Зохиогч: Урлаг

-Яруу найрагч Соёмбо, хөгжмийн зохиолч Аранзаа нартай хамтраад шинэ уран бүтээлийн ажилдаа орчихсон байгаа. Сүүлийн жилүүдэд шинэ уран бүтээл хийгээгүй, олон төрлийн ажил ихтэй байлаа. Гэхдээ урлаг, уран сайхан гэдэг зүйл сэтгэл зүрхэнд минь үргэлж уяатай байдаг болохоор эргээд ганц, нэг уран бүтээл гаргахаар ажиллаж байна. Уран бүтээл хийгээч гэх хүмүүс олон байгаа учраас тэдэндээ зориулан гаргаж байгаа шинэ клип маань ирэх есдүгээр сард бэлэн болно.

Read More

Монголын залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам ирэх сарын 7-ны өдөр 18 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү наадам хайрын шүлэг, богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн төрлөөр явагдах ажээ.

Read More

“Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчдын анхдугаар чуулган 10-дугаар сарын 7,8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус холбоо нь Монголчуудын морины соёлыг дэлгэрүүлэх, олон зуун жилийн уламжлалт түүхтэй хурдан морины уралдааныг хөгжүүлэх, Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй залуу уяачдаа дэмжих зорилготойгоор ийнхүү үүсгэн байгуулагдаж байгаа аж.

Анхдугаар чуулганы зохион байгуулагчаар “Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчид ажиллаж байна. Энэ дашрамд дуулгаха

Read More

Олон улсын Архитекторуудын холбоо дэлхий дахины 1.3 сая архитектор болон түүний төлөөлөлд 2016 оны Дэлхийн Архитектурын өдрийг “Design a Better World” сэдвийн дор 10 дугаар сарын 03-ны энэ өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жилийн дэлхийн архитектурын сэдвийг “Design a better world“илүү сайхан дэлхийг бий болгох хэмээн мэдэгдэж байна. Дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудын цар хэмжээ улам өсч байгаагийн хирээр хүн төрөлхтнийг сайн сайран ирээдүйгээр хангахын тулд архитекторуудын хийж буй зураг төсөл, төлөвлөлт, тэдний үүрэг хариуцлага гүйцэтгэх үүрэг улам бүр чухал болж байна.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 4. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын шинийн 3. Ангараг гараг. Хонгорцог одтой, есөн улаан мэнгэтэй шарагчин хонь өдөр.

Барилдлага: Арвидах

Read More

Малчид, тариаланчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул халтиргаа гулгаа үүсэх, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж, хөлдөж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Read More

Монголд 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа Оросын долоон тамирчин Монголын шилдэг дрифтчин залуустай өрсөлдсөн тэмцээн болж өнгөрлөө. Өнгөрсөн бямба гариг буюу 10-р сарын 1-ний өдөр “Авто худалдааны төв”-ийн талбайд “Mongolia VS Russia” уриатай “D. Vision Mongolia 2016” амжилттай зохион байгууллаа.

Read More