Зохиогч: Урлаг

“Xiaomi” компани шинэ загварын ухаалаг гар утас, шинэ төхөөрөмжүүд болон цахилгаан хэрэгслүүдээ олон улсад танилцууллаа. Ухаалаг утасны шинэ загварууд нь гурвалсан камерын систем, 6.83 инчийн дэлгэц, өндөр хүчин чадлын батарейгаараа онцлогтой аж. Түүнчлэн гэр ахуйн цахилгаан хэрэгслийн “Mijia” брэндийнхээ хөргөгч, угаалгын машин, агааржуулагч зэрэг бүтээгдэхүүнүүдээ мөн олон улсад танилцуулжээ. Энэ алхам нь тус компани ухаалаг гар утасны салбарт “Samsung” компанитай өрсөлдөх зорилгыг ил тод харуулсан үйл явдал боллоо гэж ажиглагчид үзэж байна.

Read More

G-Dragon дэлхийн хэмжээний аялан тоглолтынхоо үеэр түүхэн дээд амжилт тогтоожээ. Энэ сарын 20-ны өдөр тэрээр Францын нийслэл Парис хотноо тоглолтоо хийсэн бөгөөд энэ үеэр 45 мянган тасалбар борлуулжээ. Ингэснээр европд хамгийн олон тасалбар борлуулсан к-поп уран бүтээлч болж, түүхэнд бичигджээ. Тасалбар худалдаанд гарснаас хойш хэдхэн цагийн дараа худалдаалагдаж дуусжээ. La Défense Arena нь Европ дахь хамгийн том цэнгэлдэх хүрээлэн бөгөөд дэлхийд алдартай поп одод хүртэл уг цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхээс зүрхшээдэг байна. Францын төрийн далбааны өнгөнөөс санаа авсан хувцаслалтууд болон алдарт “Chanel” брэндийн ховор төрлийн загвараар гоёсон нь олны анхаарлыг ихээр татсан байна.

Read More

Уран зангилаа урлаач Ч.Нарантуяа уран зангилаа, хөрөг гэрэл зураг хосолсон, анхны бие даасан үзэсгэлэнгээ Монголын уран зургийн галерейд энэ сарын 28-ныг хүртэл гаргаж, үзэгчдийн хүртээл болгож байна. Уран зангилаа урлаач, геологич, гэрэл зураг сонирхогч Ч.Нарантуяа нь өөрийн эзэмшсэн геологич мэргэжил, гарын ур сонирхлоо хослуулан байгалийн чулууг уран зангилаагаар чимэглэн хүзүүний зүүлт, бугуйвч, толгойн титэм, шанх зэргийг дахин давтагдахгүй хийцээр бүтээхийг чухалчилдаг уран бүтээлч юм. Эх орныхоо өнцөг булан бүрд геологи эрэл, хайгуулын судалгаагаар явахдаа байгалийн сайхныг сүүдэрлэн тэр дундаа цэцэг макро гэрэл зургийг сонирхоод даруй 15 жил болсноос, сүүлийн 3 жил хөрөг зурагт түлхүү сонирхож бүтээл туурвиж яваа аж. Тус үзэсгэлэнд өөрийн мэргэжил, сонирхлоо хослуулан туурвисан…

Read More

CS2-ын дэлхийн чансааны нэгт эрэмбэлэгдэх “The MongolZ” багийн уриа үг нь “шантралгүйгээр тэмцэх, сэтгэлийн хүч”-ийг илэрхийлдэг. Тиймээс тус уриа үгтэй холбогдуулан үндэсний бичгээр эсээ бичих уралдааныг зарласан юм. Уралдааны материалыг энэ сарын 20-ны өдөр хүртэл хүлээн авч шилдгүүдээ тодрууллаа. Тэргүүн байрыг 17 настай О.Биндэръяа “Хүн ялагдаж болох ч хэзээ ч бууж өгч болохгүй” сэдэвт эсээгээр эзэлж ERKHI MERGEN JERSEY, ERKHI MERGEN STICKER, DISCORD NITRO, THE MONGOLZ DISCORD SERVER 7,000 XP, Нэг сарын хугацаатай WARCHIEF ROLE шагналын эзэн болжээ. Дэд байрыг 15 настай Т.Жинжбадам эзэлсэн бол гутгаар байранд “Ялагдашгүй сүнс” эсээгээр 20 настай А.Номин нар шалгарсан байна.

Read More

Дуучин Рианна, A$AP Rocky нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа. Тэд охинтой болжээ. Рианна охиныхоо зургийг инстаграмд тавьж, Роки Айриш гэдэг нэр хайрласнаа мэдэгдлээ. Охин есдүгээр сарын 13-нд төрсөн ч одоо л фэнүүддээ дуулгаж байгаа юм байна. Рианна бие давхар болсноо уламжлал ёсоор улаан хивсний ёслол дээр харуулж, “мэдэгдсэн”. Мөн олон нийтийн сүлжээгээр жирэмсэн зургаа байнга тавьдаг зангаа ч орхиогүй.

