Зохиогч: Урлаг

Монголын хөгжмийн урлагийг “Хурд” хамтлаггүйгээр төсөөлөх аргагүй билээ. Тэртээ 1987 онд анх үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн өнөөг хүртэл тасралтгүй уран бүтээлээ туурвисан тэдний олон гайхалтай бүтээлүүд нь Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшин үлдэж одоо ч дурсамж бүрийг нь хөглөдөг биз ээ.

Read More

Өчигдөр цахим сайтуудаар гарсан мэдээлэл дундаас THE COLORS хамтлагийн фэйсбуук хуудаснаа гаргасан мэдэгдэл олон хүний бухимдалыг хүргэсэн сэдвийн нэг байсан билээ. Тэгвэл тус хамтлаг энэ мэдэгдлийнхээ талаар тайлбар хийж, уучлалт гуйсан байна. Уучлалт хүсэж байна Бидний анд нөхөр болох Хүслэндээ эмгэнэл илэрхийлж бичсэн үгс маань та бүхэнд өөр өнцөгөөс хүрсэнд тун их харамсаж байна. "Үхэл бол цэг биш таслал" гэх гарчигнаас иш татан бичсэн санаа маань бид найзыгаа харанхуй аймшигт газар луу бус гэрэлт сайхан ирээдүй рүү очиж буй мэт дүрсэлж бичих гэж оролдсон билээ. Энэ эмгэнэлт явдал гэр бүл, найз нөхөд, хамт олон, сонсогч та бүхэнд хэн хэнгүй л…

Read More

Л.Бүжинлхам охин цөсны сувгийн битүүрэлтэй тул төрөөд удаагүй байхдаа суваг нээх хагалгаанд орж байсан. Ийм хагалгаа хийлгэсэн хүн элэг шилжүүлэн суулгахгүй бол удаанаар тарчилж нас бардаг. Яг өнөөдөр ийм хүнд үе Л.Бүжинлхам охины өмнө тулгараад байна. Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох бүх бололцоогоо дайчлан эмчилгээний мөнгөний тодорхой хэсгийг гаргах тоглолт зохион байгуулсан. Хэдийгээр тоглолт амжилттай болсон ч бүх орлогийг зохион байгуулсан хүн нь аваад ор сураггүй алга болсон байна. Гэсэн ч охин сайхан сэтгэлт хүмүүсийн түшиг, тулгуур сэтгэлийн далавчаар өнөөдөр сэргэлэн цовоо амьдрал өөд зоригтой, итгэл өвөртлөсөн түүний ар гэр, сайхан сэтгэлт хүмүүсийн санаачлагаар хандивын аяныг зохион байгуулж явна.

Read More

Монгол түмний уламжлалт баяруудын нэг Сар шинийн баярыг тохиолдуулан “Дархан Минж” компаниас хэрэглэгч та бүхэндээ зориулан “МОНГОЛ ДЭЭЛНИЙ НЭХИЙ ДОТОР” үйлдвэрлэн худалдаалж байна.

Read More

2017 онд Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн 60 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд удирдаач СТА Д.Нямдаш нь дэлхийн XX зууны шилдэг хөгжмийн бүтээлүүдээс үзэгч түмэндээ хүргэх гэж байна.
Түүний анхны тоглолт болох “Сонгодог хөгжмийн концерт” тоглолтонд Дэлхийн нэрт хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховенийн есөн симфонийн нэг болох V симфони, Оросын хөгжмийн зохиолч Н.А.Римский Корсаковын дорно дахиныг хөгжмөөр амилуулсан “Щехеразада” симфони чуулбар улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач СТА Д.Нямдаш-ын удирдсанаар үзэгч, сонсогчдын хүртээл болсон.
Тоглолтын талаар удирдаач СТА Д.Нямдаштай цөөхөн хором ярилцлаа.

Read More