Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом” наадам 42 дахь жилдээ боллоо. Өнөө жилийн “Болор цом”-ын эзнээр Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Аюурбуньяагийн Лхагва тодорлоо. “Болор цом”-ын тэргүүн байрын шүлгийг толилуулъя. “Морин хуурын хэл” Сэтгэлээс үүссэн салхинд Хээрийн салхи хөлчүүрнэ Тэнгэрээс үүдсэн аялгуунд Уулсын сэтгэл халууцна Морин хуурын эгшиглэн Ийм эртний хэл Монгол газар үүссэн Эх сайхан хэл Энэ хэлийг анирдсан хүн Эрэмшин омогшино Энэ хэлийг сонордсон хүн Элэг нь дэвтэж уярана Тэнгэрийг, тэр өндрийг Туг гэрэгээрээ өргөж Туульсын их суу залиар Сүлд хийморьтой болгосныг Тэнгэрийн үгээр хүүрнэнэ Талыг, талбиун уудмыг Тэнгис далайг цалгиаж Тивийг сэрээсэн нүүдлээр Тэнүүн уудам болгосныг…
Зохиогч: Урлаг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тусгаар тогтнол” үзэсгэлэнг өнөөдөр /2024.11.26/ 16.00 цагт Монголын урчуудын эвлэлийн Уран зургийн галерейд нээнэ. Тусгаар тогтнол нь улс орны газар нутгийн бүрэн бүтэн байдлаас гадна тухайн ард түмний оюун сэтгэлгээний онцлог, улс үндэстний нийтлэг үнэт зүйлсийг багцлан нэгтгэсэн нандин утга агуулга билээ. Бидний монголчууд 1911 онд Үндэсний эрх чөлөөгөө эргүүлэн олж авч, тусгаар тогтнолоо сэргээсэн бол 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Үндсэн хуульт улсаа тунхагласан бахархам сайхан түүхтэй. Түүнээс гадна өв соёл, ёс уламжлал үндэсний сэтгэлгээ, оюун санааны тусгаар тогтнол нэн чухлаар тавигдсаар байна. Тэр дундаа дүрслэх урлагаар дамжуулан бид “Тусгаар тогтнол”-ын ач холбогдлоо…
Нобелийн шагналт зохиолч Харольд Пинтерийн зохиолоос сэдэвлэн “The Lover” романтик, инээдмийн жүжгийг найруулагч Г.Ган-Очирын шинэ найруулгаар арваннэгдүгээр сарын 29-нөөс УДЭТ-ын тайзнаа тоглоно. Зохиолч, найруулагч, жүжигчин гэсэн театрын урлагийн үндсэн гурван талбарт бүтээн туурвиж, орчин үеийн театрын үзэгдэл болсон Английн домогт уран бүтээлч Харольд Пинтерийн “The Lover” жүжиг анх 1963 онд теле жүжиг хэлбэрээр үзэгчдэд хүрч, хожмоо дэлхийн олон оронд жүжиг болон тавигджээ. Найруулагч Г.Ган-Очир “Орчин үеийн залуус хайрыг юу гэж ойлгож байна. Хайрын утга учир өнөөдөр юу болж хувирав гэдгийг хөгжим болоод хөдөлгөөний хэлээр үзэгчдэд хүүрнэнэ” гэсэн юм. Жүжигт дүр бүтээх жүжигчид болон уран бүтээлийн багт УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал, О.Майдарравжаа,…
Дэлхийн кино урлагийн А зэрэглэлийн фестиваль болох “Talling Black Night Film Festival”-д найруулагч Ж.Сэнгэдоржийн “Silent City Driver” буюу “Чимээгүй хотын жолооч кино гранпри шагнал болон шилдэг зураачийн шагнал тус тус хүртжээ. Уг фестивальд өнөө жил 80 орчим орны 280 гаруй уран сайхны кино өрсөлдөж, 60 орны 1500 гаруй уран бүтээлчид, сэтгүүлч, шүүмжлэгчид цуглаж, 800 удаагийн үзвэрийг 150.000 орчим үзэгчид үзэж сонирхсон байна. “Tallinn Black night film festival”-ийг энэ жил 28 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд “International Federation of Film Producers Association” (FIAPF) буюу олон улсын продюсеруудын холбооноос итгэмжлэгдсэн A зэрэглэлийн наадам буюу дэлхийн шилдэг 15 кино наадмын нэг юм.
