Зохиогч: Урлаг

Хөгжмийн зохиолч МУУГЗ Цэрэндоржийн Чулуунбат шинээр гаргасан “Амьдралын бэлэг”, “My street” цомгуудад орсон болон олны хүртээл болсон уран бүтээлүүдээ 10-р сарын 7, 8-ны өдрүүдэд рок попын уран бүтээлчидтэй хамтран UB palace-ын концертын их танхимд тоглох гэж байна. Тоглолтонд дуучин Хишигдала, Наран, “Freezone” хамтлаг, Маралжингоо, Баярцэцэг, Дэлгэрмөрөн, Сараа, “Guys” хамтлаг, “3 охин” хамтлаг, дуучин Нарка, “Харанга” хамтлаг оролцох юм байна.

Read More

Нийслэлийн боловсролын газар нь тэртээ 1931 оноос үйл ажиллагаагаа явуулж өдгөө 85-н жилийн ойтойгоо золгож байна. Энэ хугацаанд шинэ цэгийн боловсрол үүсч хөгжих, хүн амын бичиг үсэггүй байдлыг арилгах, бүх нийтийг бага суурь бүрэн дунд боловсролтой болгох үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй юм.

Read More

4-нд ихэнх нутгаар, 5, 6-нд зарим газраар, 7-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орж, салхи 4-нд ихэнх нутгаар, 5-6-нд говь талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

Read More

Монгол улсын хамгийн залуу УИХ-ын гишүүн Д.Гантулгад шинээр үүсгэн байгуулагдаж байгаа “Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчид хандаж, энэ сарын 7,8-нд зохион байгуулагдах залуу уяачдын анхдугаар чуулганд оролцуулах хүсэлтээ хүргүүлжээ. Түүнчлэн холбооны үүсгэн байгуулагчид Д.Гантулга гишүүнд холбооныхоо “Тэргүүн”-ээр ажиллах саналыг тавьжээ.

Read More

Монгол Улсын эрчим хүчний зохицуулах хороо, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрчим хүчний системийн үр ашиг төслөөс “Эрчим хүчний хэмнэлт ба үр ашиг” сэдэвт сурталчилгааны зурагт хуудас, логоны загвар зохиох уралдааныг зарлаж байна.

Read More