Зохиогч: Урлаг
Хонины ордны хайр дурлалын харилцааг энэ сард Бархасбадь гараг ивээнэ. Мөн Нар, Буд гараг хоёр дэргэдүүр нь дамжин өнгөрч давхцсанаар хостой Хонинууд хайртыгаа урьд урьдынхаасаа илүү халамжилхын хажуугаар өөртөө цаг гаргана. Сарын турш гэрлэлт, хайр дурлалын амьдрал, хайртай дотны хүн зэрэг чинь чиний бүхий л ертөнц байх бөгөөд бусад зүйлс нь тэрхүү ертөнцийг чинь тойрон эргэдэг дагуулууд байх болно. Гэхдээ энэ хүслийнхээ хажуугаар хайртаасаа хариу нэхэхгүй байхыг хичээгээрэй. Үгүй бол чи сэтгэлээр унаж, урам чинь хугарч мэдэх юм. Хайр дурлалын Сугар гараг сарын 19-нийг хүртэл Хониныхонд таагүй байрлалд байх учраас тэр.
Үсээ даруухан хэрнээ дэгжин засах аргууд
Чингис хааныг 500 эхнэртэй байсан хэмээн тэмдэглэсэн нь ховор бус. Энэ нь нэг талаас ташаа мэдээ боловч нөгөө талаас оргүй худал зүйл биш. Тэрээр эхнэр Бөртөөс дөрвөн хүү, таван охинтой. Хожим нь хатан болгосон Хулангаас Хүчүлүг хэмээн нэг хүүтэй. Татаараас богтолсон эгч, дүү хоёр бас хатанд тооцогдоно. Алтан улсын хааны охиныг бас хатан болгож авсан.
“Хар сарнай”-гийн Амараагийн төрсөн дүү жижиг Амараатай хамтран дуулсан “Хатариш” дуугаараа “хаданд гарч”, жаахан хүүхдүүд, өсвөр үеийнхэн, залуучуудын шүтээн болсон Мино шинэхэн байгуулагдсан “Эмоци” хамтлагийн гишүүн болж, хөдөө орон нутгаар аялан тоглож яваад саяхан нийслэлд ирсэн. “Х ТҮЦ”-ийн Төөтөө, Тэмка, Нарансолонго гурвын үүсгэн байгуулж, тулгын чулууг нь тавьсан “Эмоци” хамтлагийн бүтээл, өнгө аяс нь өнгөлөг, жавхаалаг, цоглог, золбоолог гэдэг үг л дүйцэхээр байгаа.
“Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчдын анхдугаар чуулган 10 -дугаар сарын 7,8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус холбоо нь Монголчуудын морины соёлыг дэлгэрүүлэх, олон зуун жилийн уламжлалт түүхтэй хурдан морины уралдааныг хөгжүүлэх, Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй залуу уяачдаа дэмжих зорилготойгоор ийнхүү үүсгэн байгуулагдаж байгаа аж.
“D.Vision Continental League” тэмцээн нь ОХУ-ын Москва хотод төвтөй “Премиум Спорт” компаниас Оросын 32 хот, Казакстаны 2 хотод явуулдаг цуврал тэмцээн юм. 2016 оны 6 сарын 11-ны өдөр ОХУ-ын Эрхүү хот үүсэн байгуулагдсаны 355 жилийн ойд зориулж хотын нэрэмжит round бүхий тэмцээнийг хотын төв талбай болох Кировын талбайд болж өнгөрсөн. Уг тэмцээнд ОХУ, Беларусь, Украины аваргуудтай Монгол улсын 3 залуу тамирчин өрсөлдсөн. Тэмцээнийг 20.000 гаруй үзэгч үзсэн асар том шоу арга хэмжээ болж өнгөрсөн юм.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 1. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын адаг нохой сарын 1. Санчир гараг. Тугчин одтой, гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг шөнөдөө нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна.