Зохиогч: Урлаг

Араб алчуур, турк цамц, өргөн жийнс, хятад шаахай, тарпецн өмд гэхээр таны нүдэнд нэг л танил төрх бууж байгаа биз. Энэ бол 1990-ээд оныг санагдуулам дүр төрх. Энэ үед залуус ийм л зүйлсээр гангарж “Одод болохын хүслэн”-д оролцож хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн явсан билээ. Тухай үеийн тэмцээн уралдаанаас ирээдүйн замналаа тавьж өдгөө Монголын рок попын урлагт үнэтэй хувь нэмрээ оруулан яваа хамтлагаар “Камертон”, “Номин талст” хамтлагийг нэрлэж болно. Тэгвэл 1990-ээд оны залуусыг эд шуугиулж явсан “Оддын болохын хүслэн” эргэн ирж, залуусын дурсамжийг сэдрээхэд ердөө нэг хоног үлдээд байна. Киноны гол дүрүүдэд “Мөрөөдлийн театр”-ын Батаа, Шагай, Эрхэмээ нар тогложээ. Харин туслах дүрүүдэд Ш.Алтанцэцэг, Д.Хүрэлхүү, А.Даваахүү, Ц.Нарантунгалаг, О.Үржинханд нар амилуулж байгаа аж.

Read More

Засгийн газрын 2010 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 4.1.27 дугаар заалтын дагуу жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь ням гарагт Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.

Read More

“Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчдын анхдугаар чуулган ирэх 10 -дугаар сарын 7,8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус холбоо нь Монголчуудын морины соёлыг дэлгэрүүлэх, олон зуун жилийн уламжлалт түүхтэй хурдан морины уралдааныг хөгжүүлэх, Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй залуу уяачдаа дэмжих зорилготойгоор ийнхүү үүсгэн байгуулагдаж байгаа аж.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 8. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 7. Бархасвадь гараг. Онгоц одтой, найман цагаан мэнгэтэй харагчин могой өдөр.

Read More

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Алтайн уулсаар, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Read More

Америкийн “ITV” сувгийн “EX on the Beach” реалити шоуны оролцогч Холли Ридвуд руу нэг этгээд гурил цацсан талаар “TMZ” сайт мэдээллээ. Тэрбээр Нью Йорк хотноо зохион байгуулагдсан нэгэн үдэшлэгээс гарч явах үед нь хар цамц, өмд болон малгай өмссөн 20 орчим насны залуу гурил цацаад зугтаажээ.

Read More