Зохиогч: Урлаг
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр зургаадугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот, Булган, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар, 9-11-нд зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орж, сэрүүсэх төлөв гарчээ.
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамнаас энэ сарын 6,7-ны өдрүүдэд буву хоёр өдрийн турш “Соёлын төвийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнд Монгол орны өнцөг булан бүрээс 330 сумын 330 соёлын төвийн эрхлэгчид, мөн нийслэл дүүргүүдийн соёлын ордны захирлууд, соёл урлаг хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.
ХБНГУ-ын Шлесвиг-Холштaйн мужийн Бюделсдорф хотноо 1999 оноос хойш жил бүр зохион байгуулагддаг “НордАрт” нь шүүгчдийн сонгон шалгаруулaлттaй, дүрслэх урлагийн бүх төрөл, хэв маягийг агуулcан Европ дахь орчин үеийн урлагийн томоохонд тооцогдох үзэсгэлэн юм. Дэлхийн өнцөг булан бүрээс сонгогдсон 250 уран бүтээлчдийн бүтээлүүдийг 22.000 м² үзэсгэлэнгийн талбай, 80.000 м² уран баримлын цэцэрлэгт хүрээлэнд 90.000 гаруй үзэгчдэд 2016 оны 06 дугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 09 хүртэл толилуулна.
Монгол Улсын Филармониос 2016 оны 06-р сард Гадаад дотоодын аялагчид, жуулчдад зориулсан үндэсний өв соёл, түүх заншлаас улбаатай монгол хөгжмийн бүтээлийг сурталчлах таниулах зорилгоор тоглолт, үзвэр үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх “Монголын сайхан орон” жуулчдад зориулсан төслийг хэрэгжүүлж байна. Уг төслөөрөө дамжуулан хөгжмийн шилдэг бүтээли
Монгол түмний соёлын их өв, бахархал болсон морин хуур хөгжмөө урлаж, хөгжимдөж хүүхэд залуучууддаа өвлүүлэн яваа “Монгол хуур” төвөөс ардын авъяастнууд болон залуу уран бүтээлчдийн авъяас чадварыг илрүүлэх, монгол ардын уламжлалт урлаг, мартагдсан дууг сэргээх, үзэгчдийн хүртээл болгох иргэд залуучуудын соёл урлагийн боловсрол, гоо зүйн мэдлэгийг хөгжүүлэх эрхэм зорилготойгоор “Хүрээ аялгуу” ардын богино дууны уралдааныг насанд хүрэгчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар болжээ.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 08. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 4. Буд гараг. Найралт эх одтой, нэг цагаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана.
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэхийн зэрэгцээ сайхан мэдээг дахин сануулах гэж байна. Өнгөрсөн ч гэсэн эх үрсийн баярыг тохиолдуулан “Aqua fitness” энэ зуны super хямдрал зарлаад байгаа билээ. Тодруулбал 2016.06.03-2016.06.08-ны өдрийг дуустал https://www.facebook.com/aquafitnessmongolia/?fref=ts хуудсан дахь хямдралын постыг шэйр хийгээд клубийн аль ч ангиас 50% хямдрал авах боломжтой. Хямдралын хугацаа маргааш дуусах бөгөөд та бүхэн яараарай. Хямдрал авах болзол тун энгийн. Та “Aqua fitness клубт ирж бүртгүүлэхдээ өөрийн Фэйсбүүкт эйр хийснээ үзүүлээд л боллоо.
“Увюртура” хамтлагийн залуус Монгол тамирчдын сүлд дууг бүтээж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. “Бид эх оронтойгоо хамт” хэмээх тус уран бүтээл нь “Rio 2016” оны зуны олимпд оролцох Монголын баг тамирчдад дэмжлэг үзүүлэх хандив цуглуулах аяны хүрээнд бүтээгдсэн юм.
Сүхбаатар дүүргийн Биеийн тамир спорт хорооноос “Хайрхан уулаа дээдэлье-2016” спорт явган аялалыг энэ сарын 11-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү явган аялал нь дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилтот бодлогын хүрээнд ажилчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх зорилготой юм. Спорт явган аялалд дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс, албадын ажилтан, албан хаагчид оролцоно. Аялалын маршрут Улаанбаатар-Манзушир-Цэцээ гүн чиглэлд болох юм.
