Зохиогч: Урлаг

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны XV паралимпийн наадам эхэллээ. Харааны бэрхшээлтэй иргэдийн жүдо бөхийн төрөлд Монголын хоёр тамирчин өрсөлдсөнөөс Б.Ууганхүү хүрэл медаль хүртлээ. Манай бөх 60 кг-ийн В3 ангилалд хүч үзсэн бөгөөд Азарбайжаны бөхийг эхний дөрвөн секундэд цэвэр ялж, паралимпийн медальтан боллоо. Азарбайжаны бөх “Бээжин 2008” хүрэл, “Лондон 2012” алтан медальт бөх юм. Ийнхүү манай тамирчин Б.Ууганхүү паралимпаас эхний медалийн авч чадлаа.

Read More

Одоогийн охид бүсгүйчүүд насаараа залуу сайхнаараа явах мэтээр аашилдаг болжээ. Фитнес төвийн хувцас солих өрөөнд 70 настай эмэгтэй нүцгэн байхад нь зургийг нь аваад олон нийтийн цахимд сүлжээнд тавин даажигнасан 2013 оны 12-р сарын “Playboy” мисс Дэни Мэтерс зургаан сар хорих ялаар шийтгүүлэх нь тодорхой болжээ. Мисс бүсгүй өнгөрсөн 6-р сард өөрийн явдаг LA Fitness фитнесс төвийн хувцас солих өрөөнд хувцсаа сольж байгаа ахимаг эмэгтэйн нүцгэн зургийг нууцаар аваад Snapchat-д тавьж тоглоом тохуу хийн даажигнасан.

Read More

ОХУ-ын Москва хотноо энэ сарын 2-5-ний өдрүүдэд болсон ОУ-ын циркчдийн тэмцээнээс УГЗ, Буриад улсын төрийн шагналт Ц.Сэлэнгэ багштай уран нугараачид “Аватар” үзүүлбэрээрээ мөнгөн цом хүртжээ.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 9. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 8. Сугар гараг. Эрхтэний тэнгэрт одтой, долоон улаан мэнгэтэй хөх морь өдөр.

Read More

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад газар тариалангийн бүс нутгаар хур бороо багатай өдөртөө дулаан байна.

2016 оны есдүгээр сарын 09-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун амйгуудын нутгаар багавтар үүлтэй,бусад нутгаар үүлэрхэг. Төв, Говь,Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Говийн аймгуулын зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай,Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 хэм, Алтайн өвөр говиор 23-28 хэм, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

Read More

“Миний буурал ээж” дуугаараа алтан үеийн сайхан дууг дахин амилуулж, өөр өнгө аясаар сонсогч олныхоо сонорыг мялаасан бол “Хайрламаар” дуу нь цоглог хэмнэл, клипний зураг авалт өвөрмөц болж үзэгч түмнийг байлдан дагуулсан авьяаслаг дууч залуу. Тэгвэл энэ удаад түүний шинэ клип мөн л өвөрмөц болжээ. Ингээд дуучин Г.Дэлгэрцогтын “Учралын намар” уран бүтээлийг толилуулж байна.

Read More