Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр
Хэзээ: 2017 оны 01-р сарын 27, 28 18:00
Зохион байгуулагч: Улсын Драмын Эрдмийн Театр
Тоглолтын төрөл: Жүжиг
Үргэлжлэх хугацаа: 100 минут
Зохиогч: Урлаг
Тэнэг улсыг мэхлэхэд (хэдий өрөвдөлтэй ч) хялбархан агаад эрсдэлгүй. Яагаад гэвэл дүнхүү духнууд залилсан хорлогчоо үнэнч туслагч минь хэмээн бурханчлан мөргөсөөр үхдэг. Тэнэгүүдийг залидахад гоё байгаа биз. Канадын компанид 70 сая ам. долларын өрөнд унасан мунхаглалаа сонирхьё.
МҮОНРТ нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй төрөл бүрийн цахилгаан халаалтын худалдаа эрхлэгч, дулаан алдагдалгүй болон эко төхөөрөмж, агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүд, “Эко төхөөрөмжийг дэмжигч” Банк, санхүүгийн байгууллагууд, Эрүүл мэндийн байгууллагуудыг танилцуулах тэднийг нэг дор цуглуулан иргэдийг мэдээ, мэдээллээр хангах, сонголт хийх боломжийг бүрдүүлсэн “Утааны эсрэг MNB” үзэсгэлэнг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн нь Зурагт, Баянхошууны гэр хороололд амьдардаг иргэдэд нэн ойр зохион байгуулагдаж байгаагаараа ач холбогдолтой юм.
“Утааны эсрэг ээж аавууд”-ын холбоо дахин нэгдэж “Боож Үхлээ” эсэргүүцлийн жагсаалыг энэ сарын 28-ны өпөр буюу өнөөдөр Бямба гарагт Сүхбаатарын талбайд 12:00 цагаас хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Зохион байгуулагчдын зүгээс соёл урлаг, спорт, нийгэм эдийн засгийн олны танил хүмүүсийг УТААНЫ ЭСРЭГ дуу хоолойгоо нэгтгэн хамтдаа жагсахыг уриалж байгаагаа илэрхийлээд байсан.
Тэгвэл урлагийнхан нэгдэж эхэлсэн тухай мэдээллийг хэдхэн хоногийн өмнө мэдээлсэн билээ. Тодруулбал уг жагсаалд Никитон, Sweetymotion, Lemons, Mr.Dogs, Жааз урсгалаар дуулдаг Ц.Хулан, Ээ халаг дуугаар олонд танигдаад байгаа дуучин Ж.Энхбаяр нар ая дуугаа өргөж, хөлбөмбөгийн тайлбарлагч Б.Батзаяа жагсагчидтай флашмоб хөдөлгөөн хийх зэргээр оролцох юм. Мөн өнөөдрийн үйл ажиллагааг “Танайд хоноё” нэвтрүүлгийн сэтгүүлч, хөтлөгч Г.Алтантүрүү хөтлөхөөр болсон.
Нөхөр маань 10 гаруй жил ходоодны шархтай явсан. Үүнээс болж ажлаасаа ч хүртэл гарсан. 2-3 удаа эмнэлэгт хэвтэхээс гадна гэрээрээ байнга эмчилдэг байв.
Тэгсэн хэрнээ л дээрдэх биш улам дордсоор л байсан. Хоолонд дургүй болж жигтэйхэн турж эцэж биеийн хүчний ажил байтугай явахдаа хүртэл хэцүү байв. Ер нь л дордсоор дордсоор хүний гарт орсон гэж хэлж болно. Бид бодож хагалгаа хийлгүүлэхээр шийдэв. Тэгтэл маргааш эмч дуудаж уулзаад бид нөхөрт тань хагалгаа хиймээргүй байна бие нь хэтэрхий сул байна. Та нар гэрээр эмчилгээ хийлгүүлбэл яасан юм гэсэн. Тэгээд ходоодны шарх их хүндэрсэн байсан нэг хүнд хэрэглэсэн ачтай жорыг надад өгсөн юм. Тун энгийн жор.
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдөр Төв, Хэнтий, Дундговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын нутгаар хүчтэй цасан шуурга шуурна. Мөн Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Санаа бодлоо бүгдийг гүйцэлдүүлнэ. Таны шургуу байдал итгэл үнэмшүүлэх чадвартай тань нийлж амжилтад хүргэнэ. Таны амьдралд өндөр албан тушаалтай хүмүүс орж ирнэ. Зөвшөөрөхгүй гэж тооцож байсан ч энэ өдөр та саналаа зоригтой тавьж чадвал эерэг хариу сонсох болно. Таны хувийн амьдрал нөөц төлөвлөгөөгөөр өрнөж болзошгүй. Үүнд бэлэн бус байвал хосуудын сэтгэл хөрч магадгүй. Эцэг эх, хүүхэдтэйгээ маргах хэрэггүй.
