Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монголын номын санчид “Хамтдаа хэлэлцье – Хамтдаа хөгжье” уриан дор VI дахь удаагаа чууллаа
Уртын дуу

Монголын номын санчид “Хамтдаа хэлэлцье – Хамтдаа хөгжье” уриан дор VI дахь удаагаа чууллаа

Урлаг Урлаг01/10/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
71203254_2393348604316778_5447997029487738880_n4108013852019-10-01-10-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын номын сангуудын консорциумаас Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Соёл урлагийн их сургууль, Герман, Монголын хамтарсан ашигт малтмалын дээд сургууль (GMIT)-тай хамтран “Mongolian Library Updete” улсын зөвлөгөөнийг  2019 оны 9 сарын 27-ны өдөр зохион байгууллаа. 

2014 оноос эхлэн жил бүр Монголын номын сангуудын консорциумаас дотоодын номын сангууд болон номын санч, мэдээллийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, тус асуудлаа шийдвэрлэх боломж, гарцыг эрэлхийлэх, дуу хоолойгоо нэгтгэх зорилгоор “Mongolian Library Updete” улсын зөвлөгөөнийг зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн зөвлөгөөнөө  “Хамтдаа хэлэлцье – Хамтдаа хөгжье” уриан дор хот, хөдөөгийн 70 гаруй номын сангийн төлөөлөл болох 100 орчим номын санч, мэдээллийн ажилтнууд болон бусад холбогдох байгууллагын төлөөллүүдийг оролцуулж байгаагаараа онцлог юм. 

Зөвлөгөөнөөр номын сангийн талаар төрөөс баримтлах бодлого, салбарын эрх зүйн шинэчлэл, Номын сан судлал хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл, Мэдээллийн боловсрол: Хуурамч мэдээллээс сэргийлэх арга замууд, Цахим каталогийн өнөөгийн байдал, цаашдын хөгжил, Номын сангуудад нэвтрүүлж буй сайн туршлага, Нийтийн болон сургуулийн номын сангуудад тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагаа зэрэг олон чухал сэдвүүдийг онцлон хэлэлцэв.  

“Энэхүү зөвлөгөөн нь Хот, орон нутгийн бүх төрлийн номын сангийнхан ирж оролцдог Номын санч мэдээллийн ажилтнуудын хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болсон” хэмээн зөвлөгөөнийг зохион байгуулж буй Монголын номын сангуудын консорциумын гүйцэтгэх захирал Ч.Мөнх-Эрдэнэ нээлтийн үеэр хэлэв.

Зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын нийтийн төв номын санд номын сангийн мэргэжлийг хүүхэд залуус, иргэд олон нийтэд сурталчилсан үзэсгэлэн болон төрөл бүрийн номын худалдаа гарсан байлаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу. http://www.mongolianlibraries.org/

 

МОНГОЛЫН НОМЫН САНГУУДЫН КОНСОРЦИУМ

Утас: 99041577, 88901644

E-mail: [email protected]

Web: www.mongolianlibraries.org.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Австрийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер тавдугаар сарын 25-нд Монголд тоглолтоо хийнэ

21/05/2025

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2025

Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

21/05/2025

“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна

21/05/2025

Хүүхдийн баяраар таны хүүхдэд санал болгох үзвэрүүд

21/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.