Зохиогч: Урлаг

Словакт болсон цыганчуудын энэ тансаг хурим интернэтийг ёстой байлдан дагуулж байна. 19 настай сүйт бүсгүйн алтаар чимсэн даашинз 1000 еврогийн үнэтэй аж. Сүйт хархүү 20 настай гэнэ. Жинхэнэ хаадынх шиг титэмийн үнийг харин тэд нууцалж байна.
Алт эрдэнэст умбасан хосыг зочид шижир алтан гоёл чимэглэл, 500 еврогийн дэвсгэртээр булж байгааг энэ бичлэгээс үзээрэй.

Read More

Агуу зөнч Вангагийн цорын ганц залгамжлагч гэж өргөмжлөгдсөн охиныг санаж байна уу? Түүнийг Каедэ Убер гэдэг. Францын энэ охин бол ирээдүйг харж, нөгөө ертөнцийнхөнтэй ярилцдаг, товчоор өгүүлэхэд гоц чадвартай. Ийм хүн төрнө гэдгийг Ванга өөрөө хорвоогийн мөнх бусыг үзүүлэхийн өмнө зөгнөжээ.

“Ойрын хугацаанд том, том алан хядах ажиллагаа дэлхийг донсолгох болно. Асар олон хүн амь үрэгдэнэ” хэмээн Каедэ хэдхэн хоногийн өмнө зөгнөн хэллээ. “Дараачийн том алан хядах ажиллагаа Америкт болно. Олон хүнийг алж хөнөөнө. Маш их цус асгарч цусан далайд умбана. Энэ аймшигт үйл явдал 4 сарын дараа тохионо” гэж Каеде мэдэгджээ.

Read More

Монголд 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа Оросын долоон тамирчин Монголын шилдэг дрифтчин залуустай өрсөлдсөн тэмцээн болж өнгөрлөө. Өнгөрсөн бямба гариг буюу 10-р сарын 1-ний өдөр “Авто худалдааны төв”-ийн талбайд “Mongolia VS Russia” уриатай “D. Vision Mongolia 2016” амжилттай зохион байгууллаа.

Read More

Монгол улсын Филармони 45 дахь жилийн үзвэрийн нээлтийн тоглолтоо 10-р сарын 15-нд Соёлын төв өргөөнд 15.00 цагаас хийх гэж байна. Нээлтийн арга хэмжээнд улсын Филармонийн гурван оркестр болох Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баянмонгол жазз найрал хөгжим хамтран тоглох ба уран бүтээлүүдийн номерын сонголтууд үзэгч, сонсогчдын анхаарлыг татаж байгаа юм.

Read More

Америкийн телевизийн шоуны од Ким Кардашьян Парист байхдаа дээрэмдүүлсэн тухайгаа цагаагийнханд мэдүүлснийг хэвлэлүүд дэлгэж эхэлсэн байна. Парист болсон Загварын долоо хоногт оролцож байхдаа Парисын тансаг зочид буудлын өрөөндөө дээрэмдүүлсэн тэрээр энэ хэргийн дараа хувийн онгоцоор АНУ-г зорьж одоо нөхөр, хамгаалалтын ажилтнуудын бүрэн хамгаалалтад ороод байгаа юм.

Read More

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах ажиллагаа ирэх аравдугаар сарын 19-ний Лхагва гарагт болно. Энэ өдөр бүх нийтээр амрах юм.

Тэгвэл мөн л энэ сарын 31 буюу даваа гарагт Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр тохиож байгаа. Тиймээс энэ өдөр бүх нийтээрээ амарна. Энэ өдөр төр, засгийн удирдлагууд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж түүнчлэн “Чингис хаан” одон гардуулах ёслол Төрийн ордонд болно.

Read More

-Яруу найрагч Соёмбо, хөгжмийн зохиолч Аранзаа нартай хамтраад шинэ уран бүтээлийн ажилдаа орчихсон байгаа. Сүүлийн жилүүдэд шинэ уран бүтээл хийгээгүй, олон төрлийн ажил ихтэй байлаа. Гэхдээ урлаг, уран сайхан гэдэг зүйл сэтгэл зүрхэнд минь үргэлж уяатай байдаг болохоор эргээд ганц, нэг уран бүтээл гаргахаар ажиллаж байна. Уран бүтээл хийгээч гэх хүмүүс олон байгаа учраас тэдэндээ зориулан гаргаж байгаа шинэ клип маань ирэх есдүгээр сард бэлэн болно.

Read More

Монголын залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам ирэх сарын 7-ны өдөр 18 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү наадам хайрын шүлэг, богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн төрлөөр явагдах ажээ.

Read More