Туранхай байх гэдэг хүүхнүүдийн хувьд амьдралынх нь нэг том зорилтын нэг. Жингээ хаях гэж байгаа эмэгтэйчүүдэд амттанаас татгалзахыг санал болгодог. Гэтэл амттанаас татгалзах эмэгтэй ховор. Аз болоход таргалуулдаггүй амттан гэж бий. Ямар амттан таныг таргалуулахгүй вэ?
1.Зөгийн бал
Зөгийн бал ямар ч өрсөлдөгчгүйгээр энэ жагсаалтын нэгд бичигдэнэ. Байгалийн энэ гайхамшиг бүтээгдэхүүн хүний бодисын солилцоог эрс нэмэгдүүлдэг увидастай. Хамгийн гол нь биед огт өөх үүсгэдэггүй. Гэхдээ зөгийн балыг хүссэн зоргоор идээд байж болохгүй, өдөрт хоёр хоолны халбагаас илүү идэхгүй байхыг эмч нар зөвлөдөг.
2.Хөлдөөсөн жимс
Халуун өдөр зайрмаг сонгохын оронд хөлдөөсөн жимс сонговол таны биеийн галбирт хэрэгтэй. Хөлдөөсөн жимсийг жингээ хаях гэж хоолны дэглэм барьж байгаа хүмүүст эмч нар зөвлөдөг. Хөлдөөсөн жимс биед ороход энэ хүнсийг “халаах” гэж бие организм хөөрхөн хэмжээний энерги зарцуулдаг байна.
3.Хар шоколад
Хэрвээ хэмжээг нь ихдүүлэлгүй идэж байвал хар шоколад танд асуудал болохгүй. Жишээ нь, өдөрт 15-30 грамм. Хар шоколад бусад шоколадаас сүүний орцгүйгээрээ ялгаатай. Хар шоколадны орцны дийлэнхийг шоколадны ликер, сахар, какаоны тос эзэлдэг. Бас төмөр ихтэй. Хэмжээг нь хэтрүүлэхгүй байхаа мартав аа.
4.Хатаасан жимс
Өдөрт 30 грамм орчим хатаасан жимс идэж байвал танд амттан дутагдсан мэдрэмж төрөхгүй. Хатаасан чавга, алим, лийр, үзэм зэрэг нь олон төрлийн амин дэм агуулдаг, хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг дэмждэг.
5.Мармелад
Гадуураа элсэн чихрээр бүрсэн энэ амттаныг та айлгүй өдөрт 20-30 граммыг идэж болно. Гэхдээ маремелад нь чанартай, стандартын дагуу үйлдвэрлэгдсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, байгалийн органик бодис буюу пектинээр өнгө оруулсан байх ёстой. Пектин нь цусан дахь муу холестериний хэмжээг бууруулж, хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сайжруулж, биеэс хортой бодисыг гадагшлуулна.
6.Зефир
Энэ амттанг та өдөрт 50 граммыг идэхэд таны биеийн галбирт огт нөлөөлөхгүй. Гэхдээ өмнө өгүүлсэнчлэн чанартай байх ёстой. Зефирийн гол орц бол дээр өгүүлсэн пектин юм. Бусад орц нь жимсний зутан, өндөгний цагаан. Эдгээр нь булчингийн эд эсийг сэргээж, дархлааг сайжруулан, тархины үйл ажиллагааг дэмждэг.
7.Пастил
Пастила бол зефиртэй орц, найрлага ойролцоо. Илчлэгийн хэмжээ нь 300 ккал/100г. Өдөрт 50 грамм орчмыг та санаа зоволгүйгээр идэж амттаны таашаал авч болно.
Эдгээр долоон амттанг та хэмжээнээс нь хэтрүүлэлгүй идвэл таны биеийн жин нэмэгдэхгүй. Амттанг хэзээ идэхэд тохирмжтой вэ гэж олон эмэгтэй асуудаг. Тэгвэл амттаныг үдээс өмнөдөө, цаашлаад үдийн хоолны араас идэх нь зүйтэй. Орой биеийн тамираар хичээллэж, энергиэ шатаадаг бол үдээс хойшдоо идэж болно.