Зохиогч: Урлаг

Вьетнамын Данан хотноо болж буй Азийн элсний V наадмын 3×3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын эрэгтэй баг мөнгөн медалийн эзэн боллоо.

Манай сагсчид хагас шигшээд Иракийн багийг 20:7-гоор хожиж, шигшээд шалгарсан бол аваргын төлөө Катарын багт 15:12 харьцаагаар хожигдон, мөнгөн медаль хүртээд байна.

Read More

2004 оноос эхлэн хамтарсан уран бүтээлээ тууривж эх орон, нутаг ус, элбэрэл хайр, гэр бүлийн нандин бүхнийг багтаасан ЕРӨӨЛТЭЙ АЯЛГУУ шинэхэн цомог энэ онд хэвлэлтээс гарч, сонсогч түмний хүртээл болсон. Тус цомог нь нийт 18 дуутайгаас 8 дууг нь уран бүтээлчид маань хамтран дуулсан байна.

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдын санаачилгаар есдүгээр сарын 30-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын намар“ нэгдсэн арга хэмжээ болно. Энэ зуны хаалт, намар цагийн эхлэл болох тус арга хэмжээний зорилго нь үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчид дэмжих зорилготой юм.

Read More

Монголчуудын амьдрал ахуйг харуулсан Cinelou Films-ын бүтээл “Burn Your Maps” уран сайхны кино Торонтогийн олон улсын кино наадамд өрсөлдөхөөр есдүгээр сарын 15-ны өдөр нээлтээ хийв. Киноны нээлтэд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл болон Монголын талын продюсер З.Анхбаяр оролцов.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 30. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 30. Сугар гараг. Харцага одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин туулай өдөр.

Read More

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Хангайн уулархаг нутгаар 7-12 градус, Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Read More