Зохиогч: Урлаг

Нийслэлийн Улаанбаатар чуулгын эрхэм зорилгын хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Нийслэлийн зургаан дүүргийн соёл хүмүүжил хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж буй, Нийслэлийн ард иргэдийн зонхилох хувийг эзэлж байгаа эмзэг давхрагын иргэдэд зориулсан ардын урлагийн үнэгүй тоглолтыг 2012 оны 04 сарын 27-нд 17:00 цагаас өөрийн тайзнаа тоглох гэж байна.

Read More

Монголд шашны соёл урлаг XIX зууны үед ид цэцэглэн хөгжиж байв. VIII Богд хаан Живзун дамба хутагтын үед Монголын олон уран дархан гайхалтай бүтээл туурвисны нэг нь Авидын шангад буюу диваажингийн орныг дүрсэлсэн зээгт наамал юм. Шар өнгийн пүүсүү дээр өнгө өнгийн торго, хоргойгоор алаглуулан хээ урласан уг бүтээлийн голд Авид бурхныг улаан өнгөөр бүтээж, эргэн тойронд нь орд харш болон Бодьсадва нар, диваажинд төрж буй хүнийг дүрсэлжээ.

Read More

Манзушир бурханы зээгт наамал Оюун ухааны охин тэнгэр Манзушир бурханы зээгт наамалыг XIX зууны төгсгөл үед хүрээний урлаачид урласан ажээ. Манзушир бурхан өөр олон зээгт наамал байдаг боловч Богдын музейд байгаа энэхүү зээгт наамал нь хамгийн том нь юм. Энэхүү зээгт наамлыг 10-20 урлаачид урласан гэнэ.

Read More

Зээгт наамал буюу торгон зураг нь, монголчуудын урлахуйн өвөрмөц сэтгэмж, гарын нарийн ур,сэтгэлгээний давтагдашгүй байдлыг илтгэсэн ховор содон урлагийн төрөл юм. Хүннү булшнаас олдсон ширмэл урлалыг өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн зээгт наамлын анхны бүтээлийн бодит дурсгал гэж үздэг. Олон мянган жилийн явцад төгөлдөржин хөгжиж ирсэн энэ урлаг, өөр улс үндэстэнд бараг үгүй бөгөөд Монголын дүрслэх урлагийн үнэт ховор өв гэж судлаачид нотолдог.

Read More

Хойд Солонгосын шинэхэн тэргүүн Ким Жон Ун ард түмэндээ хандан анх удаа телевизээр илтгэл тавилаа.

Тэрбээр түүний эцэг Ким Ил Суны 100 жилийн ойн тэмдэглэлт өдрөөр цугласан олны өмнө уг хэлж байгаа нь энэ юм. Түүний уг “Би элэг нэгтнүүд та бүхний өмнө хичээнгүйгээр мэндчилж байна. Бид улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө зөвхөн Өмнөд Солонгостоо байгаа иргэд гэлтгүй дэлхийд тархан суурьшсан бух нутаг нэгтнүүд шуурхай хамтрах шаардлагатай байна гэдгийг хэлэх нь зөв болов уу” хэмээн эхэлж 20 минут үргэлжилжээ.

Read More