Монголын циркийн жүжигчин Э.Лхагва-Очир Франц улсын Гринобле хотод зохион байгуулсан Олон улсын циркчдийн 22 дахь удаагийн наадамд амжилттай оролцож, Алтан цомын эзэн боллоо. Тэрбээр тус наадамд дэлхийд анх удаа “Давхар сандлын тэнцвэр” төрлөөр 11 метрийн өндөрт тэнцвэрийн гайхамшгийг үзүүлсэн юм. Энэхүү үзүүлбэр нь сандалын тэнцвэрийн төрөлд шинэчлэл хийжээ.
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадмыг энэ жил арваннэгдүгээр сарын 26-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулна. 42 дахь жилдээ болох уг наадамд 201 хүн бүртгүүлж, 198 хүн шүлгээ ирүүлснээс дараах найрагчид хоёрдугаар шатанд шалгарчээ. Т.Амар-Амгалан На.Батболд Г.Барсболд Б.Батцоож Т.Батхүрэл Б.Ганхүрэл Д.Дамдинжав А.Лхагва Б.Лувсанпэрэнлэй Н.Мөнхбаяр Б.Мөнхзул П.Нацагдорж С.Начин Д.Нямдорж Д.Одгэрэл Б.Отгондэмбэрэл Д.Өрнөхдэлгэр Т.Пүрэвжаргал Ч.Ренчиндорж З.Сумъяабазар Л.Торой Ч.Туул Ч.Ууганбаяр С.Үйтүмэн Г.Хашбаатар Ц.Чойжамц О.Элбэгтөгс Т.Энх-Эрдэнэ
Манай улсын хөгжмийн урлагийн түүхэнд тодоор бичигдэх бас нэгэн чухал үйл явдал тохиолоо. Энэ нь ёочинч, ҮУИТ-ын гоцлол хөгжимчин, виртуоз уран бүтээлч Т.Өлзийжаргалын уран бүтээлийн “Winter classic” тоглолт байв. Тэрбээр ёочингоор гоцлон, хослон, тав, зургуул, дуучинтай, оркестртой яаж, яаж тоглож болохыг харуулав, гайхуулав. Мөн тоглох бүхий л техникийг үзүүлэв. Хөгжимчин Т.Өлзийжаргал Консерваторийн багш мөн ёочин хөгжимчин Э.Пагматай хамтран тоглосон хөгжмийн зохиолч Ван Сэгийн бүтээл “Нууранд туссан сарны гэрэл” хэмээх хослол ямар нандин, чамин дүрслэл, сонсголон бэ. Т.Өлзийжаргал тоглолтын хоёрдугаар хэсэгт Дуурийн театрын симфони найрал хөгжимтэй хоёр зохиол гоцлон тоглосон юм. Эхнийх нь хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн ёочин, найрал хөгжимд зориулсан концертын…
УДЭТ-ын уран бүтээлчид хайрын тухай шинэхэн жүжгээр үзэгчдэдээ бэлэг барихаар боллоо. Тодруулбал, Нобелийн шагналт зохиолч Харольд Пинтерийн “The lover” жүжгийг найруулагч Г.Ган-Очирын шинэ найруулгаар энэ сарын 29-нөөс УДЭТ-ын тайзнаа тоглох юм. Найруулагч Н.Наранбаатар уг жүжгээс сэдэвлэн “Өчигдөр” хэмээх жүжгийг 2014 онд найруулан тавьж байсан бол энэ удаа найруулагч Г.Ган-Очир “Хайр хэнд хэрэгтэй вэ” гэсэн тодотгол дор, цоо шинэ найруулгаар үзэгчдийн хүртээл болгох юм. Эл жүжгийн гол дүрд УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал тоглоно. СУИС-ийг 2006 онд төгсөж, 2008 оноос хойш УДЭТ-т тасралтгүй ажиллаж буй М.Тогтохжаргалыг өдгөө театрын урлагт дурлагсад андахгүй. Тэрбээр уран бүтээлийн гараагаа 2008 онд Л.Толстойн “Алтан түлхүүр” жүжгийн Малевина, 2009…
“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид “Онцлох хүн” арга хэмжээг зохион байгууллаа. Эл “Онцлох хүн”-ээр Монгол Улсын Гавьяат жүжигичин Л.Чимэддоржийг онцолж, түүний гэр бүл, үр хүүхдүүдийг урьж уулзалт ярилцлага хийжээ. Мөн “Сити” их сургуулийн ярих урлагийн тэнхимийн багш М.Цолмонсүрэн “Гавьяат жүжигчин Л.Чимэддоржийн бүтээсэн дүрүүдийн онцлог” лекцийг Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид, СУИС болон “Сити” их сургуулийн оюутнуудад тавьсан байна.