Монгол урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд зураач Х.Заяатын “Домог эхлэх цаг” уран бүтээлийн үзэсгэлэн маргааш нээгдэнэ.
Арьсан урлагийн зураачдын нэг болох Х.Заяат нь энэ удаагийн үзэсгэлэндээ зориулж эртний сэдэвтэй монголчуудын мартагдсан тууль домгоор 40 бүтээл туурвисан байна.
