Түүний нас барсан өдөртэй холбогдуулан Вашингтоны “Смитсониан” музейд нэрт жүжигчинтэй холбоотой эд зүйлсийн үзэсгэлэн гарсан байна. Тухайлбал, Каннын 65 дахь удаагийн наадмын сурталчилгааны самбар дахь Мэрилин Монрогийн гэрэл зураг бий аж.
Зохиогч: Урлаг
Монгол түмний бахархал болсон алдарт аваргуудын цэл залуу насны тун ч ховорхон зургийг хүргье. Ийнхүү даян аврага А.Сүхбат, Г.Өсөхбаяр, аврага Д.Сумъяабазар, МУГТ О.Пүрэвбаатар нарын аргагүй сайхан зургийг та бүхэндээ хүргэж байна.
“Лондон-2012” зуны XXX олимпийн наадамд оролцож буй Монголын тамирчдын медалийн буухиаг эхлүүлж, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдсан Монгол Улсын тамирчин, ОУХМ С.Ням-Очир хүрэл медаль хүртлээ.
Холливудын оддын гурван сая орчим гэрэл зургийн хальс болон зурагт хуудсаас бүрдсэн гайхамшигт цуглуулгыг Нью-Йоркийн нэгэн дэлгүүрийн эзэн Ирвин Кло насан туршдаа цуглуулсан бөгөөд удахгүй дуудлага худалдаагаар зарах гэж байгаа аж. Энэхүү цуглуулгын тодорхой үнэ одоогоор мэдэгдэхгүй байна. Уг цуглуулгыг худалдаж авсан Лос-Анжелесийн компанийн төлөлөөгч “үүний төлөө долоон оронтой тоо төлсөн” гэж мэдэгджээ.
Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” киноны гол дүрд тоглож буй дуучин Д.Отгонжаргал өөртөө том өөрчлөлт хийжээ. Тэрээр үсээ ийм богинохон болгон тайруулжээ.
Дэлхийн улс орнууд гепатиттай тэмцэх өдрийг жил бүр тэмдэглэдэг. Манай улс энэ өдрийг “Гепатитын халдвар таны бодсоноос ч ойр байна. Үүнийг мэд. Үүнтэй тэмц” гэсэн уриатай тэмдэглэж байна. Энэхүү өдрийн хүрээнд үнэгүй шинжилгээ хийлгэж зөвлөгөө авахыг хүссэн хүмүүст ХӨСҮТ-үүд нээлттэй аж. Шинжилгээ зөвлөгөө өгөх өдөр өнөөдрөөс дуусгавар болж байгаа юм байна. Хэрвээ хүсвэл энэ өдөр гепатитын эсрэг вакцинд ч үнэгүй хамрагдаж болох аж. Гепатитын халдварт өртөх өндөр магадлалтай хүмүүст эмч,
Манай улсын эрдэмтэн, судлаачид болон багш нар Кембрижийн Их сургуультай хамтран ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрийг Кембрижийн хөтөлбөртэй уялдуулан, шинэчлэх ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлсэн.Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 10.00 цагаас хос хэлний олон улсын “Шинэ эрин” дунд сургууль дээр Кембрижийн их сургуулиас ирсэн эрдэмтэд 9-р сарын 1-нээс нэвтрүүлж эхлэх ЕБС-ын шинэ хөтөлбөрийг багш нарт танилцуулна.
Олны танил уран бүтээлчдийн дийлэнх нь урлагийн тайзан дээр хөл тавих үедээ жинхэнэ нэрээ нууцалж, зарим нь бүр огт холбоогүй мөртлөө өөрт таалагдсан шинэ нэрээр гарч ирсэн байдаг. Цөөн хэсэг нь багадаа дуудуулдаг байсан юмуу аль эсвэл найз нөхдийнхөө хүрээнд нэрлэгддэг тэр л нэрээрээ явах нь бий. Рок попынхон хүртэл жинхэнэ нэрээ “голж”, өөрсдийгөө чамин нэрээрээ дуудуулахыг хүсдэг. Ингээд жинхэнэ нэрээ нууцалсан оддыг танилцуулъя.
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.7 хувиар өссөн бол, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 1.4 хувиар буурсан гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан. Тэгвэл өчигдрийн байдлаар “Хүчит шонхор” захад үхрийн цул мах кг нь 7500, ястай нь 7000 төгрөг, адууны цул мах 6000, ястай нь 5000 төгрөг, хонины цул мах 5500, ястай нь 5000 төгрөг, ямааны цул мах 5000-5500 төгрөг, тэмээний цул мах 5000 төгрөгийн үнэтэй байлаа. Махны үнэ ийн огцом буурсан шалтгааныг махны ченжүүд ярихдаа “Наадмын өдрүүдэд махны үнэ л нэмэгдэх хандлагатай байсан.
Энэ жилээс эхлэн “Оюутны үндэсний тэтгэлэг” болох 70 мянган төгрөгийг олгож эхэлсэн. Тэгвэл удахгүй эхлэх гэж буй хичээлийн шинэ жилээс урамшууллын тэтгэлэг 50, 75, 100 хувь гэсэн гурван төрлөөр олгох гэнэ.
50 хувийн тэтгэлэг нь “эрэлт ихтэй 20 мэргэжлээр бакалаврын зэргийн өдрийн ангид 3.2-оос дээш голчтой суралцаж буй оюутнууд, олон улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр, гадаадын нэр хүнд бүхий боловсролын сургалтын байгууллагатай хамтарсан сургуульд суралцаж байгаа гурав болон түүнээс дээш голч дүнтэй оюутнууд, шинээр оюутан болж буй хүүхдүүд Засгийн газраас тогтоосон эрэлттэй мэргэжлээр шалгалт өгч, 720-оос дээш оноо авсан тохиолдолд” олгогдоно.