УДБЭТ-ын уран бүтээлчид 2025 оны босгон дээр шинэ уран бүтээлээ өлгийдөн авах гэж байна. Тодруулбал, “Монголын нууц товчоо”-ноос сэдэвлэн бүтээсэн “Тэнгэрийн элч” түүхэн дуурийг нийслэлийн 385 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр арванхоёрдугаар сарын 28, 29-нд хүргэх гэж байна. “Тэнгэрийн элч” дуурийн цомнолыг Л.Даваасүрэн Б.Энхтуяа, хөгжмийг Ардын жүжигчин А.Энхтайван бичиж, ерөнхий продюсероор ДБЭТ-ын захирал, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, ерөнхий найруулагчаар С.Баттулга, ерөнхий удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир, ерөнхий хормейстероор Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Дашбямба, балетмейстерээр М.Нямтайван, туслах найруулагчаар Б.Мэндбаяр, зураачаар Ж.Болортүвшин, хөтлөх найруулагчаар Б.Цэрэндаваа нар ажиллаж байна. “Тэнгэрийн элч” дуурийг Монголын нууц товчоо, Их эзэн Чингис хааны түүхээс…
Зохиогч: Урлаг
Монгол Улсын ерөнxийлөгчийн эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөxөөр Б.Бадамцэцэг ажиллаж, “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хариуцан ажиллахаар болсон аж. АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын ангийг дүүргэж, их эмч мэргэжил эзэмшсэн Б.Бадамцэцэг 2012 онд “Шүд болон амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох үндэсний сан”-г байгуулж, хөдөө орон нутаг, алслагдсан дүүрэг, сумдын 500 гаруй хүүхдийн шүдийг эмчилжээ. “Ле Бьютик” шүдний эмнэлгийн нүүр, амны их эмчээр ажилладаг тэрбээр жил бүр төрсөн өдрөөрөө хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилж, нийгмийн сайн сайхны төлөө санаачилга гарган ажилладаг нэгэн юм. 16-хан настайдаа “Miss Mongolia” тэмцээний тэргүүн миссийн титмийг хүртэж байсан тэрбээр МҮОНТ-ийн “Хэцүү анги” олон ангит киноны…
Америкийн кино урлагийн академиас “Оскар”-ын шагналын 10 төрөлд сүүлийн шатанд шалгарсан бүтээлүүдийн жагсаалтыг өчигдөр /2024.12.17/ танилцууллаа. Наадмын гадаад хэлээрх шилдэг уран сайхны кино төрөлд Бразилын найруулагч Уолтер Саллесын “I’m still here”, Францын найруулагч Жак Одиарын “Emilia Pérez”, Данийн найруулагч Магнуса фон Хорны “The Girl with the Needle”, Чехийн найруулагч Иржи Мадлагийн “Waves”, мөн Их Британи, Герман, Итали, Канад, Латви, Норвеги, Палестин, Тайландын найруулагчдын бүтээл болох 15 кино өрсөлдөж байна. Киноны шилдэг хөгжим төрөлд “Challengers”, “Conclave”, “The Wild Robot”, “Beetlejuice Beetlejuice”, “Inside Out” зэрэг кинонууд шалгарсан байна. Харин шилдэг баримтат кино төрөлд нэр дэвшигчдийн жагсаалтад “Black Box Diaries”, “Dahomey”, “Frida”, “Hollywoodgate”, “Porcelain War”…
“Blackpink” хамтлагийн дуучин Rosé-ийн “Rosie” нэртэй цомог “Billboard 200” чартын гуравдугаар байрт жагссанаар тэрбээр хамгийн өндөр амжилт үзүүлсэн Өмнөд Солонгосын эмэгтэй соло дуучин боллоо. Тухайлбал, тус цомог арванхоёрдугаар сарын 6-ны өдөр цацагдсанаас хойш ердөө долоо хоногийн дотор 70.000 хувь борлогдож, интернэт хөгжмийн сайтуудаар 43 сая удаа тоглогдсон бөгөөд “APT” дуу нь “Billboard Hot 100” чартын наймдугаар байрт жагссан. Энэ нь мөн л тус чартын эхний арван байрт эрэмбэлэгдсэн Өмнөд Солонгосын анхны соло эмэгтэй дуучин болсон амжилт юм. Ингэснээр тэрбээр Тэйлор Свифт, Кендрик Ламар, Сабрина Карпентер гэх мэт супер одуудтай мөр зэрэгцэж байна.
Боловсролын яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Консерватор, Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Фридерик Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын IV уралдааныг 2024 оны арванхоёрдугаар сарын 10-16-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Уралдааныг А (18-35), В (14-17), С (13 хүртэл) гэсэн гурван насны ангиллаар зохион байгуулж, Монгол, Польшийн болон олон улсын нэрт төгөлдөр хуурчид шүүгчээр ажилласан байна. А ангилалд 22, B ангилалд 32, C ангилалд 54 оролцогч өрсөлдсөнөөс шилдгүүд шалгарч, уралдааны шилдэг оролцогчдын Гала концерт болон шагнал гардуулах ёслол Монгол Улсын Филармонийн тайзнаа зохион байгуулагдав. А ангиллын шилдгүүд: 1-р байр Мандахсүрэн Заяа 2-р байр Гантөмөр Болормаа 3-р…
УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн “Цөмөөхэй” балетыг тав дахь өдрөө /2024.12.15/ амжилттай тоглолоо. Эл уран бүтээлийг үргэлжлүүлэн арванхоёрдугаар сарын 20, 21, 22-нд 17:00 цагаас толилуулах юм.
