Зохиогч: Урлаг

БНХАУ-ын иргэн Цянь Цянь энэ жил 31 настай, 224 кг жинтэй. Жин хасах гэж төрөл бүрээр оролдсон ч төдийлөн амжилтанд хүрээгүй учраас мэс заслын аргаар жингээ хасахаар өнгөрсөн 10-р сард анх эмнэлэгт хандсан байна.

Read More

Монголын хэвлэл мэдээллийн салбар тэр дундаа интернет сайтын салбарт дан ганц урлаг соёлын мэдээ мэдээллээр нийтлэлийн бодлогоо тодорхойлдог www.URLAG.mn сайтын хамт олон бид байгууллага хамт олны шинэ жилийн баярыг мэргэжлийн өндөр түвшинд ёслол төгөлдөр зохион байгуулна.

Read More

Хятадын уламжлалт бүх цайг нэг л цайны ургамлаас гаргаж авдаг. Харин боловсруулах арга, технологиос шалтгаалан “хар”, “ногоон” цай хэмээн ангилдаг. Одоо үед үүнээс өөр цайнууд ч бий болсон. Тухайлбал элдэв ургамал, жимсээр цай хийдэг болжээ. Гэхдээ цайг үндсэнд нь зургаан сорт болгон ангилдаг байна.

Read More

Банан нь витамин А, В ба С баялаг тул гэмтэж хугарамтгай болсон үсэнд сайн тэжээл болохоос гадна бананд агуулагдаж буй витамин В нь салаалсан үсийг эмчлэх болон үсний ургалтанд тустай. Энэхүү энгийн гэрийн нөхцөлд хийж болох маск нь бас хаг арилгах, хуйх чийгшүүлэх маш сайн талтай.

Read More

Өмнийн цэнхэр говийн хүү, СТА дуучин Т.Батсайханыг дуунд дуртай Монголын ард түмэн андахгүй. Тэрээр дунд сургуулиа төгсөөд нутгийнхаа ХДТ-т ажиллаж байгаад СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид элсэн орж МУГЖ О.Ичинхорлоо багшийн гарын шавь болсноор дуулах эрдэмд шамдан сурсан юм. Нарийн цээл хоолойтой бор хүүг багш нь дуурийн ирээдүйтэй дуучин болгохын төлөө чармайн хичээллүүлж байсан ч Батсайхан цагийн аясыг даган нийтийн дуунд хөл тавьж багшийнхаа сэтгэлийг багагүй гонсойлгосон гэдэг. Дуучин Г.Эрдэнэтунгалагтай хамтран “Ханьсахын жаргал” дууг дуулсан нь амжилттай болж түүнийг Монголын ард түмний хайртай олны танил дуучин болох эхлэлийг нь тавьсан юм. Цээл хоолойтой Т.Батсайхан хэдийгээр нийтийн дуу руу ийнхүү уравсан ч сурч эзэмшсэн сонгодог чиглэлээрээ уран бүтээлээ туурвиж ард түмэндээ сонгодог тоглолт хийж багшийгаа баярлуулна даа гэсэн хүсэл мөрөөдлийг байнга зүрх сэтгэлдээ далдхан тээсээр, хувийн бэлтгэлээ ч орхигдуулалгүй иржээ.

Read More

Улаанбаатарын үдэш хөл хөдөлгөөнтэй. Цагийн байдал бүгчим халуун. Дөрвөн зүг уйтгартай. Архиндаа халамцсан хөлчүүрхэгсэд энд тэндгүй холхино. Хотын гудамжаар цэнгээний газар, зочид буудал үргэлжилжээ. Үүгээр түүгээр эргүүлийн машин дохиогоо хангинуулан эргэлдэнэ.

Read More

Улсын Филармони нь Монгол улсын Засгийн газар, /БСШУЯ/-аас хэрэгжүүлж буй “Сонгодог урлаг II” үндэсний хөтөлбөр, бүх нийтийн хөгжмийн боловсролыг дэмжих “ХӨГЖИМ” хөтөлбөрийн хүрээнд “Сонгодог хөгжим” зорилтот төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү зорилтот төсөл нь хүн төрөлхтний соёлын үнэт өв дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлээр урын сангаа баяжуулан урлагийн бүтээл туурвиж, нийслэл хотын үзэгч сонсогчид, олон нийтийн хөгжмийн боловсролыг дэмжих, дээшлүүлэх зорилгоор эхлүүлээд байгаа аж. Түүнчлэн уг төслийн хүрээнд Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, Баянмонгол жазз найрал хөгжим, дуучдын нийт 7 концерт тоглох ба төлөвлөгөөний дагуу тоглолтууд нь үзэгчдийн хүртээл болж байна.
Энэ 7 хоногт Баянмонгол жазз найрал хөгжмийн дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн бүтээлүүд мөн монгол уран бүтээлийг жазз найруулгад хөрвүүлэн бичсэн бүтээлүүдийг тоглох CITY SWING тоглолт 2015 оны 11-р сарын 20-нд 19 цагаас улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглох гэнэ.

Read More