УДБЭТ-ын уран бүтээлчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Ж.Вердийн “Травиата” дуурийг толилууллаа. Энэ удаа гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт эл дуурийн гол дүр буюу Виоллеттад УДБЭТ-ын гоцлол дуучин Г.Энхнаран дуулсан юм. Г.Энхнаран нь 2006-2011 онд СУИС-ийг Ардын жүжигчин А.Долгорын удирдлагад дуурийн дуулаач мэргэжлээр суралцан төгсжээ. Үргэлжлүүлэн 2011-2017 онд ОХУ-ын Москва хотын Гнесины нэрэмжит Урлагийн академийг дүүргэсэн байна. 2018 оноос УДБЭТ-т ажиллаж буй тэрбээр өнгөрсөн хугацаанд Ж.Пуччинийн “Богема” дуурийн Мюзетта, Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурийн Берта, И.Штраусын “Сарьсан багваахай” дуурийн Адель, Ида, В.А.Моцартын “Увидаст лимбэ” дуурийн Шөнийн хатан, Папагена, А.Бородины “Игорь ван” дуурийн Полов хүүхэн, Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурийн Уянга, Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Сочигил,…
Зохиогч: Урлаг
“Хувьсал” продакшны дэлгэцийн ес дэх уран бүтээл болох “Аминч” уран сайхны киног гуравдугаар сарын 5-наас үзэгчдийн хүртээл болгоно. Триллер төрлийн эл кинонд Гавьяат жүжигчин У.Уранчимэг, реппер ThunderZ буюу Б.Өлзий-Учрал, Н.Хандуулга, Х.Мөнхжаргал, Т.Дашсурмаа, Б.Сэтгэлтүвшин, У.Нартай, З.Тэмүүжин, Н.Бадарч, УДЭТ-ын жүжигчин И.Дашнамжил нар тогложээ.
Өмнөд Солонгосын дуу зохиогч, реппер, “Big Bang” хамтлагийн ахлагч G-Dragon-ы бие даасан гурав дахь цомог болох “Übermensch” цомог маргааш /2025.02.25/-наас худалдаанд гарна. Тэрбээр өмнө нь 2009 онд “Heartbreaker”, 2013 онд “Coup d’Etat” цомгуудыг сонсогчдын хүртээл болгож байв. Ташрамд дурдахад, G-Dragon “Power” дуугаа өнгөрсөн аравдугаар сард, Taeyang, Daesung нартай хамтарсан “Home sweet home” дуугаа арваннэгдүгээр сард олон нийтэд хүрсэн юм. Түүнчлэн 12 жилийн дараа гаргаж буй “Übermensch” цомогт багтсан “Drama”, мөн Америкийн дуучин, реппер Anderson .Paak-тай хамтарсан “Too bad” зэрэг дууныхаа тизер видеог цацаад буй.
XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярын босгон дээр жүжигчин Н.Отгонтогосын тайз, дэлгэцийн урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Монгол Улсын төрийн дээд шагнал Гавьяат жүжигчин цолоор шагнахаар болжээ.
XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярын босгон дээр УДЭТ-ын жүжигчин Ж.Оюундарийн театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Монгол Улсын төрийн дээд шагнал Ардын жүжигчин цолоор шагнахаар болжээ. Мөн УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү, О.Гэрэлсүх нарыг театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Монгол Улсын төрийн дээд шагнал Гавьяат жүжигчин цолоор шагнахаар болсон байна.
УДБЭТ-ын уран бүтээлчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Ж.Вердийн “Травиата” дуурийг толилууллаа. Энэ удаа гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт эл дуурийн гол дүр буюу Виоллеттад УДБЭТ-ын гоцлол дуучин Г.Энхнаран дуулсан юм.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, ОХУ-ын Буриад Улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү “Эрхэмсэг үдэш” VIP тоглолтоо толилуулах гэж байна. Гэнэтийн бэлгүүдээр дүүрэн эл тоглолт гуравдугаар сарын 8-нд “Golden sun” эвент холлд 19.00 цагаас болно. Тоглолтын тасалбарыг ticket.mn вебсайтаас худалдан авах боломжтой.
Уран бүтээлч А.Болормаа “Stereotype” үзэсгэлэнгээ дэлгэлээ. Эл үзэсгэлэндээ тэрбээр үзэгчдийн оролцоотой, анаглиф арга техникийг ашиглан юмс өөр өөрийн өнгөтэй ч яг харагдаж байгаа шигээ байж ч болно, үгүй ч байж болох юм гэсэн санааг дэвшүүлжээ. Хэвшмэл ойлголт буюу стереотип бол бүлэг хүмүүс, үзэгдэл эсвэл юмсын талаарх өнгөц хэр нь нийтлэг ойлголттой байхыг хэлдэг. Харин уран бүтээлч А.Болормаагийн эл үзэсгэлэнгийн зорилго бол стереотип, нийтлэг ойлголт, хязгаарлагдмал дүрслэлийг даван туулах, бодит, олон талт үзэл баримтлал бий гэдгийг эргэн санах юм. Үзэсгэлэн өнгөт модон бар, хулдаасан бар болон холимог техникийн интерактив бүтээлүүдээс бүрдэж буй. Ташрамд дурдахад, уран бүтээлч А.Болормаа нь СУИС-ийн Дүрслэх урлагийн академид график зураг, Норвеги улсын Агдерийн их сургуульд урлаг…
“Монгол HD” телевизээс албан ёсны эрхтэйгээр зохион байгуулдаг “Ододтой бүжиглэе” шоуны шинэ улирлын дугаарууд үзэгчдийн хүртээл болох гэж байна. Урлаг, спортын одод мэргэжлээ солин бүжгийн спортын олон төрлүүдээр ширүүхэн өрсөлддөг тус шоуны эхний дугаар ирэх ням гарагаас буюу гуравдугаар сарын 2-ноос цацагдах юм. Шоуны хөтлөгчөөр Б.Мандуул, Г.Хонгорзул нар ажиллах бол одод хэрхэн мэргэжлээ сольж уран сэтгэмж, бүжгийн ур чадвараа өрсөлдөхийг жүжигчин, хөглөгч Э.Ууганбаяр тэргүүтэй шүүгчид дэнслэх аж.
Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна. ХОНЬ Энэ долоо хоногт хосуудын харилцааны үл ойлголцол арилна. Хайр сэтгэлийн харилцаандаа эргэлзэх хэрэггүй. Шинэхэн хосууд цаашид гэр бүл зохиох төлөвлөгөөгөө амьдрал дээр хэрэгжүүлнэ. Хайр халамжаа бодит болгох асуудалтай тулгарна. Хийж байгаа ажил бүтэмжгүй байгаа бол ойр дотнынхоо хүмүүсийн туслалцааг ав. Илүү их сорилтод сэтгэл зүйн хувьд бэлэн байгаарай. Цаг хугацаа болон гаднын нөхцөл байдал танд шударга бус хандаж буй мэт санагдана. Гэсэн ч энэ нь таныг дандаа бүтэлгүйтэл дагана гэсэн үг биш. Заримдаа хичээл зүтгэл үнэлэгдэхгүй ч үргэлж талаар өнгөрнө гэж байхгүй. Түргэн ааш, уур хилэн таагүй уур амьсгал үүсгэж магадгүй. Та…