Зохиогч: Урлаг

-Сонгууль өнгөрөөд сарын хугацаа болж байна. Энэ хугацаанд УИХ-ын даргын томилгоо хүртэл 24 хоносон байх. Тэр хугацаанд МАН-ын зүгээс улс төрийн харилцаанд орох ямар ч хууль зүйн үндэслэл байсангүй. Эвслийн Засгийн газар байгуулах гэж буй талууд эхлээд АН дотроо фракцуудынхаа сонирхлыг зохицуулах гэж баахан зүдрэх шиг боллоо. Дараа нь эвсэл нэрээр сайд дарга нарынхаа суудлыг тохирох гэж хугацаа авлаа. Тэгээд өнгөрөгч долоо хоногийн дөрөв дахь өдөр дотоод асуудлаа болсон болоогүй 75:25 гэсэн зарчимдаа тохирсон юм шиг байгаа юм. Ингэж тохироо хийсний дараа

Read More

“Лондон-2012”-ын зуны XXX олимпийн наадмын боксын тэмцээнд эх орноо төлөөлөх Монголын хоёр дахь боксчин өнөөдөр эхний тулаанаа хийж, ялалт байгууллаа. Эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд өрсөлдөж буй дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхний учраа болох Чехийн Зденек Хладекийг эхний үедээ 6-3-ийн харьцаагаар дараачийн үедээ 7-5-ийн харьцаагаар сүүлийн шатанд 7-4-өөр өрсөлдөгчөө буулган авч нийт 20:12 харьцаатайгаар илүүрхэв. Тэрбээр наймдугаар сарын 4-ний 21.45 цагт буюу монголын цагаар 5-ны үүрээр 04.45 цагт шөвгийн 16-д Мавританы боксчин Рикарно Колинтой тоглоно.

Read More

Өнгөрөгч ням гаригт арлын Япон оронд дэлхийн хамгийн олон юүкүлэлэ хөгжимчин оролцсон ансамбль чуулсан байна. Японы нэгэн жижиг усан боомтод 2000 гаруй хөгжимчин юүкүлэлэг нэгэн зэрэг эгшиглүүлж, дэлхийн шинэ амжилтыг тогтоон Гиннессийн амжилтад бүртгүүлэхээр боллоо. Уг хөгжим нь Хавай арлынхны үндэсний хөгжим бөгөөд аз жаргалын ДУУ дуулахад илүү тохиромжтой гэдэг.

Read More

Зүсэр бороо шивэрсэн зуны нэг хүйтэн өдөр. Үзэгчдийг өндөлзүүлж, суудлаас нь босгодог тэр агуу урлагийн буян дэлгэрэх эгэл жирийн өрөө. Өнөөдөр энэ өрөө хоосон байна. Гэхдээ гурван хавтастай толиныхоо өмнө суугаад “солиотой” юм шиг жүжиглэх эмэгтэйчүүдийн орон зай энд байж, төсөөллийн ертөнцөд минь үзэгдэнэ. Энд бид уншигч та бүгдийгээ Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин Баясгалантай уулзуулахаар болзсон юм. Цонхоор бороо шивэрч харагдана, ойрын өдрүүд ер ийм уйтай. Харин бид “хамгийн гэгээн гэгдэх хайрын тухай” хүүрнэлдэнэ.

Read More

Бодибилдингийн домогт тамирчин, кино урлагийн од, улстөрч, бизнесмэн Арнольд Шварценеггерийн 65 насны ой өчигдөр тохиожээ. Австрийн 2000 хүн амтай Таль-Грац тосгонд төрсөн тэрбээр таван жилийн өмнө нутагтаа 60 насныхаа ойг тэм­дэглэсэн гэдэг. Тухайн үед австричүүд түүнд зориулж амьдад нь хөшөө босгох санал дэв­шүүлж байжээ. Харин А.Шварц­неггер уг саналаас татгалзсан бөгөөд төрсөн нутагт нь байгуулсан хувийн музей байхад л хангалттай гэжээ.

Read More

Монголын урлаг дэлхийн энтэй яваагын илрэл болсон олон гайхалтай үйл явдал, арга хэмжээнүүд болсоор байгаа. Түүний үргэлжлэл болж БНСУ-ын Үндэсний театрынхан Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын урилгаар манай оронд ирэх сарын 6-нд ирхээр болжээ. Тус театрын захирал, уран бүтээлчид нийлсэн нйит 12 хүний бүрэлдхүүн Монголд ирж 10-нд “Тал хээрийн Ариран” тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна.

Read More

Дэлхийг тойрон аялан тоглож буй Мадонна санаанд багтамгүйгээр “сахилгагүйтэж”, байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллээр шуугиж байна. Тэрбээр Парисын цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын үеэр тайзан дээр эрээ цээргүй аашилж, яг л биеэ үнэлэгч шиг байсан нь францчуудад таалагдаагүй учраас олон үзэгч тасалбараа буцааж, мөнгөө авахыг хүсчээ.

Read More