ДБЭТ-ын уран бүтээлчид арванхоёрдугаар сарын 28,29-нд “Тэнгэрийн элч” түүхэн сэдэвт дуурийг толилуулах гэж буй. Эл дуурийг ДБЭТ-ын ерөнхий удирдаач Ц.Тэлмүүн-Очир “дохих” юм. Долоон настайгаасаа хийл хөгжимтэй “нөхөрлөж”, 20 гаруй жил сонгодог хөгжмөөр “хүмүүжиж” буй Ц.Тэлмүүн-Очир нь 2012 онд Монгол Улсын Консерваторыг хийл хөгжимчнөөр төгсөж, үргэлжлүүлэн 2016 онд СУИС-ийг хөгжмийн найруулагчаар дүүргээд, 2018 онд СУИС-ийг найрал хөгжмийн удирдаачаар, 2023 онд БНСУ-ын Урлагийн үндэсний их сургуулийг удирдаачаар суралцаж төгссөн уран бүтээлч юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаярын нэрэмжит залуу удирдаачдын улсын анхдугаар уралдааны тэргүүн байрт шалгарч байсан тэрбээр өнгөрсөн хугацаанд Л.В.Бетховен, П.И.Чайковский, В.А.Моцарт, А.Дворжак, Ф.Шуберт, Р.Вагнер, И.Штраусс, Р.Штраусс, И.Стравинский гэх мэт хөгжмийн зохиолчдын…
“Маппет” хүүхэлдэйн театр, “Улаанбаатар” театрын хамтын бүтээл “Зөрүүд Гринч” зул сарын сахилгагүй драмын жүжгийг арванхоёрдугаар сарын 20, 21, 22, 29-нд “Улаанбаатар” театрын тайзнаа тоглоно. Доктор Сьюзийн “Гринч-Зул сарыг хулгайлсан нь” зохиолоос эл жүжгийн ерөнхий найруулагчаар М.Лхагва, ерөнхий зураачаар С.Энх-Од, хөгжмийн зохиолчоор Х.Алтангэрэл, бүжиг дэглээчээр Д.Баярт, тайзны зураачаар Л.Баянмөнх нар ажиллажээ. Дүрүүдэд Г.Гандөш, Б.Сарансувд, Д.Бямбатогтох, Н.Даваадорж, Ч.Мэндсайхан, Г.Аззаяа, Р.Ариунболд нарын жүжигчид болон “Улаанбаатар” театрын бүжигчид оролцон тоглох аж. Хэний ч үл мэдэх нэгэн хотод ямар нэгэн үйл явдал болох гээд л хүмүүс үймрэлдэн сандралдаж байх зуур тээр тэндэх уулын агуйд над шиг биш, чам шиг биш, зөрүүд ноён Гринч, үнэнч туслах…
ДБЭТ-ын уран бүтээлчид шинэ уран бүтээл болох “Тэнгэрийн элч” дуурийг үзэгчдэд хүргэх гэж байна. Энэхүү уран бүтээлийг нийслэлийн 385 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр арванхоёрдугаар сарын 28, 29-нд толилуулах аж. “Тэнгэрийн элч” дуурийн зохиолчоор Л.Даваасүрэн Б.Энхтуяа, хөгжмийн зохиолчоор Ардын жүжигчин А.Энхтайван, ерөнхий продюсероор Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын захирал Д.Алтанхуяг, ерөнхий найруулагчаар С.Баттулга, ерөнхий удирдаачаар Ц.Тэлмүүн-очир, ерөнхий хормейстероор Н.Дашбямба, балетмейстераар М.Нямтайван нар ажиллаж байна. Түүхэн сэдэвт “Тэнгэрийн элч” дуурь нь Тэмүжин эцэг Есүхэй баатраас үлдээсэн өв болох найман шарга морьдоо алдаад нарийн өвсний налархай даган хайж явсаар хөхүүрийн талд хүрч Аралуд аймгийн Наху баяны…
“Баянмонгол”-оор овоглож, орчин цагийн хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмрээ оруулсан, Монголын эстрад жазз хөгжмийн урлагийн ноён оргил домогт эрхэм бол Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, “Баянмонгол” чуулгын ерөнхий удирдаач, СУИС-ийн хүндэт профессор, хөгжмийн зохиолч, хүндэт маестро Бадамдоржийн Ганбат билээ. Хүндэт маестрогийн 70 насны ойд зориулан “Баянмонголын Ганбат” хэмээх пянзыг гэр бүл, үр хүүхдүүд нь бүтээж, гэгээн дурсгалыг хүндэтгэн аялгуу эгшигт сайхан бүтээлүүдийнх нь дээжсээр суварга босгожээ. Энэхүү пянзны баяр буюу хүндэтгэлийн концерт маргааш буюу арванхоёрдугаар сарын 17-нд 17:00 цагт Улсын филармонийн концертын танхимд болно. Төрийн соёрхолт “Баянмонгол” чуулга, удирдаач С.Саруул-Од, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, Ардын…