Зохиогч: Урлаг

Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Фукуокагийн азийн соёлын шагналт, профессор Намжилын Норовбанзад гуай Монголын Соёл Урлагийн их сургуулийн уртын дууны багш нарыг бэлтгэх, сургалтын дэг тогтоох, хөтөлбөр боловсруулахад тулгын чулууг нь тулсан эрхэм хүн юм. Одоо СУИС-д түүний гарын шавь нар, тэдний шавь нар ажиллаж, багшийнхаа дэг, сургалтаар уртын дуучдын хойч үеийг бэлтгэж байна.

Read More

Соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан “Шүтээн зураг” үзэсгэлэнг зохион байгуулж, үзэгч олны мэлмийд толилууж байна. Тус үзэсгэлэнд Монгол урчуудын билиг оюуны шим, гарын ураар бурхан дүрслэлийн тигийн дагуу бүтээгдэж, Монгол Улсын төрийн сахиусны гүдэн, Эрдэнэ билигт, тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын адистид оршсон, шилдэг бүтээлүүд багтсан юм.

Read More

Залуу зохиолчдын нэгдэл, Монголын зохиолчдын эвлэл, “Хязгааргүй дуулал” ТББ-аас хамтран “100 яруу найрагч-100 эх орны шүлэг” утга зохиол, урлаг соёлын өдөрлөг 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. “100 ЯРУУ НАЙРАГЧ – 100 ЭХ ОРНЫ ШҮЛЭГ” утга зохиол, урлаг соёлын өдөрлөгт монголын үе үеийн яруу найрагчид, уран уншигчид оролцсон юм.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 5. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 4. Сумъяа гараг. Тэргүүн дагуул одтой, хоёр хар мэнгэтэй цагаан бар өдөр.

Read More

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Read More

СУИС жил бүр хичээлийн шинэ жилийн нээлтийн эхэнд урлагийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд эрдмийн цол, шагнал гардуулдаг уламжлалтай. Энэ жил Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр Боловсрол, Шинжлэх ухааны салбарын дээд цол болох ПРОФЕССОР ЦОЛ хүртлээ.

Read More

Нэгэн үе зохиолын дууны ханхүү хэмээгдэж, дуунд дуртай ард түмнээ дуугаараа уярааж явсан Дуучин С.Жавхлан энэ жилийн сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж УИХ-ын гишүүн болсон. Тэрбээр өнөөдөр БЗД-ийн 85-р сургуулийн нэг ангийн сурагчдад дүрэмт хувцасыг нь өөрийн анхны цалингаараа хийлгэн, бэлэг барилаа. Сурагчдын дүрэмт хувцасыг монгол дээлний загвараар урлуулжээ. Түүний анхны цалин хэмээн нэрлэж буй нь учиртай аж. Өмнө нь С.Жавхлан төрийн алба хашиж байгаагүй бөгөөд цалин авч байгаагүй гэнэ шүү. Нийтдээ 1.542.122 төгрөгийн цалин авсан байна.

Read More

Буриадын Улаан-Үд хотод есдүгээр сарын 11-15-нд “Алтан Сэргэ” олон улсын театрын наадам болох гэж байна. Энэхүү наадамд манай улсаас Ромео Жульетта жүжгээр оролцохоор болжээ. Өнгөрсөн жилүүдийн хувьд ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгүүдээр амжилттай оролцоод ирсэн юм.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 02. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 1. Сугар гараг. Харцага одтой, таван шар мэнгэтэй улаагчин гахай өдөр.

Read More