Рок-н- роллийн хаан Элвис Преслийн гитар АНУ-ын Тенниси мужийн Мемфис хотын “Heritage Auctions” дуудлага худалдааны төвд 18,5 мянган ам.долларын үнэ хүрсэн талаар ВВС мэдээлэв.
Элвис Преслийн өөрөө эдэлж хэрэглэж байсан болон найз нөхдийнх нийлсэн 300 гаруй эд зүйлсийг мягмар гарагт үнэ хаялцуулсан байна. Дуучны зүүж байсан бриллиантан шигтгээтэй бөгж 12,5 мянга, жижиг гар буу 13,7 мянган ам.доллараар зарагдсан аж. Дуудлага худалдаанд зааланд ирсэн хүмүүсээс гадна зарим хүмүүс интернэт, утсаар ярьж оролцсон юм.
