“Killing me softly”, “I feel like makin’ love”, “The first time ever I saw your face” зэрэг хит уран бүтээлүүдийн эзэн дуучин Роберта Флэк 88 насандаа таалал төгсжээ. Тэрбээр өчигдөр /2025.02.24/ гэр бүлийнхнийхээ дэргэд амар тайвнаар нас нөгчсөнийг ойр дотнын хүмүүс нь мэдэгдлээ. Роберта Флэк АНУ-ын Хойд Каролинад төрж, Виржиниагийн Арлингтонд өсжээ. Тэрбээр сонгодог төгөлдөр хуурчаар урлагийн гараагаа эхэлсэн бөгөөд 15-хан насандаа Ховард их сургуулийн бүрэн тэтгэлэгт хамрагдаж байв. Мэргэжилдээ эзэн болсон тэрбээр багшаар ажиллахын зэрэгцээ оройн цагаар дуурийн тоглолтод оролцож, хөгжимддөг, дуулддаг байсан аж. Тэрбээр бага залуугаасаа дуулж эхэлсэн боловч жинхэнэ гялалзсан амжилтыг 30 орчим насандаа үзүүлсэн гэдэг. Энэ үед…
Зохиогч: Урлаг
Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, утга зохиол, урлагийн бүтээлээр хүүхэд, залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор манай улс 0-16 насны бүх хүүхдэд, төрийн болон орон нутгийн бүх музей үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг билээ. Тэгвэл гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг орон даяар эхэлнэ. Нээлттэй өдрүүд арга хэмжээний үеэр нийслэл, орон нутаг дахь бүх музейн ачаалал хэт ихсэж, үзмэрийн хадгалалт, хамгаалалт алдагдах эрсдэл тулгардаг байна. Мөн музейг үнэгүй болгосноор бүтэн жилийн хугацаанд музей үздэг хүний тоотой тэнцэх хэмжээний үйлчлүүлэгч ганцхан өдөрт шавж, маш их ачаалал үүсгэдэг байна. 2023 онд “Музейн нээлттэй өдрүүд”-ээр…
Нүүдэлчдийн ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр” наадам 19 дэх жилдээ “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд болно. Энэ удаагийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай аймгаас нийт 22 бүргэдчин оролцох бол Казахстан болон Киргизстан улсаас төлөөлөл оролцоно. “Бүргэдийн баяр-2025” наадмын ерөнхий зохион байгуулагчаар нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо ажиллаж байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар дэмжигч байгууллагаар оролцож байгаа юм. Бүргэдийн баяр нь…
Жүжигчин Н.Баясаа, С.Батзориг, Г.Лхагвацэрэн, У.Цогтбаяр, Р.Сүхболд нарын уран бүтээлчид хамтран “In da house” адал явдалт, инээдмийн уран сайхны киног 2021 онд үзэгчдэд хүргэж байв. Түүнчлэн эл киноны уран бүтээлчид 2022 онд найруулагч Ц.Амартүвшингийн найруулгаар “In da house: Come back” киног үргэлжлүүлэн бүтээж, олонд хүргэсэн юм. Тэгвэл уг уран бүтээлчид “In da house-3: Korea” киног БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран бүтээснээ ирэх гуравдугаар сарын 6-наас кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Эл кинонд дээр дурдсан уран бүтээлчдээс гадна Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчид болох Ги Жү Бун, Юн Жэ Мүн нарын уран бүтээлчид тоглосон юм.
“Чингис хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар өдгөө ОХУ-ын “Мариинский” театраар овоглож буй. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард Италийн “Режио” театрт Ж.Вердийн “Жованна Д’Арко” дуурийн Жакомод дуулан 2025 оны тоглолтуудаа эхлүүлсэн бол энэ хоёрдугаар сард “Мариинский” театртаа Ж.Вердийн “Аида” дуурийн Амонастрод дуулсан байна. Мөн ирэх баасан гарагт буюу энэ сарын 28-нд тэрбээр Ж.Вердийн “Дон Карлос” дуурийн Родригод тоглох юм. Түүнчлэн ирэх гурав, дөрөвдүгээр сард Францын Лион хотын Дуурийн театрт Ж.Вердийн “La forza del Destino” дуурьт Дон Карлогийн дүрд дуулахаар сургуулилалтаа базааж буй аж. Ташрамд дурдахад, Г.Ариунбаатар өнгөрсөн жилийн сүүлийн улиралд л гэхэд “Марийнский” театраасаа гадна алдарт Большой театр,…
