Зохиогч: Урлаг
Монголын Бүх Ард Түмний Спортын XIV их наадмын хүрээнд зохион байгуулагдаж байгаа Сүхбаатар дүүргийн спортын IX наадмын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 05-06-ны өдрүүдэд ажилттай болж өнгөрлөө.
Монгол 3 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбайд зохион байгуулагдсан уг тэмцээнд нийт 11 байгууллагын 176 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
Австри Улсын соёлын өв, “Венийн вальс” хэмээн дэлхий нийтэд алдаршсан цэнгүүнийг Монгол Улсад 1999 оноос эхлэн зохион байгуулж ирсэн билээ. Энэхүү цэнгүүн нь хязгаарлагдмал хүрээнд болж байсан бөгөөд 2014 оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Улаанбаатар чуулга хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд үнэ төлбөргүй зохион байгуулдаг болсон юм. Эрхэмсэг тансаг бүхний илэрхийлэл болсон алдарт Венийн вальсыг “Улаанбаатар- Венийн вальс” нэртэйгээр гурав дахь жилдээ 06 сарын 10-ны өдөр 17 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.
8-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 10,11-нд зарим газраар түр зуурын бороо, 9-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8, 9, 11-нд зарим газраар, 10-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Соёлын өвийн төв, “Хүннү цуурчдын холбоо” хамтран “Цуурын олон улсын наадам-симпозиум”-ыг энэ сарын 4-5-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Монгол цуур хөгжмийн уламжлалт урлагийг устах аюулаас сэргийлж, хадгалж хамгаалах, хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэх, сургах, судлах, сурталчлах, цуурдах урлагийн уламжлалыг сэргээж, түгээн дэлгэрүүлэхэд төрөөс санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлэх зорилгоор 2014 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Монгол цуур” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд энэхүү олон улсын наадам-симпозиум зохион байгуулсан юм
Монголын Уран Зургийн Галерейн захирал, уран бүтээлч, Н.Батбаатар “Хаврын урь” 2 дахь биеэ даасан үзэсгэлэнгээ уран зураг сонирхогч та бүхэнд дэлгэн толилуулах гэж байна. Тэрээр шинэ соргог зүйлсийн талаар эрэл хайгуул хийж эх орныхоо тал хээр, ой тайга, хангай говийн нутгаар аялахдаа зүрх сэтгэлийг нь догдлуулсан байгаль дэлхийн нарийн дүрслэлээр таныг алс холын газар нутгуудаар аялуулах болно.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 07. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 3. Ангараг гараг. Өглөгт охин одтой, хоёр хар мэнгэтэй цагаан бич өдөр. Өдрийн барилдлага: Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Сэрэхүй. Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 43 минутад жаргана.
Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна.
2016 оны 06 дугаар сарын 07-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын зарим нутгаар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн саваар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
