Зохиогч: Урлаг

“Netflix”-ийн хамгийн олон үзэлттэй хүүхэлдэйн кино болсон ‘K-pop Demon Hunters’-ийн дагалдах бүтээгдэхүүн ирэх жил худалдаанд гарна. Rumi, Mira, Zoey зэрэг гол дүрийг багтаасан гурвалсан хүүхэлдэйг бэлэн болгож, урьдчилсан захиалгаар нийлүүлж эхэлсэн байна. Үүний зэрэгцээ “Hasbro” компанийн анхны бүтээгдэхүүн нь алдарт “Monopoly Deal” самбарын тоглоомыг “K-pop Demon Hunters” сэдвээр шинэчилсэн хувилбар байх юм. Кино, тоглоомын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг олон улсын томоохон тоглогчид нэг чиглэлд төвлөрч, шинэлэг бүтээлүүдийг зах зээлд гаргах ийм хэлбэр анх удаа хэрэгжиж буй нь ч анхаарал татаж байна.

Read More

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хүнсний үйлдвэрлэл, хамт олноо хөгжүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, чанарыг эрхэмлэн стандартыг амжилттай хэрэгжүүлж, хүнсний үйлдвэрлэлийн салбарт олон улсын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн гурил, гурилан бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, амт чанарыг сайжруулж, хүн амын хүнсний хангамжийг дээшлүүлэх, иргэдийг эрүүл хүнсээр хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлэн…

Read More

ОХУ-ын Москва хотод байрлах Сансрын музейд энэ сарын 26-нд Монгол, Вьетнам, Куба, ОХУ-ын сансрын нисгэгч нарын уулзалт болох гэж байна. Энэхүү уулзалт нь ардын дипломат бодлого эхэлсний 100 жилийн ойд зориулсан олон улсын форумын хүрээнд болж буй “Сансар огторгуй дахь бүтээлч түншлэл ба харилцан ашигтай хамтын ажиллагаа” хурлын нэгэн чухал арга хэмжээ болох юм байна. Уулзалтад Фам Туан (Вьетнамын анхны сансрын нисэгч, ЗХУ-ын баатар), Жүгдэрдэмидийн Гүррагчаа (Монголын анхны сансрын нисэгч, БНМАУ, ЗХУ-ын баатар), Арнальдо Тамайо Мендес (Куба, Өмнөд Америкийн анхны сансрын нисэгч, ЗХУ-ын баатар), Антон Шкаплеров (ОХУ-ын баатар, сансрын нисэгч, Олон улсын сансрын станцын экипажийн дарга, “Дуудлага” /«Вызов»/ киноны жүжигчин),…

Read More

П.И.Чайковскийн “Цөмөөхэй” балет Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн дэглэлтээр тайзнаа тоглохоор бэлтгэл ажилдаа оржээ. Энэ хүрээнд Дуурь бүжгийн эрдмийн театраас тус балетад оролцож, мэргэжлийн бүжигчидтэй хамтран бүжиглэх хүүхдүүдийг сонгон шалгаруулж авч буйгаа зарлалаа. Сонгон шалгаруулалт энэ сарын 25, 26-нд УДБЭТ-т болно. Тавигдах шаардлага:  • 8 ба түүнээс дээш настай байх  • Бэлтгэл, сургуулилтад тогтмол ирэх боломжтой байх  • Балет болон бүжгийн урлагаар хичээллэж байсан бол давуу тал болно. Анхаарах зүйлс:  • Хөдөлгөөн хийхэд тохиромжтой дасгалын хувцастай ирэх  • Сонгон шалгаруулалтанд оролцохдоо урьдчилан холбогдож цаг авч бүртгүүлэх  • Эцэг эхийн зөвшөөрөлтэй байх

Read More

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор Маулетийн Зулькафильд “МУИС-ийн Эмерит профессор” цол олгох хүндэтгэлийн ёслол өчигдөр /2025.10.23/ боллоо. МУИС-ийн “Эмерит профессор” цолыг профессор, дэд профессор цолтой, тус сургуульд 20-иос доошгүй жил профессорын албан тушаалд ажилласан, шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлэх үйлсэд дорвитой хувь нэмэр оруулсан эрдэмтэнд олгодог юм. Профессор М.Зулькафиль МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимд 1981 оноос багш, тэнхимийн эрхлэгч, дэд профессор, профессор, тэргүүлэх профессор, зөвлөх профессороор тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд “Монголын орон нутгийн сонины нийтлэлийн үр нөлөөг дээшлүүлэх асуудалд” сэдвээр 1989 онд түүхийн ухааны доктор /Ph.D/, “Орчин үеийн Монголын сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага:…

Read More

Монгол Улсаас ЮНЕСКО-ын “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт бүртгэлтэй, баримтат 11 өв байна. Үүний есийг нь Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөг болон номын сангаас нэр дэвшүүлэн бүртгүүлсэн баримтат өв аж. НҮБ-ын 80 жилийн ойн баярын энэ өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт Монгол Улсаас бүртгэлтэй, тэр дундаа Монгол Улсын Үндэсний номын сангийн сангаас нэр дэвшүүлэн бүртгүүлсэн баримтат өвүүдийг цувралаар танилцуулж байна. Тус номын сангийнхан танилцуулгад ороогүй буюу Монгол Улсын Үндэсний номын сангаас нэр дэвшүүлэн 2023 онд ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон Улсын баримтат өвийн жагсаалтад бүртгүүлсэн “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс”-ийн талаар өгүүлэх “Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног энэ онд бүтээсэн билээ. Харин “Дээрээс…

