон фото модель бүсгүй онгоцын үйлчлэгийн мэргэжлээр сурсан ч бизнесийн салбар хөөхөөр шийдэж.

Тиймдээ ч өөрийн гэх багахан бизнесийг эхлүүлж, найз нөхдийнхөө туслалцааг авч эхэлсэн гэнэ.

Read More