Жүжигчин Г.Золбоотын эхнэр н.Мөнхтуяа гэх эмэгтэй Дундговь аймгийн музейгээс ХIII зууны үеийн баатрын хөө хуягийг аваад “алга болгочихсон” гээд эргүүлж өгөлгүй зургаан жил болжээ.
Анх 2006 онд ХVIII зууны үеийн доторгүй хоёр дээл болон XIII-XVIII зууны үеийн баатрын бусад эдлэл хэрэглэлийг авсан бөгөөд дээрхи түүхэн эд өлгийн зүйлс алга болсныг 2007 онд музейн тооллогоор мэдсэн ажээ. Ингээд эргүүлэн авах гэтэл н.Мөнхтуяа хэнэгч үгүй алга болгочихсон гээд буцааж өгөөгүй нэг ёсондоо голруулчихсан байна.