Read More

“Чингис хаан” үндэсний музей нь Швейцарын Ритберг музейтэй хамтран “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэнгээ Цюрих хотноо өчигдөр /2025.10.23/ нээлээ. Тус үзэсгэлэн Их эзэн Чингис хааны суу алдрыг дэлхийн дахинд түгээх, нүүдлийн иргэншилт Монголчуудын өв соёлыг сурталчлан таниулах, Чингис хаан болон Монголын эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, түүхэн үнэнийг ирээдүй хойч үед зөв танин мэдүүлэх зорилготой. “Чингис хаан” үндэсний музей, Хархорум музей ШУА-ийн харьяа Археологийн хүрээлэн хамтран 162 дэсийн 235 үзмэр, эд өлгийн зүйлсээр баяжуулан дэглэсэн эл үзэсгэлэнг 2026 оны хоёрдугаар сарын 22-ныг хүртэл дэлгэх юм. Уг үзэсгэлэн Монгол орны талаарх хэвшмэл…

Read More

Дархан-Уул аймгийн засаг даргын нэрэмжит оны шилдэг шүлэг шалгаруулах уламжлалт “Гал өд” яруу найргийн наадам уржигдар /2025.10.22/ “Залуучууд” театрт боллоо. Энэ жилийн наадамд нийт 20 зохиолч оролцон, шүлэг, найргаа 130 гаруй үзэгчийн өмнө уншлаа. Наадмыг зохиолч, сэтгүүлч, Соёлын гаьяат зүтгэлтэн Б.Норовсамбуу, ахмад яруу найрагч, зохиолч Н.Шоопор, Р.Лхамрагчаа нар шүүв. Эхний шатанд 36 оролцогч өрсөлдөн, хоёрдугаар шатанд 20 шүлэгч шалгарч, үзэгчдэд шүлгээ толилуулсан байна.  Гурав дахь шатанд 10 яруу найрагч шалгарч, шилдэг таван яруу найрагч тодорчээ. Үүнд: Тэргүүн байр – Б.Бүрэнцог, Дэд байр – Н.Бадамдорж, Гутгаар байр – Б.Баатарням, Тусгай байр – Мөнхням, Тусгай байр – Ичинхорлоо, МЗЭ-ийн Дархан-Уул аймаг дахь…

Read More

АНУ-ын сэтгэл судлаач, Нью-Йоркын их сургуулийн профессор Жонатан Хайдтын “The Anxious Generation” хэмээх шинэ бүтээл Z үеийн залуусын сэтгэл гутрал, түгшүүр яагаад огцом нэмэгдсэнийг судалжээ. Энэхүү үзэгдлийн гол шалтгааныг нийгмийн сүлжээ болон ухаалаг утасны хэт хэрэглээтэй холбон тайлбарлаж, технологийн эрин үе залуусын сэтгэлзүйд урьд өмнө байгаагүй нөлөө үзүүлж буйг онцолсон байна. Тэрбээр “Ухаалаг утас бол залуусын сэтгэцийн дархлааг хамгийн түрүүнд сулруулдаг орчин үеийн хэрэглээ” гэж тодорхойлжээ. Номын үзэл санаанаас үүдэн “The Anxious Generation” нэртэй нийгмийн хөдөлгөөн байгуулагдаж, олон нийтийн эрүүл мэнд, хүмүүжлээс өгсүүлээд бодлогын түвшинд анхаарал татаж эхэллээ. “The Anxious Generation” хөдөлгөөн өсвөр үе болон бага насны хүүхдүүдийн ухаалаг утасны…

Read More

БНСУ-ын охидын “Blackpink” хамтлагийн дуучин Лиса Тайландын 2026 оны Аялал, жуулчлалын элч төлөөлөгчөөр сонгогдлоо. Тайландын Аялал, жуулчлалын газраас “Тайландын аяллыг дэлхийн түвшинд гаргах “Amazing Thailand” кампанит ажлын элч төлөөлөгчөөр бид Лиса-г сонголоо. Тэрээр төрөлх эх орныхоо соёлын өв, уламжлал, заншлыг дэлхийд сурталчилж, гадаадын жуулчдыг татах ажил хийх болно. Тайланд бол хамгийн сонирхолтой, аюулгүй жуулчлалын бүс гэдгийг харуулах болно” гэж мэдэгдлээ. View this post on Instagram A post shared by Amazing Thailand (@tourismthailand) Мөн тус газрын захирал Тапани Киатпайбул “Лиса Бурирамын баншинд дуртай гэж хэлэхэд л энэ баншны худалдаа огцом өсөж байсныг санаж байна. Тайландын уламжлалт даавуу хийх үйлдвэрт…

Read More