Владимир Путиний засаглалыг эсэргүүцсэн утга агуулгатай дуу дуулж шуугиан дэгдээсэн “Пүси Райот” хамтлагийн гишүүдийн шүүх хурал баасан гаригт өндөрлөж шүүх шийдвэрээ гаргах ажээ. Тэд 2-р сарын 21-нд Москва хотын нэгэн сүмд дайран орж Путиний эсрэг панк дуу дуулж эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Оросын Үнэн алдартны сүм орчин үеийн панк рок урсгалын эсрэг хатуу байр суурь баримталдаг нь “Пүси Райот” хамтлагийн шүүх хурлаас харагдаж байна. Ялангуяа, Владимир Путиний засаглалын доор Үнэн алдартны шашны нөлөө байр суурь их бэхжсэн. “Пүси Райот” хамтлагийн гишүүдэд тэнсэн харгалзах ял оноосон ч гэсэн олон нийтийн дунд Үнэн алдартны шашны сүмийн нэр хүнд унах нь тодорхой гэж сөрөг хүчний гишүүд тайлбарлаж байна.