Read More

Австрали, Монгол, Германы уран бүтээлчдийн хамтын бүтээл, Австралийн найруулагчийн “The Wolves Always Come at Night” буюу “Чоно үүр шөнөөр ирдэг” кино “Оскар”-т өрсөлдөхөөр нэр дэвшжээ. Тодруулбал, уг бүтээл 2026 оны “Оскар”-ын шагналын шилдэг олон улсын кино төрөлд Австрали улс албан ёсоор нэр дэвшүүлсэн байна. Энэ жилийн Австрали улсын нэр дэвшүүлэх сунгаанд нийт 16 бүтээл өрсөлдсөн талаар уран бүтээлчдийн төлөөлөл мэдээлжээ. Монгол хэл дээр, монгол хүний түүхийг, монгол тал нутагт зураг авалтыг хийж, Монголын уран бүтээлчид Австрали, Герман, АНУ, Колумб, Их Британийн уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн ажилласан хамтын бүтээл анх удаа Оскарын шагналд нэр дэвшиж байгаагаараа онцлог ажээ. Байгаль цаг уурын…

Read More

Ламын гэгээний дархан Лувсандоржийн бүтээсэн иж бүрэн толгойн боолт Баянхонгор аймгийн музейн онцлох үзмэрийн нэг. Энэхүү толгойн боолтны оройвчны дээд тал битүү байгаа нь зэрэг дэвтэй ноён хүний эхнэр өмсөх гоёл болохыг илтгэдэг. Үсний хавчаар, унжлага, оройвч бүхий тус гоёлыг цэвэр мөнгөөр урлаж, түүн дээр шүр шигтгэж чимэглэжээ. Эхнэр хүний толгойн боолт: Бүтээсэн цаг: 20 дугаар зууны эхэн Материал: Мөнгө, шүр, оюу, хуван шигтгээ Хэмжээ: 6.5х48 см Жин: 2830 гр Эрт дээр үед эмэгтэй хүн яс, чулуунаас эхлэн алт, мөнгөн чимгээр гоёдог байсан бөгөөд толгойн боолт нь газар бүр өөр өөр байсан байна. Толгойн боолт нь боолтны шилэвч, сойлт, шанаавч,…

Read More

“МАК” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд орших 330 гаруй жилийн түүхтэй “Амарбуянт” хийдийн “Сахиусын дуган”-ыг хуучин цагийн туурин дээр нь сэргээн засварлаж, хүлээлгэн өглөө. Уг дуганы бүтээн байгуулалтад “МАК”-ийн үйлдвэрлэдэг цемент, блок, хаалга, цонх, шилэн хийцийг ашигласан бөгөөд соёлын өв болсон хуучин ханыг нь нураалгүйгээр бэхжүүлэн, барилгын дотор талд ил харагдах шийдэлтэйгээр бүтээн байгуулсан юм. Энэхүү дуган дахин сэргэснээр зах хязгаар нутгийн ард иргэд уламжлалт шашнаа эрхэмлэн шүтэх, хурал номын үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, мөн дэг жаяг, зан үйлийнхээ залгамж чанарыг хадгалахад үнэтэй хувь нэмрийг оруулж чадна гэдэгт бид гүнээ итгэж байна.

Read More

Тэртээ 1935 оны 10 дугаар сарын 11-нд Ардын сайд нарын зөвлөлийн 32 дугаар тогтоолоор Улсын кино зургийн хороо байгуулагдаж, түүний харьяанд кино үйлдвэрийн газар нээгдсэн нь Монголын кино урлагийн хөгжлийн анхны суурь тавигдсан билээ. Кино урлагт дуу хөгжим нь уур амьсгалыг бүрдүүлэх, сэтгэл хөдлөлийг илэрхийлэх, өгүүлэмжийг чиглүүлэх, үзэгчдийн сэтгэгдэлд нөлөөлөх зэрэг олон талын үүргийг гүйцэтгэдэг онцлогтой. Энэ ч утгаараа Монгол киноны хөгжим, дуу нь ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн байдаг. Монгол киноны 90 жилийн ойг тохиолдуулан Улсын Филармонийн “Төрийн соёрхолт” Баянмонгол биг бэнд, дуучин Наагий, Оюу нарын хамт 9 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд тусгай “Movie Swing”тоглолтоо хийх гэж байна.…

Read More

Сайншандад буй Ноён хутагтын музейгээс их соён гэгээрүүлэгч Лувсанданзанравжаагийн “Хүүхдийн дацан”-гийн үндэсний бичгийн сургалтад хэрэглэж байсан хутагтын зохиосон тэргүүн цагаан толгойг хос дэвтэр болгон анх удаа хэвлэж олны хүртээл болгожээ. Говийн Ноён хутагтын музейн үзмэрийн үндсэн бүртгэлийн 91-126, 91-127 бүртгэлийн дугаартай монгол бичгийн сурах бичиг, танин мэдэхүйн сурах бичиг нэртэй “Хүүхдийн дацан”-д хэрэглэж байсан долоон мөрөөр, хуудас болгонд эгшиг гийгүүлэгчийн аймаг болгон бичсэн, нимгэн цагаан муутуу цаасан дээр таван эгнээгээр монгол бичгээр бичсэн хоёр дэвтэр номыг анхлан хэвлэсэн нь “Үндэсний бичгийн III хөтөлбөр”-ийн хүрээнд хэн ч ашиглан суралцаж болох алхам болсон байна. Үндэсний монгол бичгээ сурах нь монгол хүний заавал эзэмших боловсрол хэмээн…

Read More