УДБЭТ-ын уран бүтээлчид ирэх гуравдугаар сарын 8, 9-нд П.И.Чайковскийн алдарт “Хунт нуур” балетыг тоглох гэж байна. “Хунт нуур” балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин, эрхэмсгийн дээдийн дээд болсон бүтээл юм. Эл балетыг анх 1877 оны гуравдугаар сарын 7-нд Их театрт тоглож байжээ. Тус бүтээлийг П.И.Чайковский өөрийн үеэл Давидийн хүүхдүүдэд зориулан “Озера лебедей” гэсэн нэртэй нэг үзэгдэлтэйгээр бүтээж байсан гэдэг. Гэвч хүүхдүүдийн төдийгүй сонгодог урлагийн үзэгчдийн ташаал, хүндлэлийг хүлээсэн алдартай бүтээл болсон нь энэ. Харин манай улсад 1975 онд тайзнаа анхлан амилуулсан байдаг. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридийн дүрийг гавьяат…
Сэтгүүлч А.Гантуяа “Шинэ ээжийн тэмдэглэл” номоо “өлгийдлөө”. Тэрбээр “Эл номд миний туршлага, дурсамжаас гадна шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн, зөв мэдээлэл түгээхээр 12 мэргэжилтний зөвлөгөөг багтаасан билээ. Үүний цаадах хамгийн чухал зорилго бол “хүүхдээ эрүүл өсгөх” юм. Аав, ээж бидний дэргэд ирээдүйн монгол иргэн өсөж буй” гэсэн юм. “Шинэ ээжийн өдрийн тэмдэглэл” ном нь залуу ээжийн жирэмсэн үеэс хүүхэд хоёр нас хүртэлх туршлага, дурсамжид суурилсан ном аж. Энэ нь ээжүүдийн сэтгэл санаанд дэм “хань” болох зорилготой. Түүнчлэн 12 мэргэжилтний зөвлөгөөг ярилцлага хэлбэрээр багтаажээ. Тухайлбал, хөл хүнд үеийн ээжийн сэтгэл зүй, биеийн эрүүл мэнд, амаржихад бэлтгэх, хүүхдийн өдөр тутмын арчилгаа, хүүхдийн нойр,…
Туркийн уран бүтээлч Альпер Йесилташ (Alper Yesiltas) хиймэл оюун ухааны тусламжтайгаар нас барсан алдартнуудыг хэрэв энх тунх байсан бол ямар байх байсныг гэрэл зургаар харуулжээ. Түүний “As if nothing happened” нэртэй цуврал бүтээл олны анхаарлыг ихэд татаж байгаа юм. Альпер Йесилташийн бүтээлүүдийг түүний Alper Yesiltas инстаграм хуудсаас үзэх боломжтой. Стив Жобс (1955-2011) Хит Лежер (1979- 2008) Диана (1961- 1997) Майкл Жексон (1958- 2009) Жим Моррисон (1943- 1971) Курт Кобейн (1967- 1994) Пол Уокер (1973- 2013) Жими Хендрикс (1942- 1970) Фредди Меркьюри (1946- 1991) Тупак Шакур (1971- 1996) Жон Леннон (1940- 1980) Жанис Жоплин (1943- 1970) Брюс Ли (1940- 1973) Элвис…
“Эх хэлний өдөр”-т зориулан Монгол Улсын Үндэсний номын сангийн уншлага үйлчилгээний хэлтэс, Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа Ерөнхий боловсролын сургуультай хамтран “Үгэн бороо-2025” яруу найргийн наадмыг амжилттай зохион байгууллаа. Уламжлал болгон зохион байгуулж ирсэн энэ удаагийн наадамд нийт 40 сурагч оролцож, нэгдүгээр үед өөрийн зохиосон шүлгийг уншиж, хоёрдугаар үед шүүгчийн өгсөн сэдвийн дагуу 10 минутад шүлэг зохион, уншиж өрсөлдсөн байна. Уралдааны тэргүүн байрт сурагч Д.Мичид, дэд байрт сурагч Ж.Улсбилэг, гутгаар байрт сурагч Н.Амин-Эрдэнэ шалгарсан бол тусгай байрыг сурагч Н.Сод-Од, Н.Гантулга нар эзэлжээ. Уг наадмыг “Болор цом”-ын шагналт яруу найрагч Б.Жамбалдорж, С.Начин нар шүүн явуулсан аж.
Монголын их шүтээн Их Монгол Улсын далай их Чингис хаан, Өгөөдэй хаан, Хубилай хаадын судалгааг үеийн үед дэлгэрүүлэн судалж олон нийтэд таниулах нь Монгол улсын иргэн бүр, түүний дундаас уран бүтээлчид, судлаачдын хувьд туйлын хүндтэй бөгөөд бахархал билээ. Энэхүү бахархлыг түгээн дэлгэрүүлэх таниулах зорилготой “Хаан” хөрөг бүтээлийн үзэсгэлэнг өнгөрсөн бямба гараг /2025.02.22/-аас эхлэн “Чингис хаан” музейн нэгдүгээр давхрын үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд дэлгэлээ. Үзэсгэлэнд Монголын эзэнт гүрний түүхэн сурвалж, зохиол бүтээлийг судлан, Тайванийн Тайпэй хотын үндэсний музейд хадгалагдаж буй Их Монгол Улсын гурван үеийн Чингис, Өгөөдэй, Хубилай гурван их хаадын эш хөрөг (Юань гүрний ордны Монгол зураач Хорихусун), Юань гүрний…